П.Баярхүү нар жийгдэж, Ж.Батбаясгалан, Ш.Анхмаа нар үлдэв

Хуучирсан мэдээ: 2019.04.08-нд нийтлэгдсэн

П.Баярхүү нар жийгдэж, Ж.Батбаясгалан, Ш.Анхмаа нар үлдэв

П.Баярхүү нар жийгдэж, Ж.Батбаясгалан, Ш.Анхмаа нар үлдэв

Нийслэлийн МАН-ын хороо өнгөрсөн долоо хоногт хуралдаж, хотын даргын хоёр орлогч, төслийн дөрвөн удирдагчдын нэрийг НИТХ-аар хэлэлцүүлэхээр шийдвэрээ гаргажээ.

Тодруулбал, хотын даргын орлогчоор Ж.Батбаясгалан, Ш.Анхмаа нарыг, төслийн удирдагчаар М.Халиунбат, О.Мөнгөншагай, Б.Отгонсүх, Д.Мөнхжаргал нарыг томилохоор болсон байна.

Өөрөөр хэлбэл, хуучин багаас хоёр хүнийг үлдээж, бусдыг өөрчлөх шийдвэр гаргасан байгаа юм. Өмнөх удирдлагын үед Ж.Батбаясгалан нь нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогчоор, Ш.Анхмаа нийслэлийн Гэр хорооллын хөгжил, нийгмийн асуудал хариуцсан төслийн удирдагчаар ажилласан.

Харин төслийн удирдагчаар ажиллахаар нэр нь дэвшигдсэн Д.Мөнхжаргал англи хэлний багш мэргэжилтэй, 2016 оноос Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төсөл-Төслийн дэд зохицуулагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж иржээ.

М.Халиунбат нь МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг төгссөн, Скайтель, НИК зэрэг компаниудад ажиллаж байсан. 2016 онд НИТХ-д төлөөлөгчөөр сонгогдсон байна.

О.Мөнгөншагай эрх зүйч мэргэжилтэй, 2016 оноос НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож, Авто Худалдааны Цогцолбор ОНӨААТҮГ-ын даргаар ажиллах болжээ.

Б.Отгонсүх нь олон улсын хүний эрхийн хуульч мэргэжилтэй, Өвөрхангай аймийн Хархорин сумын Засаг дарга, Хөдөлмөрийн сайдын зөвлөх зэрэг ажил үүргийг гүйцэтгэж ирсэн бөгөөд 2016 оноос НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллах болжээ.

С.Амарсайхан нь сар гаруйн өмнөөс Улаанбаатар хотын захирагчаар томилогдож, мөн өнгөрсөн гуравдугаар сард Засгийн газар нийслэлийн Тамгын газрын бүтэц бүрэлдэхүүнийг баталж, хоёр орлогчтой ажиллах үүрэг ногдуулсан.

Хуульд хотын дарга хоёр орлогчтой ажиллахаар заасан байдаг ч Улаанбаатар хотын хүн ам өссөнтэй холбоотойгоор орлогч нарын орон тоог нэмэгдүүлэх шаардлага бий гэж үзэн, өмнөх удирдлагууд нь зургаагаас дөрвөн орлогчтой ажиллаж ирсэн бол сүүлийн удирдлага хоёр орлогч, дөрвөн төслийн удирдагчтай ажиллахаар болж байна.

Долоо хоног бүрийн даваа гаригт НИТХ хуралддаг. Иймээс өнөөдрийн хуралдаанаас дээрх томилгоог хийж мэдэхээр байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж