Баянзүрх дүүрэгт буюу “Сандэй” худалдааны төвийн ойролцоо үйл ажиллагаа явуулдаг “Капирон” банкинд өнгөрсөн гуравдугаар сард зэвсэглэсэн этгээд халдсан. Одоогоор хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж, сэжигтнийг олоогүй бөгөөд орон даяар түүнийг эрэн сурвалжилж байгаа аж.
Тухайн үед 30 орчим насны сэжигтэн этгээд баг өмсч, галт зэвсэг ашиглан банкнаас 20 орчим сая төгрөг дээрэмдэж улмаар банкнаас гарахдаа мөнгөө унагаасан талаар цагдаагийн газраас мэдээлж байсан.
Д.ЖАРГАЛ