ОХУ-ын Алс Дорнодын Владивосток хотын олон улсын онгоцны буудлаар 2019 оны эхний улиралд 608 мянган зорчигч үйлчлүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 26 хувь өссөн дүн юм. Мөн олон улсын нислэгээр зорчигчдын урсгал 45 хувь нэмэгдлээ хэмээн Влавивостокын Олон улсын онгоцны буудлын захиргаа мэдээллээ.
“Дотоодын нислэгээр 310 мянган хүн (өнгөрсөн оны мөн үеийнхээс 12 хувь илүү), олон улсын нислэгээр 298 мянган хүн (өнгөрсөн оны мөн үеийнхээс 45 хувь илүү) зорчсон байна. 2019 оны гуравдугаар сард 214 мянган зорчигчид үйлчилсэн нь 2018 оны гуравдугаар сартай харьцуулахад 27 хувь өссөн үзүүлэлт” хэмээн хэвлэлийн мэдээнд өгүүлжээ.
Дотоодын нислэгээс Москва, Новосибирск, Хабаровск чиглэл, олон улсынхаас Өмнөд Солонгосын Сөүл, Пусан, Тэгу хотуудын нислэг хамгийн олон зорчигч тээвэрлэжээ. Зөвхөн Өмнөд Солонгос руу зорчих урсгал 58 хувиар нэмэгдсэн байна. Үүний дараа Японы Токио, Саппоро хот болон Хоккайдо арлын нислэгийн зорчигч нэмэгдсэн байна. Мөн Вьетнамын Фукуок амралтын хот, Тайландын Бангкокын урсгал нэмэгджээ. Хятадын хувьд Бээжингийн чиглэлийн урсгал 26 хувиар нэмэгджээ.
Холбоотой мэдээ