Нөөцийн махыг энэ сардаа багтаан 100 орчим цэгээр борлуулна

Хуучирсан мэдээ: 2019.04.08-нд нийтлэгдсэн

Нөөцийн махыг энэ сардаа багтаан 100 орчим цэгээр борлуулна

Нөөцийн махыг энэ сардаа багтаан 100 орчим цэгээр борлуулна

Мах бэлтгэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг долоон аж ахуйн нэгж мах бэлтгэн, энэ хавар зах зээлд нийлүүлэх хүсэлтээ ХХААХҮЯ-нд ирүүлжээ. Улсын төсөвт суулгасан, арилжааны банкаар дамжуулан олгосон хөнгөлөлттэй зээлийг гурван аж ахуйн нэгж л авч чадсан байна.

Тэд нийт 20 орчим тэрбум төгрөгөөр 4000 тонн мах бэлтгэсэн бөгөөд нөөцөлсөн махаа дөрөвдүгээр сард багтаан 100 орчим худалдааны цэгээр борлуулахаар төлөвлөжээ. Бэлтгэсэн махны 50 хувийг хонь, 30 хувийг үхэр, 20 хувийг ямааны мах эзэлж буй аж. Өнгөрсөн онд 12 мянган тонн мах бэлтгэн, хөлдөөж байсан бол энэ жил нөөцийн махны хэмжээ буурчээ.

Салбарын яамнаас тайлбарлахдаа, нөөцийн мах бэлтгэх компаниуд банкны шалгуураар, өөрсдийн хүчин чадал, эдийн засгийн чадамжид тохирсон хөрөнгө авсан. Улсын төсөвт суулгасан хөрөнгөөр аж ахуйн нэгжүүд мах бэлтгэдэг. Энэ жил 1-2 дугаар сард мөнгөө авсан. Тиймээс намрынхаас үнэтэй мал худалдан авч, мах бэлтгэсэн гэж ойлгож болно гэжээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж