УИХ дахь намын бүлгүүд хуралдана

Хуучирсан мэдээ: 2019.04.08-нд нийтлэгдсэн

УИХ дахь намын бүлгүүд хуралдана

УИХ дахь намын бүлгүүд хуралдана

Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөл өнгөрсөн баасан гаригт хуралдаж, УИХ-ын шинэ долоо хоногийн үйл ажиллагааны хуваарийг баталжээ. Хуваарь ёсоор өнөөдөр намын бүлгүүд болон зарим Ажлын хэсгүүд хуралдана. Тодруулбал,

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд 10.00 цагаас тус тус хуралдана.

ХОЁР. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

04 дүгээр сарын 08-ны Даваа гарагт:

  • Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулах Төрийн байгуулалтын байнгын хороо 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
  •  Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
  • Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж