П.Баярхүү нар жийгдэж, Ж.Батбаясгалан, Ш.Анхмаа нар үлдэв | News.MN

П.Баярхүү нар жийгдэж, Ж.Батбаясгалан, Ш.Анхмаа нар үлдэв

П.Баярхүү нар жийгдэж, Ж.Батбаясгалан, Ш.Анхмаа нар үлдэв

П.Баярхүү нар жийгдэж, Ж.Батбаясгалан, Ш.Анхмаа нар үлдэв

Нийслэлийн МАН-ын хороо өнгөрсөн долоо хоногт хуралдаж, хотын даргын хоёр орлогч, төслийн дөрвөн удирдагчдын нэрийг НИТХ-аар хэлэлцүүлэхээр шийдвэрээ гаргажээ.

Тодруулбал, хотын даргын орлогчоор Ж.Батбаясгалан, Ш.Анхмаа нарыг, төслийн удирдагчаар М.Халиунбат, О.Мөнгөншагай, Б.Отгонсүх, Д.Мөнхжаргал нарыг томилохоор болсон байна.

Өөрөөр хэлбэл, хуучин багаас хоёр хүнийг үлдээж, бусдыг өөрчлөх шийдвэр гаргасан байгаа юм. Өмнөх удирдлагын үед Ж.Батбаясгалан нь нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогчоор, Ш.Анхмаа нийслэлийн Гэр хорооллын хөгжил, нийгмийн асуудал хариуцсан төслийн удирдагчаар ажилласан.

Харин төслийн удирдагчаар ажиллахаар нэр нь дэвшигдсэн Д.Мөнхжаргал англи хэлний багш мэргэжилтэй, 2016 оноос Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төсөл-Төслийн дэд зохицуулагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж иржээ.

М.Халиунбат нь МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг төгссөн, Скайтель, НИК зэрэг компаниудад ажиллаж байсан. 2016 онд НИТХ-д төлөөлөгчөөр сонгогдсон байна.

О.Мөнгөншагай эрх зүйч мэргэжилтэй, 2016 оноос НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож, Авто Худалдааны Цогцолбор ОНӨААТҮГ-ын даргаар ажиллах болжээ.

Б.Отгонсүх нь олон улсын хүний эрхийн хуульч мэргэжилтэй, Өвөрхангай аймийн Хархорин сумын Засаг дарга, Хөдөлмөрийн сайдын зөвлөх зэрэг ажил үүргийг гүйцэтгэж ирсэн бөгөөд 2016 оноос НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллах болжээ.

С.Амарсайхан нь сар гаруйн өмнөөс Улаанбаатар хотын захирагчаар томилогдож, мөн өнгөрсөн гуравдугаар сард Засгийн газар нийслэлийн Тамгын газрын бүтэц бүрэлдэхүүнийг баталж, хоёр орлогчтой ажиллах үүрэг ногдуулсан.

Хуульд хотын дарга хоёр орлогчтой ажиллахаар заасан байдаг ч Улаанбаатар хотын хүн ам өссөнтэй холбоотойгоор орлогч нарын орон тоог нэмэгдүүлэх шаардлага бий гэж үзэн, өмнөх удирдлагууд нь зургаагаас дөрвөн орлогчтой ажиллаж ирсэн бол сүүлийн удирдлага хоёр орлогч, дөрвөн төслийн удирдагчтай ажиллахаар болж байна.

Долоо хоног бүрийн даваа гаригт НИТХ хуралддаг. Иймээс өнөөдрийн хуралдаанаас дээрх томилгоог хийж мэдэхээр байна.

Г.ХОРОЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-04-08 202.21.102.226

Мэдээ нь гарчигаасаа эхлээд яс хаяж талцуулсан ……………….

Avatar

ЗОЧИН 2019-04-08 59.153.87.53

КИНОНД ТОГЛОСОН БӨЛТГӨР ЗАЛУУ ЧИНЬ ЮМ ХИЙДЭГГҮЙ, ЗАЛХУУ НӨХӨР БАЙСАН ЮМ ЯАРМАГ РУУ БААХАН ШАХАА ХИЙЖ БАЯН ХОШУУГ БАЛЛАСАН ХҮН

Avatar

Зочин 2019-04-08 202.9.42.169

БАТБАЯСГАЛАН БАДАМЖУНАЙН ХҮН , ЯНХМАА ХЭНИЙХ ВЭ ?

Avatar

Зочин 2019-04-08 202.126.89.93

ЭНЭ ЯМАР ИХ АРЫН ХААЛГАТАЙ ПАЦААН БЭ ГЭХДЭЭ ХҮН ҮГЭНД НЬ ТООЖ ОРДОГ ЮМ БОЛ УУ ДАА ЦЭЦЭРЛЭГИЙН ПАЦААН Л ХАРАГДДАГ Ш ДЭЭ

Avatar

Зочин 2019-04-08 202.179.31.49

Хэхэ даян хаанаа жийжээ, жийсэн юмыг жийсэн л гэхгүй яахийн ингэхэд нээрээ готынхоон туулын бурхаас чинь.нээрээ байхгүй болсон бнлээшд

Avatar

Зочин 2019-04-08 66.181.170.2

Бүгд худлаа гарууд, Баярхүү нь уг нь хамаагүй дээр байсийн, зө зө

Avatar

Зочин 2019-04-08 59.153.112.50

Ажил хийсэн хүн ад үзэгдэж ажилгүй болдог үе болжээ.Баярхүү харин ч ажил хийсэн орлогч байсан даа

Avatar

ЗОЧИН 2019-04-08 202.180.216.19

П.Баярхүү Драмын Театр луугаа буцах юм уу ?

Avatar

Зочин 2019-04-08 202.131.227.114

Танай сайт жаахан соёлтой байж сур л даа. П.Баярхүү нар ЖИЙГДЭЖ байхдаа яах вэ дээ. Ийм бүдүүлэг үг хэллэгийг яаж хэрэглэж чадаж байна аа. Нийтлэлийн бодлого гэж даан ч алга. Бүхнийг харлуулсан, талцуулсан, яс хаясан, хагалан бутаргах гэсэн увайгүй арга хэрэглэх юм.

Avatar

Зочин 2019-04-08 45.117.32.2

УГААСАА ЭНЭ САЙТЫН БОДЛОГ НЬ

Avatar

Zochin 2019-04-08 202.126.89.31

Batbayasgalan Anhmaa 2-iig bodvol Bayarhuu sain ajillasan shde.

Avatar

Зочин 2019-04-08 202.131.227.82

bayarhuu ug ni sain l ajillaj baisan shde

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж