Хойд Америкийн Үндэсний хоккейн лиг (ҮХЛ)-ийн 2018-2019 оны улирал өндөрлөж, плэй-оффт өрсөлдөх 16 баг тодорлоо. Энэ улирлыг "Тампа Бэй Лайтнинг" клуб 128 оноотой тэргүүлэн Ерөнхийлөгчийн цомыг хүртэж дивизионоо тэргүүлсэн. Харин "Нью-Йорк Айландерс", "Каролина Харрикейнз", "Сент-Луис Блюс", "Калгари Флэймз", "Даллас Старс" багууд плэй-оффт эргэн ирсэн. Плэй-оффын тоглолтууд ирэх лхагва гарагт эхэлнэ.
2018-2019 оны Ерөнхийлөгчийн цомыг "Тампа Бэй Лайтнинг" баг хүртсэн бол "Арт Росс Трофи" цом буюу онооны лидерийн цомыг "Тампа Бэй Лайтнинг" багийн Н.Кучеров, "Рокет трофи" буюу мэргэн буучаар А.Овечкин тодорсон бол хаалгандаа хамгийн бага гоол алдсан тоглогчид олгодог "Уилльям Жеенингс" цомыг "Нью-Йорк Айладндерс" багийн Т.Грейс, Р.Лехэр нар хүртжээ.
Б.БЯМБАБАЯР
Холбоотой мэдээ