2018 онд ОХУ-аас 70 мянган гадаад иргэнийг албадан гаргажээ

Хуучирсан мэдээ: 2019.04.08-нд нийтлэгдсэн

2018 онд ОХУ-аас 70 мянган гадаад иргэнийг албадан гаргажээ

2018 онд ОХУ-аас 70 мянган гадаад иргэнийг албадан гаргажээ

ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргын орлогч Александр Гребенкиний “Российская газета” сонинд өгсөн мэдээллээр 2018 онд гадаадын 70 мянган иргэнийг Оросоос албадан гаргаж, 240 мянган гадаадын иргэний ОХУ руу орох эрхийг хязгаарлажээ.

Гадаадын иргэдийн ОХУ-ын нутагт оршин суух зөрчлийг илрүүлэх хяналт шалгалтыг 430 мянга гаруй удаа хийжээ. Түүний хэлснээр хууль бусаар оршин суух зөрчил болон цагаачлалын дүрэм журмыг зөрчсөн үйлдлийг илрүүлэх хууль хяналтын байгууллагын идэвх өндөр байгааг тэрбээр онцолсон байна.

Гадаадын иргэдийн үйлдэх гэмт хэргийн тоо гурван жил дараалан буурч байгааг бас хэлсэн байна. Тухайлбал, 2018 онд гадаадын иргэдийн үйлдсэн гэмт хэргийн тоо нийт гэмт хэргийн гаралтын 4 хувийг эзэлсэн хэмээн Александр Гребенкин хэллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж