Халаасны хулгайгаас биш төрийн хулгайгаас болгоомжил | News.MN

Халаасны хулгайгаас биш төрийн хулгайгаас болгоомжил

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Халаасны хулгайгаас биш төрийн хулгайгаас болгоомжил

Халаасны хулгайгаас биш төрийн хулгайгаас болгоомжил

Тайландын хааны ордонд хулгай хийсэн гурван монголыг өнгөрсөн долоо хоногт Бангкок хотын цагдаагийнхан баривчилжээ. Түүний өмнөх долоо хоногт Бангкок хотын нисэх онгоцны буудалд гурван монголыг мөн хулгай хийсэн хэргээр баривчилсан. Мэдээлэгдсэн нь энэ болохоос Европын орнууд, Орос, АНУ, Азийн орнуудад монголчууд шиг зартай хулгайчид үгүй болсон. Энд тэндэхийн  Монголын Элчин сайдын яамныхны хамгийн их толгойг нь өвтгөж, нэр нүүрийг нь бардаг зүйл бол хулгай хийсэн монгол иргэдийнх нь асуудал.

Монголдоо байгаа монголчуудын дунд ч энэ төрлийн гэмт хэргийн гаралт хангалттай өндөр болохыг статистик харуулна. Хулгайн гэмт хэргийг Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн бүрэлдэхүүнд оруулан тооцдог бөгөөд 2016 онд хулгайн гэмт хэргийн тоо 13336 бүртгэгдсэн бол 2017 онд 18176 болон бараг 5000-аар жилийн дотор нэмэгдсэнийг Үндэсний Стаитистикийн хорооны тайлангаас харж болно. Хулгайн хэргийн 96 хувь нийслэл Улаанбаатар хотод бүртгэгджээ. Гэмт хэргийн гаралтад нөлөөлж байгаа гол хүчин зүйл нь ядуурал, ажилгүйдэл, боловсролын түвшин, гэр бүлийн хүмүүжил гээд олон шалтгааныг энд тэндэхийн албан тайлангуудад дурддаг ч гэмт хэргүүдийн дундаас хүний ухамсарт зөв нөлөөлж, төлөвшүүлж чадвал хазаарлаж болох гэмт хэргийн нэг бол хулгай.

2017 онд гарсан 18176 хулгайн гэмт хэргийн ард төдий тооны хүн эд хөрөнгөөрөө хохирсон гэсэн үг. Хулгайн хэргийн дотор жин дардаг нь хувийн өмчийн хулгай бөгөөд энэ төрлийн гэмт хэрэг Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн бараг 60 хувь байгаа бол бусдын эд хөрөнгийг залилан авах 17.4 хувь, бусдын эд зүйлийг дээрэмдэх 7.4 хувь, малын хулгай 5.2 хувийг тус тус эзэлж байна.

Хулгай хийгчдийг өөгшүүлэхийг хүсэхгүй байгаа ч үнэндээ эрх мэдэл албан тушаалаа ашиглан татвар төлөгчдийн мөнгийг “хуулийн хүрээнд” хулгайлан хувьдаа завшдаг, шамшигдуулдаг, улс төрийн зорилгоор ашигладаг цагаан гартны төрийн хулгайн гэмт хэргийн хажууд хулгайн гэмт хэргийн хор хөнөөл өчүүхэн.

Төрийн хулгайн хамгийн том нь эдүгээгийн УИХ-ын гишүүдийн холбогдоод байгаа ЖДҮ-гийн зээл юм. Эрх мэдэл, албан тушаалаа ашиглан хувийн хомхой сэдлээр татвар төлөгчдийн мөнгийг жирийн иргэдээс дээрэмдэн авсан нь ил болчихоод байхад хариуцлага тооцохгүй байгаа нь төр шударга биш байгаагийн хамгийн тод илрэл. Төрийн хулгайн хамгийн сүүлийн жишээ нь “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг гадаадын хувийн банкинд барьцаалсан байсны төлбөрт 40 сая ам.доллар шилжүүлэн хэргийг дарж байгаа явдал. 100 мянган төгрөгийн үнэтэй гар утас хулгайлсан хүн хоёр жил хоригдох ял авч байхад улсын өмчийг гадаадын банкинд барьцаалсан “Жаст” компанийн эзэн Ш.Батхүү, энэ барьцааг зөвшөөрсөн “Эрдэнэт” үйлдвэрийн тухайн үеийн захирал Ч.Ганзориг, Ерөнхий сайд С.Баяр нар хариуцлага хүлээх ёстой байтал та бидний сарын цалингаас суутган авдаг татварын мөнгөөр өрийг төлж төрийн хулгайг дархалж байгаа нь ҮАБЗ-д хамаагүй юу? Уг нь энэ асуултад өөр газрууд хариулт өгөх ёстой ч ҮАБЗ-д төрийн эрх мэдэл албан бусаар шилжээд арав гаруй хонож байгаа учраас ингэж асуухад хүрлээ.

Сүрийг үзүүлэн “Эрдэнэт” үйлдвэрт онцгой дэглэм тогтоосны учир 40 сая ам.доллараар тайлагдаж байна. Уул уурхайн компаниудад хатуу хандаж, төрийн сүр хүчийг үзүүлэхээ ҮАБЗ-ийн гишүүд болоод ҮАБЗ-д ойр эрх мэдэлтнүүд удаа дараа мэдэгдэж байгаа нь төрийн хулгайг улам дархалж буй хэрэг болох нь.

Иргэдийн хулгайн мөр гарт баригдаж нүдэнд үзэгдэн ногдох ялаа төрөөс хүртдэг бол төрийн хулгай гарт баригдаж, нүдэнд үзэгдэхгүй яг л зэрэглээ мэт. ЖДҮ-гийн 60 тэрбум, төрийн албыг наймаалсан 60 тэрбум, “Эрдэнэт”-ийн өрөнд өгсөн 40 сая ам.доллар танай гэрт идэх хоол, өмсөх хувцас, хүүхдийнхээ боловсролд зарцуулах мөнгө, байрны урьдчилгаандаа нэмэрлэх хуримтлал болон очих ёстой байсан юм.

Автобусны буудал, хүн ихтэй захуудад наасан байдаг “Халаасны хулгайчаас болгоомжил” гэдэг зараас илүүтэй “Нүдэнд үзэгдэхгүй, гарт баригдахгүй төрийн хулгайгаас болгоомжил” гэсэн зарыг хүмүүсийн ой тойнд хийх хэрэгтэй болжээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

чука 2019-04-08 66.181.169.162

тиймээ сэрэмж өгч байгаа танд баярлалаа. Монголчуудаа нэгдмэл байцгаагаарай. шаардлагаа сулуулж болохгүй. бичээд л байгаарай. бид мэдээллээр үнэхээр дутагдах юм. зөвт хүмүүс удирдлагад олон байгаа гэдэгт бид итгэдэг. та нар минь хичээгээрэй.

Avatar

Эмгэн 2019-04-08 64.119.23.98

Нийтэд нэр нүүрийг нь харуулж жигшээх, сурталчлах ажил тааруухан байдгаас зөвхөн мэдээний л төдий зүйл болж өнгөрдөг. Хуучин соц-ын үед хулгай ховор бсан. Одоо бол хулгай төрийн томчуудын хоорондын өрсөлдөөн болсон. Үүнийгээ мэддэггүй. Ж нь: хувьцаагаас л гэхэд жирийн иргэний хувьцааг ерөнхийлөгч нь дээрэмдсэн. Энд Элбэгдорж ерөнхийлөгч миний спирт бал бурмын хувьцааг авчихсан байх жишээний. Би амьдралдаа нэг ч хувьцааны ашиг авч үзээгүй хүн. Энд ч гэсэн анхаарлаа хандуулах цаг нь болсон.

Avatar

Зочин 2019-04-08 202.126.89.93

МОНГОЛЧУУДЫН ГЕНД ХУЛГАЙН ЭС БАЙНА АА. ТӨРӨЛХИЙН БҮРЭГ ИЧИМХИЙ ДҮНХҮҮДҮҮ НӨКӨР КАРМААНЫ ХУЛГАЙ ХИЙХ ЗОРИГ ХЭЗЭЭ Ч ТӨРӨХГҮЙ Ч ТӨР ЗАСГИЙН ЭРХЭНД ГАРМАГЦ ЖИНХЭН БАРУУН ЗҮҮНГҮЙ ХУЛГАЙ ХИЙГЭЭД ЗОГСОХГҮЙ БҮЛЭГЛЭН ХУЛГАЙ ХИЙХИЙГ ХҮРТЭЛ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙГААГ ХАР Л ДАА. ЭНЭ Л БИДНИЙ АЙМШИГ БИДНИЙ ГАМШИГ БОЛООД БАЙНА ДАА. ЭНЭ МУУХАЙ ЭМГЭГЭЭ ДАРАХГҮЙ БОЛ БИД ҮНДЭСТНИЙ ХУВЬД МӨХӨХ НЬ БАЙНА ШҮҮ

Avatar

hulgaich bol hulgaich 2019-04-08 66.181.161.68

Turuus hulgai hiisen nohoduudiig haatsailj umnuus ni mungu tulj baigaan hulgaig ulam demjij baigaa helber

Avatar

Зочин 2019-04-08 192.82.64.103

Адилхан л хулгайчууд...нэгнийх нь хурууг, нөгөөгийнх нь толгойг тасд

Avatar

Зочин 2019-04-08 202.179.24.189

МАН хулгайлвал АН ч хулгайч. АН хулгайлвал МАН хулгайч биш. Ийм парадокс явна. АН-ыг санаж үзэн ядна. МАН-ыг мэдэн булилан дэмжинэ. МАН-ын хулгайг чихнийхээ хажуугаар өнгөрөөнө. АН-ын ажлыг мушгин гуйвуулна. Манайхан МАН-аа муухай ч гэсэн хайрладаг. АН-ыг яасан байсан байсан дургүй. Үлгэрт гардаг шиг МАН айлын эрх залхуу хүү. АН хамаг ажил нугалдаг үргэлж загнуулдаг өргөмөл. МАН буруудвал хоёул загнуулна эсвэл АН зодуулна. Нэг ийм дүр зураг байгаа шүү.

Avatar

zochin 2019-04-08 103.111.68.3

Төрийнхөн хямд бараа улсад шахаж, авилгал авна бизнесхэн нь улсын өмч барьцаанд тавьж хулгай хийж дараа нь улсаар төлүүлнө,\nЗахиралууд нь улсын мөнгөөр өөрийг нь худалдаж авч хулгай хийнэ, Компанууд нь хүний хөдөлмөр хөлсийг үнэгүй хулгайлана, ИХ хурлын гишүүд нь нийлж байгаад хулгай хийнэ,Ажилчид нь ажлаасаа хулгай хийнэ, Ард түмэн нь халаасны хулгай хийж амьдрана \nамьдрах арга нь хулгай болсоон

Avatar

Зочин 2019-04-08 103.57.94.64

С. Баяр гэдэг хулгайчаасаа болоод та бид сохорчих гээд байна уу. хурууг нь тасдаад хаячъя л даа

Avatar

Nam bus irgen 2019-04-08 103.212.116.27

Ulsaa urund oruulsan hulgaichuudiig Ezen Chingisiin hushuund suhruulj baigaad Janjin Suhbaatarin denzen tashuuraar tashuurd. Yalni hund hungunuus hamaarch 9-n eruu shuult tulgan tseerluul.

Avatar

АН 2019-04-08 202.131.236.10

Тэнзэн ташуур гэж бичнэ

Avatar

Бүгд л хулгайч 2019-04-08 64.119.27.183

Төрийнхөн бүгд төсөвийн мөнгөний хулгайч, албан тушаал зарагчид, авилгачид, луйварчид.

Avatar

Б. Мандах 2019-04-08 202.21.120.186

Шадар сайд Энхтүвшин зурагтаар ямар их сэтгэл нь хөдөлчихсөн, баяр хөөр болчихсон Стандарт банкны өрийг Эрдэнэт үйлдвэрээр төлүүлсөн тухай сүртэй мэдэгдэл хийвээ. Энэ сүртэй мэдэгдэл хийсэн нь, чадаж байгаа юманд арга алгаа... миний номхон хүлээцтэй ард түмэнээ гэж даажигнаж байгаа дүр төрх. Тэд ингэх л гэж Эрдэнэт үйлдвэрт хийгддэг шахааг хааж боогдуулсан, улсын төсөвт төлөх төлбөрийг сүүлийн 2 жил хэд дахин өсгөсөн удирдлагын бүрэлдэхүүнийг хөөж, онцгой байдал тогтоожээ.

Avatar

Зочин 2019-04-08 119.40.100.66

TOM JIJIGDEE BISH HULGAI BOL HULGAI. GEMT HEREG BOL GEMT HEREG. HUNII NUTAGT HULGAI HIISEN BAT BNUU DULMAA BNUU SONIN BISH MGL GEJ L DUUDAGDDAG YM. ENIIG BICHEJ BGAA NUHUR HULGAIG TUILSHRUULAHGUI SHUU.

Avatar

Зочин 2019-04-08 66.181.178.243

Hamgiin gol shaltgaan n ger buliin humuujil gej bodoj baina. yaduural ajilguidel gevel gadaadad ch bii. Bid huuhdee haysnii garz olsnii olz gedeg bodloor humuujuulseer iim bolgojee.

Avatar

Ард 2019-04-08 202.70.34.70

АВИЛГАЧДЫГ БҮҮ ӨМӨӨР. ТЭДНИЙ ТУХАЙ ЯРЬЖ БОЛОХГҮЙ ЮУ. АЛЬ АЛЬ НЬ Л АМЬ ЗУУХ АРГА БОЛСОН БАЙНА.

Avatar

Зочин 2019-04-08 5.38.218.57

Нэг гэмт хэргийг жигшихийн тулд нөгөөг нь өөгшүүлэхээ боль. Биднийх гайгүйшт гээд л хулгай хийгээд явах залуус улам л нэмэгдэнэ

Avatar

Zuv 2019-04-08 108.218.234.108

Yag zuv

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж