Шатахуун түгээх станцад /ШТС/ бензин буулгаж байсан автомашинаас бензин асгаран, зам руу урссан хэрэг гарсан талаар бид өнгөрсөн баасан гаригт /2019.04.05/ мэдээлсэн билээ. Тодруулбал, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны ойролцоох ШТС-д 16 цагийн орчимд "Норд бенз" загварын шатахуун тээврийн ачааны автомашины жолоочийг шатахуун буулгаж байхад 50 тн-ын нөөцийн саваас 200 литр АИ-92 шатахуун хальж, асгарсан байжээ.
Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчид 30х15 метрийн хэмжээтэй талбайд асгарсан бензинийг элс асган саармагжуулан аюулгүй болгосон байна.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ