"Ц.Нямдорж салбарынхаа завхралыг мэдээгүй нь худлаа" | News.MN

"Ц.Нямдорж салбарынхаа завхралыг мэдээгүй нь худлаа"

"Ц.Нямдорж салбарынхаа завхралыг мэдээгүй нь худлаа"

"Ц.Нямдорж салбарынхаа завхралыг мэдээгүй нь худлаа"

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.


-Хуульд заасны дагуу өнгөрсөн баасан гаригт УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийлээ. Энэ чуулганаар нийгмийн анхааралд буй олон асуудлыг хэлэлцэнэ гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн. Мөн УИХ-ын гишүүдийн сахилга, хариуцлага, хуулийн засаглал болон Үндсэн хуулийн өөрчлөлтийг онцолсон спикерийн үгээс харахад ажил хэрэгч чуулган болох нь гэж дүгнэхээр байна. Таны хувьд хаврын чуулганы өнгө төрхийг хэрхэн харж байна вэ?

-УИХ-ын дарга хаврын чуулганыг нээж хэлсэн үгэндээ эв нэгдэлтэй байж нийгэмд бий болсон олон асуудлыг нэгдсэн бодлогоор зөв гаргая гэдэг санааг ерөнхийдөө хэллээ. Нийт массын дунд манай намын нэр хүнд нэлээд уналаа. УИХ-д сонгогдсон гишүүдийн биеэ авч явах байдал, гишүүнийхээ үүргийг хэрхэн биелүүлж байгаа зэрэг аль аль талдаа цаашид анхаарч, хариуцлагаа нэмэгдүүлэх талаар УИХ-ын дарга болон бүлэг дээр ч нэлээд яригдлаа. Энэ бүхнийг хангаж чадвал ажил хэрэгч чуулган болно гэж найдаж байна. Бидэнд маш бага хугацаа үлдлээ. Энэ богино хугацаанд мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд анхаарах шаардлагатайг хаа хаанаа л харж байна.

-Хаврын чуулганаар шийдэх ёстой олон чухал асуудал бий. Ялангуяа чуулганаар хэлэлцэнэ хэмээн найдлага тавьж буй гурван чухал хууль болох Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, Сонгуулийн тухай хуулийн төсөл, Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл. Парламентын нэр хүнд унасан энэ үед олонхийн бүлэг Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталж чадах болов уу?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн, би гарын үсгээ зурсан. Гэхдээ нийгэмтэйгээ зөвлөлдөх буюу олон нийтийн дунд хэлэлцүүлэг өрнүүлэх байдлаар өөрчлөлт оруулах нь зөв. Ингэхгүйгээр шууд батлах нь дараа дараагийн сонгуулиар бүрдэх намд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг үгүйсгэх байдал бий болох вий гэдэгт санаа зовинож байна. Мөн Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хуулиудыг яаралтай хэлэлцэх шаардлага байна. Эдгээр хуулийн төслийг хэлэлцсэнээр системийн зөв ажиллах босгуудаа бий болгоно. Нийгэмд ч хүлээлт бий. Системийн тогтолцооны гажуудлын алдааг нэг дор бүгдийг нь засаж залруулахад мэдээж учир дутагдалтай. Цаг хугацааны явцад төгөлдөржиж, сайжирч байдаг ийм зүйл. Одоо шинэчлэл хийх цаг үе нь мөн үү гэвэл мөн. Манай нам шинэчлэлийн том алхмыг эхлүүлэх хэрэгтэй гэдгийг би өмнө нь бүлгийн хурал дээр ч хэлж байсан. Ерөнхийлөгч ч бас дараа нь шинэчлэлийн талаар хэлж байсан. Өнөөдөр нийгэм өөрөө шинэчлэлийг хүсэж байна. Түүнээс биш хэн нэг ухаантай нь яриад байгаа зүйл биш. Нийгэм хөгжиж, боловсорч, энэ хэрээр сонгогчдын мэдлэг боловсрол нэмэгдэж байна. Нийгмийн хаана, юу нь болохгүй байгааг өөрчилье гэдэг давлагаа гарч ирж байна. Үүнтэй уялдуулан бид хуулийн талаасаа болон бусад алхмуудыг хийгээд явах нь зөв. Гэхдээ үүний цаана хараат бус шүүхийн шийдвэр, хяналтын систем, эрх мэдэл нэг гарт төвлөрөхгүй байх зэрэг ардчиллын үндсэн системээ эвдээд байж болохгүй. Ингэснээр ард иргэдэд буцаад дуу хоолойгоо хүргэх эрх нь хүндрэлтэй болох ардчиллын том систем боогдох аюултай. Энэ утгаараа би Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслүүдийг дэмжээгүй.

Гагцхүү ардчилсан нийгэмтэй улс хүний эрхийг дордуулсан хуультай байж болохгүйг дэлхий нийтээрээ шаарддаг. Гэтэл манайд ардчилал нэрийн дор хүний эрх зөрчигдөж, эрүүдэн шүүж байгаа энэ үйлдлээс харахад хууль шүүхийн байгууллага ардчиллаас ухарч, дарангуйлалд шилжсэн гэсэн ойлголтыг нийгэмд төрүүлж байна. Та үүнтэй санал нийлж байна уу?

-Санал нийлнэ. Өнөөдөр хууль шүүхийн алдаа завхралыг өөрчлөх гээд засаж чадахгүй байгаагийн хамгийн тод жишээ нь Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хууль бусаар эрүүдэн шүүсэн бичлэгээс шууд харагдана. Уг асуудлыг сөхөж гаргаж ирсэн Ц.Нямдорж сайдад баярлаж байна. Гэхдээ өнөөдрийг хүртэл энэ бүхнийг мэдэхгүй байсан уу гэвэл үгүй. Цаашид хууль шүүхийн байгууллагын алдааг зайлшгүй засах ёстой. С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж байгаа Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг дарамт шахалтаар хэлмэгдүүлсэн гэдэг нь шууд харагдаж байна. Гагцхүү гурван шатны шүүхийн шийдвэрээр гаргасан том хэргийг буцаад задлах процессыг ямар хэмжээнд гаргаж ирэх вэ гэдгийг хууль шүүхийн байгууллагууд тодорхой болгох шаардлагатай.

Үүнээс гадна цэрэгт ч мөн дарамт шахалт, дэглэлт байгаа нь үнэн. Гэтэл бид өнөөдөр цэргүүдээ ярихгүй байна. Цэрэгт очоод амиа алдсан, хөл, гаргүй болсон жишээ бий. Энэ мэт өчнөөн асуудал армид гарч байна. Тиймээс шат шатандаа хариуцлагын асуудлыг ярьж, цэвэрлэх ёстой.

-Өнгөрсөн баасан гаригт чуулганы эхэнд Монгол Улсын ерөнхий прокурорыг томилох асуудлыг хэлэлцэж, баталлаа. Ерөнхий прокуророор томилогдсон Б.Жаргалсайханд хандан та “Хуулийн нэг зүйл, нэг заалтаар иргэн ба эрх мэдэлтэнд адил үйлчилдэг байх ёстой шүү" гэдгийг захисан. Удахгүй чуулганаар шүүх, АТГ-ын удирдлагуудыг солих асуудал орж ирэх байх. Нэг хүнийг нөгөөгөөр сольсноор хууль хяналтын байгууллагуудад бий болсон алдаа завхрал арилна гэж та хэлж чадах уу?

-Хулгайчийг хулгай хийх боломжгүй болгохоос биш хулгай хийдэггүй сэтгэхүйтэй болгоно гэдэг худлаа. Өмчтэй болох, илүү хүсэх энэ шунал сэтгэхүйтэй амьтны төрөлх чанар. Тийм болохоор зөв хүн томилох гэхээсээ илүү зөв, шударга ажиллах системийг бүрдүүлж өгөх нь хамгийн чухал. Томилогдсоныхоо дараа тэднийг өөрчлөгддөг гэж бид ярьдаг. Томилогдож очоод буруу үйлдэл хийхгүй байх, хийсэн бол тэр нь хяналтаар илэрдэг, хариуцлагаа хүлээдэг байх, нөгөө яриад байдаг хонгил дотор хоорондоо холбогдож мафижих зэрэг энэ бүхэн гардаггүй системийг бид холбогдох хуулиудад суулгаж өгөх ёстой. Өөрөөр хэлбэл, хүн нь зөв ажиллах системийг хуулиар нь бий болгох ёстой. Тэгж байж томилогдсон хүн нь зөв ажиллана. Түүнээс биш өнөөдөр бид зөв хүнээ сонгочихлоо гээд тайвширвал учир дутагдалтай. Үлгэрт хүртэл баатар нь мангасаа дарчихаад, өөрөө мангас болдог жишээнүүд байдаг, үүнтэй л адилхан. Хууль шүүхийн байгууллагын холбогдох хуулиудыг маш яаралтай оруулж ирэх хэрэгтэй.

-МАН-ын олонхийг муухай харагдуулж байгаа нэг зүйл бол яах аргагүй ЖДҮ. ЖДҮХС-аас зээл авсан гишүүдийн тоо нэмэгдсээр байна. УЕП асан М.Энх-Амгалан шударга ёсыг танхимаасаа эхлэх ёстой гэж хэлсэн удаатай. ЖДҮ-д холбогдсон гишүүддээ сахилга, хариуцлага тооцох шалтгаан хангалттай бүрдсэн. Танхимынхаа гишүүдэд хариуцлага тооцож байж УИХ-ын даргын хэлсэнчлэн сахилга хариуцлага бий болж, парламентын ч  нэр хүнд өсөх байх?

-Нийгмээс тавьж байгаа шаардлагыг энэ танхим руугаа оруулж ирмээр байна. АН хариуцлага тооцох шаардлага тавьж байгаа нь зөв, дэмжиж ч байна. МАН-ын 65 гишүүн 64 боллоо, 64 нь дотроо хоёр хуваагдлаа. Маш том хариуцлагагүй байдал нүүрлэчихээд байгаа нь үнэн. Үүнийгээ алийн болгон нууж, тойрч гүйх вэ дээ. Өнөөдөр бид хүнийхээ төлөө явдаг механизмыг системдээ бий болгож чадахгүй байна. Хөгжил дэвшил гэхээр том том төсөл, уул уурхай, бүтээн байгуулалтууд ярьдаг. Мэдээж ярих нь зөв ч гэлээ энэ нь эргээд хүндээ, ард түмэндээ яаж хүрч байна вэ гэдгийг ярих ёстой. Ард иргэд ажлын байраар хангагдаж, амьдрал ахуй, орлого хэр нэмэгдэж байна вэ гэдгээ дүгнэж, том бодлогоо авч явах хэрэгтэй гэж миний хувьд үздэг. Гэтэл энэ бүхэн өнөөдөр хаягдчихсан.

Хөгжлийн гол түлхүүр нь хүн өөрөө байх ёстой. Хүнээ хөгжүүлдэг, боловсруулдаг, ажилтай, орлоготой байх нөхцөлөөр хангах нь төрийн нэн түрүүний үүрэг. Үүнээсээ улбаалж эдийн засгийн бусад бодлого нь явах учиртай. Би 2016 оны УИХ-ын сонгуульд Булган аймгаас нэр дэвшихдээ “Хүний төлөө эдийн засаг, хөгжлийн төлөө зөв бодлого” гэсэн мөрийн хөтөлбөр дэвшүүлж байсан. Засаг дарга дөрвөн жилийн ажлаа тайлагнахдаа би ийм хашаа хайс барьсан, мод тарьсан, эсвэл явган хүний зам тавьсан гэж ярих бус, үүний оронд дөрвөн жилийн хугацаанд малчдадаа сүүний үйлдвэр, махны үйлдвэр, арьс шир боловсруулах үйлдвэр бий болголоо, мөн олон хүнийг ажлын байртай болгосон, амьдралыг нь дээшлүүлсэн гэж ажлаа тайлагнадаг л байх ёстой. Үүний эх үүсвэр нь ЖДҮ юм. ЖДҮ-ийг хөгжүүлье гэж бид орон нутагтаа тусдаа мөрийн хөтөлбөртэй орж байсан. Үүний хүрээнд “Шинэ хөдөө” хөтөлбөрийг санаачлаад, хоёр жил гаруй хугацаа өнгөрч байна.

Үнэндээ ЖДҮ-ийн асуудал дэлбэртэл ЖДҮ-г анхаарч дэмжсэн нь маш цөөхөн шүү. Монголбанкин дээр жил бүр ЖДҮ-ийн судалгаа тайлан гардаг. Судалгаагаар "Ядуурлаас гаргах гол хөшүүрэг нь жижиг дунд үйлдвэрлэл мөн" гэснийг анхаарах цаг аль хэдийнэ болсон.

Жижиг дунд үйлдвэр эрхлэгчид хөл дээрээ босъё, сум орон нутагтаа ажлын байр бий болгоё гэсэн зорилтот иргэддээ ЖДҮ–ийг хөгжүүлэх сангийн мөнгө очих ёстой. Тэд хэрэв мухлаг ажиллуулдаг бол түүнийгээ ТҮЦ болгох, цайны газраа ресторан болгох, гутлын цехээ үйлдвэр болгох боломжтой байсан тэр хөрөнгө санхүүг гишүүд авчихсан нь ноцтой асуудал. Нийгэмд бухимдал бий болгож буй ЖДҮ-ийг тойрсон асуудлыг бид нэн түрүүнд нэг тийш нь болгох ёстой. Эдийн засгийн ач холбогдлоор нь харсан ч тэр ЖДҮ-ийг нэн тэргүүнд анхаарах ёстой гэж би хувьдаа хардаг.

-Оюутолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгасан ажлын хэсэг тайлангаа Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон төрийн гурван өндөрлөгт хүргүүлсэн. “Дубайн гэрээ”-г цуцлах шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан гэх мэдээлэл бий. Оюутолгой төсөл дараачийн шатны хөрөнгөө босгож, зардал гаргаж, үр ашигтай ажиллахын тулд Санхүүжилтийн төлөвлөгөөндөө Дубайд гарын үсэг зурсан гэдэг. Хэрэв уг гэрээг цуцлах асуудал УИХ-аар орж ирвэл та дэмжих үү?

-Оюутолгой нийт 1.6 тэрбум ам.долларын (Чингис бонд 1.5 тэрбум ам.доллар) татвар төлсөн. “Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес “Дотоодод зарцуулсан нийт хөрөнгө нь найман тэрбум ам.доллараар хэмжигдэж байна. Зөвхөн үндэсний худалдан авалтад л гэхэд 2.5 тэрбум ам.доллар зарсан” тухай хэлж байсан. Гэлээ гээд Дубайн гэрээг цуцалж үүгээр орж ирсэн санхүүжилтийг зогсоож, мөн Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг зогсооно гэвэл хүн хоёр гарынхаа нэгийг ашиглахгүй болгохтой адил. Хэрэв УИХ-аар энэ асуудал орж ирвэл Дубайн гэрээг цуцлахыг би хувьдаа дэмжихгүй. Тухайн үед нь зогсоохгүй яасан юм, одоо бүх ажил нь хийгдэж, хөрөнгө оруулалтуудаа эхнээсээ авчихсан ийм үед зогсооно гэж асуудалд хандвал нөгөө л нэг попорч байж улс орноо алдах алхам болно. Эдийн засаг дамар мэт эргэж байх ёстой. Үүнд том хөшүүрэг хүч өгч байгаа нь Оюутолгой төсөл хэрэгжсэнийх. Ажлын байр, хөрөнгө оруулалт талаасаа ч тэр өндөр ач холбогдолтой төсөл.

Та Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа төмөр замын асуудалд хэр анхаарч байв. Ер нь таны эхлүүлсэн ажлууд өнөөдөр үргэлжилж байна уу?

-Би тус салбарын сайдаар очихдоо хэдэн асуудалд анхаарч ажиллана гэдгээ амлаж байсан. Тэдний нэг нь төмөр замын асуудал. Төмөр замын ажлыг үргэлжлүүлж, зогссон төмөр замын ажлыг явуулна гэж хэлж байсан. Эхний ээлжид Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн шинэ төмөр замыг барих асуудал. Төмөр замын бодлого нь яаманд зангиддаг ч төмөр замыг хэн тавих вэ гэдэг өөр асуудал. Улс өөрөө мөнгөө гаргаад, Зам тээврийн яамаараа тавиулах уу, эсвэл хувийн аж ахуйн нэгж тавих уу гэдэг асуудал. Төмөр зам яг юугаар босох вэ? 1.5 тэрбум долларын өртөг бүхий төмөр замыг зөвхөн тээврийн байгууллага, эвсэл яам тавина гэж хэзээ ч байхгүй. Үүний өртгийг хэн нэгэн нүүрс худалдан авагч, эсвэл зарж байгаа газар буюу уурхай босгох ёстой. Нүүрсээ авах, эсвэл зарахын тулд. Өөрөөр хэлбэл нүүрсийг хэн худалдан авч, хэн зарж байна вэ гэдэг хоёр талын асуудал дээр төмөр замыг тавьдаг. Худалдан авч байгаа тал аль болох их нүүрс авахын тулд төмөр замаа тавина, эсвэл нүүрсээ зарах тал нь их нүүрс гаргахын тулд төмөр замаа тавих энэ системийг би тухайн үед Уул уурхайн сайдтай нэлээд ярилцсан. Түүх яривал Үндэсний аюулгүй байдлын зөвлөл рүү яваад ороход Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Хажууханд чинь жилдээ 700 сая ам.долларын борлуулалт хийдэг "Эрдэнэс Тавантолгой" ХК байхад та нар IPO гаргана гэж дэвэн дэлхийгээр хэсдэг нь ямар учиртай юм бэ. "Эрдэнэс Тавантолгой" ХК-д түшиглэж яриач гэж хэлж байсан. Дараахан нь Д.Сумъяабазар сайд бид хоёр Ерөнхий сайдтай хамт өрөөнд нь ороод би хэлж байсан юм. “Миний яриад байгаа схем чинь энэ шүү дээ. Заавал тэр хүнээр гоочлуулж байх ямар хэрэгтэй юм бэ. 2018 онд надад 200 сая ам.доллар байхад хангалттай. 100 сая ам.доллар байсан ч болно. 2019 ондоо 100, эсвэл 200 сая ам.доллар гээд нийт 300 сая ам.доллартой байхад Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн шинэ төмөр замыг эхлүүлэх боломжтой. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилийн 700 сая ам.долларын борлуулалтын 50 хувь нь ашигтай гэж үзвэл жилд 350 сая ам.долларын ашигтай. Надад 350 сая ам.доллар хэрэггүй, энэ мөнгөнөөс 100-150 сая ам.доллар өгчих. Болохгүй бол жил дараалан 100 сая ам.доллар өгчих, тэгээд "Монголын төмөр зам" компанийн хувийг нь авч, хөрөнгө оруулагч талыг оруулах, энэ схемийг зөвшөөрч өгөөч гэж хэлснийг Ерөнхий сайд зөвшөөрсөн. Би ажлаа өгөхийн өмнө тус шийдвэрийг гаргасан.

-Өнөөдөр ажил хэрэг болж чадсан уу?

-Засгийн газраар орсон сурагтай байна лээ. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн шинэ төмөр замын хөрөнгө оруулалтын 51 хувь нь Монголын талд байх ёстой. Өөрөөр хэлбэл, энэ 51 хувь нь "Монголын төмөр зам" ТӨХК-ийнх, 49 хувь нь хэн нэгэн нүүрс худалдан авагч, эсвэл зарж байгаа газар буюу уурхай босгох ёстой. 49 хувийг нүүрс авах гадны компанид өгнө гэж үзвэл 51 хувийн 10-20 хувьд нь “Эрдэнэс Тавантолгой” ХК орж ирнэ. "Монголын төмөр зам" ТӨХК, "Эрдэнэс Тавантолгой” ХК хоёр нийлээд 51 хувиа эзэмшинэ гэсэн ийм л схем юм.

-Таниас хойш хоёр ч сайд тус яаманд очсон. Сайд солигдох бүрт яамны бодлогын уялдаа холбоо алдагддаг. Шинэ ирсэн сайд нь өөрийн автор бүхий ажил эхлүүлнэ гээд өмнөх сайдын ажлыг өөрчилдөг нь нэгэнт үнэн. Та юу хэлэх вэ? 

-Тийм ээ. Уг нь  дээрх шийдвэр өнгөрсөн оны долдугаар сард гарсан атал үүнээс хойш дахиад жил болох гэж байна. Үндсэндээ энэ хавраас ажил нь эхлэх болов уу гэж харж байна. Үүнээс гадна Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төсөл, Нарийнсухайт-Шивээ хүрэн чиглэлийн төмөр замын төслийг хэрэгжүүлэх шийдвэр нь гарсан. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг “Дорнын төмөр зам” ХХК-тай хамтарсан “Зүүнбаян Төмөр Зам” ХХК-тай, Нарийнсухайт-Шивээ хүрэн чиглэлийн төмөр замын төслийг “МАК” ХХК-тай  хамтраад барих  юм.

-Та салбартаа гарсан алдаанд ёс зүйн хариуцлага хүлээж  ажлаа өгч байсан. Өнгөрсөн хугацаанд Батлан хамгаалах яам, Хууль зүйн яаманд алдаа дутагдал гарсаар байхад салбарын сайд нар хариуцлага хүлээсэнгүй, ажлаа хийсээр л байна. Танд шударга бус санагддаг уу?

-Би тухайн үед хэлж л байсан. Шударга байя гэж байгаа бол шударга л байя гээд би өргөдлөө өгсөн. Гэтэл түүний ард шударга байгаа нь хаана байна, ЖДҮ дээр шударга байгаач гээд чуулганы хуралдааны үеэр би хэдэнтээ хэлж байсан. Үнэхээр л шударга байя гэж байгаа бол хаа хаанаа л шударга байх ёстой гэдгийг би өнөөдөр ч гэсэн харж л байна. Хоёрдугаарт, ажлын хувьд нэг зүйлийг боддог. Яах вэ, төмөр замын ажлууд цааш явах байх. "Иргэний нисэхийн либералчлал"-д том алхам хийсэн. Солонгос улсын сайд нь намайг “Та Иргэний нисэхийн либералчлал"-ыг  хийж чадах юм уу гэж хүртэл асууж байсан. “Хэрэв энэ ажил бүтвэл би нислэгийн тийзийн үнийг 40 хувь буулгана гэж танд амлая” гэж хэлсэн. Сүүлд энэ шийдвэр гарсны дараа Солонгосын хэвлэл мэдээллээр бөөн баяр болсон. 30 жил шийдэж чадаагүй асуудлыг шийдлээ гээд хэвлэлүүдээр нь бичиж байсан.

Өнгөрсөн 30 жил үүнийг шийдэж чадаагүй нь үе үеийн улс төрчид тээг хийж, шулуухан хэлэхэд амбицаараа хөтлөгдөж уг хуулийг түгжиж байсных. Энэ түгжээг гаргахад миний хувьд дайсантай ч болж, сөрж зогссоны үр дүнд хийж чадсан. Товчхондоо өмнөх сайд нарын улс төрийн болон бусад шалтгаанаар хийж чадаагүй ажлуудыг эхлүүлж чадсан.

Мөн ЗТХЯ-ыг бүтцийн хувьд эмх цэгцэд оруулсан. Миний барьдаг гол зарчим бол тухайн газрын дарга гэдэг хүн бол салбартаа хамгийн чухал хүн нь байх ёстой гэж тулгаж ажлыг нь хийлгэдэг байх. Хоёрдугаарт, доод мэргэжилтнүүдэд нь урам өгч байх ёстой. Бүгдийг нь суулгаж байгаад замын бодлогод юуг барьж ажиллах вэ гэдэг ч юм уу мэргэжилтэн бүрийн санал бодлыг дотроос нь задалж гаргаж ирээд, тэр санааг нь газрын даргатай нь зөвшилцүүлж, сайдын зүгээс бодлогын шийдвэрийг нь гаргаж, яг энэ чиглэлээрээ ажиллана шүү гээд ажлыг явуулах нь яам сайн ажиллах гол хөдөлгүүр нь болдог.

-Та сайд байхдаа Б.Махбалыг яамныхаа газрын даргаар томилсондоо харамсдаг уу?

-ЗТХ-ийн сайдаар Ц.Дашдорж агсныг ажиллаж байх үед Б.Махбал Хяналт, шалгалт үнэлгээний газрын дарга байсан юм билээ. Сүүлд нь Ц.Дашдорж агсан Уул уурхайн сайд болоод, Б.Махбалыг яамандаа Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар авсан. Д.Сумъяабазар Уул уурхайн сайдаар ирсний дараа би Б.Махбалыг яамандаа авсан. Талийгаачийн хувьд миний дэмжиж ажилладаг байсан хүний л нэг байсан. Энэ талаар би өмнө нь хэвлэлүүдээр ярьж байсан болохоор өөр нэмж хэлэх юу байх вэ дээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

88 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2019-04-08 122.201.21.78

ooriinh ni udirdaj bsan calbar aldaa zavhruulga buu hel allaga hurtel garaagui biluu. chavgantsaas dor hel amaa biluudsen neg l huurmag tsaraitai hun shuu

Avatar

Зочин 2019-04-08 103.26.194.174

Aa ene nohor ter yaman deer ni garsan hun aminii hergiig sohoh vii gej aigaad Huuli zuin said ruu dairch ehelj baigaa baih ni ee. Ene hunii zam teevriin said gedgiiv ni odoo l medlee, muuhai zamnuudaas ni bolj hichneen hunii ami nas ed horongo hohirsniig hichneen ih mongo dundaas ni alga bolsniig bas shalgah heregtei

Avatar

Zochin 2019-04-08 202.126.89.123

Neg ih nar saran deerees buugaad irsen um shig ariuhan amitnii durd togloson baliar novsh ene Nyamdorj.Odoo tegeed ene Baterdeniig zuuna. Shudgui hugshin nohoi .

Avatar

Зочин 2019-04-08 66.181.185.249

За энэ Ж.Бат-Эрдэнэ гэх "усатый" дурак нэг их цэцэрхэж Ц.Нямдорж руу дайраад хэрэггүй дээ Монголын хуулийн салбарыг Ц.Нямдорж 20-иод жил толгойлсон тулдаа л энэ салбар Монголын мафийн халаасанд орчихоогүй юм гэдгийг би ч чи ч тэр ч мэднэ

Avatar

Бор 2019-04-08 66.181.160.115

Та бүгдийг хэлдгээр хуул хяналтын байгууллага бүрэн дампуурсан байна эсвэл та энэ хэргийг чулуу хөөлгөх гээд байна би монголын хууль хяналтын байгууллагад итгэж явдаг нэгэн би хүн алсан гэвэл хуулийн хэнч итгэхгүй заавал нотлох баритаар асуудлыг шийддэг хэрвээ Нямдорж сайд нотлох баританд гүйцэгдэнэ гэж бодож байна Хууль зүйн сайдыг ардчилалын хорин хэдэн жилийн бараг талд нь хийгээ биз тэгвэл бурангуйн үрийг Нямдорж тарьсан болж харагдаад байна.

Avatar

Зочин 2019-04-08 94.214.181.162

NYAMDORJ BACHUURCH UHEH GEED BAIGAA .2 JIL NOIRGUI JVAA HOORHII.ZARIM ZARIMDAA OOSOROO TOLGOINDOO UGLAJ AVAAD L BAIGAA DAA

Avatar

zochin 2019-04-08 202.179.24.155

schuud yrilchlaganaas aigaad baraagaa ch charuuldaggui Nymdorj chi end tend sain chun boloch gej oodorch ,tenegtechee boli, schorond bie bienee zodoch chin al niigmiin yed baisan,chi chutguur, odoo ogchor.

Avatar

Төв аймгийн алдарт уяач 2019-04-08 202.179.25.235

МӨРӨӨД МУУ УДМАА НУУСАН ЭНД ЭНДХИЙН ХУЖААНУУД ТА НАРТ "ХҮН БИШҮҮД" ҮХСЭН Ч БУУЖ ӨГӨХГҮЙ. ҮЗЭН ЯДАЛТ ҮЗЭН ЯДАЛТЫГ ТӨРҮҮЛДЭГ. ТЭРЭН ДУНДАА ЯС ҮНДЭСНИЙ ҮЗЭН ЯДАЛТАНД ХҮН БОЛСОН ХЭН Ч ЭЦСИЙН ӨРШӨӨЛГҮЙ ҮЗЭН ЯДАЛТААР Л ХАРИУЛАХ ЁСТОЙ НЬ ТАВАН МЯНГАН ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ ЮМ ШҮҮ.

Avatar

зочин 2019-04-08 203.91.112.198

чи уих ын гишүүн биздээ чиний чих бөглөөтэй байсана уу хүний эрх зөрчигдөж байхад чи гүлдийчихээд гөлөг царайлаад дуугүйл элбэгээс айгаад сууж бсан биздээ нямдорж энэ цаг үед ганцаараа дугараад л байсныг юу гэхүү

Avatar

Зочин 2019-04-08 66.181.184.73

Ц.Нямдорж гэдэг хүн бол хэдэн ч нүүр гаргаж чадах асар зальхай этгээд гэдгээ нотолсоор байгаа. Яахав хөрөнгө нь исгэлэн бол тараг исгэлэн л бүрэлддэг дээ. Цаг нь тулчихлаа даа илрэх ...

Avatar

Төв аймгийн алдарт уяач 2019-04-08 202.179.25.235

ТӨВ АЙМГИЙН ХУЖААНУУД ДОВ ЖАЛГАНЫХАА ҮЗЭН ЯДАЛТЫГ НУТАГТАА ОЧИЖ ОРИЛЦГОО.ХОТООС МИНЬ ЯВЖ ХАЙРЛА.

Avatar

МАНАН 2019-04-08 202.179.25.235

Махбалын хэрэгт сахалтай уяач хамаатай гэдгийг нь Нямка хэлчихсэн болхоор л энэ Ми овогтын гөлөг байж ядаад байгаа юм.

Avatar

Зочин 2019-04-08 66.181.191.124

Ц.Нямдорж гэж худалч нөхрийг ямар их худлаа өмөөрч өөгшүүлж байнаа. Нямдорж шиг худлаа яригч байхгүй шүү. Шорон гэдэг хэзээнээсээ хэрэгтнийг дарамталж дэглэдэг газар юм бишүү. Ганц энэ удаа тийм юм болсон юм шиг Нямдорж худлаа ярьж байна. Нямдоржийг сайдаас нь авч хаяж огцруулаач!!!

Avatar

Зочин 2019-04-08 202.179.25.235

Төв аймгийн хужаанууд чадал нь хүрдэг бол Нямкаг ард түмэнтэйнь хамтад нь хядаж чадна л даа.Монгол мэднэ.

Avatar

Зочин 2019-04-08 99.241.52.203

sahalt sda shorodn oroh geed ih sandarch baina chi.

Avatar

Балт 2019-04-08 66.181.184.136

Энэд хуцаад бгаа малуудаа. Та нар Нямдоржииг яасан их бооролж байхын. Хүзүүгүй хулгайч хурц гэдэг яргачин. Энхамгалан өөр хэн бдгиин дарангуйлагч нартаа дээрэлхүүлээд ясаа цайтал мөрдөн шоронд баас шээстэйгээ зууралдаад байжээ. Сахалт чи Нямдоржииг хэмлэхгүй шүү. Дамбын Хишгээ гэдэг эрүүгиин хэрэгтэн хулгайд үхтлээ дарамлуулаад хөшгиин хөндиид нөгөө хулгайч н нисэх зурвас авцан төрөөс 40\'сая доллар нэхж нтр. Булганы муу сайн новшнууд. Дамбын Хишгээ гэдэг рецетив хулгайчаас Нямдорж л салгана

Avatar

Зочин 2019-04-08 173.66.16.120

Mahbal shig hvmvvs Genkod heregtei shdee!

Avatar

Зочин 2019-04-08 66.181.176.167

Энэ нөхөр тэр алуурчинг авчирч ажилчидаа айлгуулдаг байсан юм биш үү

Avatar

Зочин 2019-04-08 202.21.108.253

Энэ өөрөө ч цэвэр биш, тендерийн луйварчин.

Avatar

Зочин 2019-04-08 66.181.181.236

Нямдорж ажлаа муу мэддэг байж болно. Гэхдээ манангаас айлгүй хонгилыг илчилж гаргасан гавьяатай.

Avatar

Хурц 2019-04-08 202.9.44.13

Нямдорж гэдэг хүн Муу муухай бүхнийг хараад төрд насаараа зангараглаа. Хууль зүйн сайдыг хамгийн олон жил хийлээ. Эцэс сүүлд нь энэ хүн ямар гавьяа байгуулсан бэ? Хэлэх хүн бна уу. Одоо болио Монгол өөрөөр чинь дутахгүй. Зайгаа тавь муу үг болгон л энэ хүний амнаас гарна. Тэгээд бүтээсэн сайн үйлс алга . яагаад Зоригын хэргийг элчлэх гэхээр ажлын хэсгийг нь ахин дахин өөрчилдөг л ажил хийлээ өөр юу хийв.

Avatar

зочин 2019-04-08 78.175.53.62

Турктэй шууд нислэг нээвэл аялал жуулчлалд мөн их хэрэгтэй байх юм, агаарын либералчлал чинь үүнд хамаагүй юм уу

Avatar

Zochin 2019-04-08 37.165.55.167

Medeed heleed yriad baisan bandia

Avatar

Зочин 2019-04-08 202.131.239.50

chi bas henii umnuus hutsaad ehlevee muu manan hongiliin eroold hevtej baigaa gar bnldaa

Avatar

Зочин 2019-04-08 202.179.27.115

Дэлгэрэнгүй ярьвал Махбалыг хэний заавраар, яах гэж авсанаа ярих болно гэж санаа чинь зовоод байнаа даа? Энэ ч эр хүний зан бишдээ.

Avatar

Иргэн 2019-04-08 202.179.31.108

Бас ч тийм муу ч сайд байгаагүй , Харин шилэн Цогоо, УБТЗ-ын Жигжиднямаа хоёр л сайдыгаа муухай харагдуулах зүйлүүдийгг сайн хийсэн. Энэ хоёр бөгс долоогчоосоо эртхэн салсан бол өдийд нэр цэвэр явах байлаа,

Avatar

Иргэн 2019-04-08 202.179.31.108

Бас ч тийм муу ч сайд байгаагүй , Харин шилэн Цогоо, УБТЗ-ын Жигжиднямаа хоёр л сайдыгаа муухай харагдуулах зүйлүүдийгг сайн хийсэн. Энэ хоёр бөгс долоогчоосоо эртхэн салсан бол өдийд нэр цэвэр явах байлаа,

Avatar

Зочин 2019-04-08 175.38.87.92

MAH энэ БатЭрдэнэ нар шиг арай тулхтай, ажил хийж сурсан залуусдаа халаагаа өгөөч ээ! Өгөр толгой мэнгэт, хульхи хурандаа топор нараас шахаад шахаад одоо хоосон попролтллс өөр зүйл гарахгүй болсон шүү дээ,

Avatar

баагий 2019-04-08 124.158.111.6

За Нямдоржоо өмөөрөөд бариад идчээрэй. Та нар юмыг маш амархан мартдаг учраас зүгээр л сануулсан төдий.

Avatar

баагий 2019-04-08 124.158.111.6

Манай Нямка сайд ер нь мэдээллээс их хол байдаг хүн шдээ. Эд нар ийм юм хийгээд байгаан гээд л сүүлд нь яриад байдын. Зарим нэг хүний хөлийг гозолзуулахад зурагтгүй Зайсанд байдаг түрээсийн 500 хан саяын гэртээ байсышд.\nМанай Монголчууд одоо зарим хэлц үгийг өөрчлөх болж..\nГурван төрд нүүртэй биш 5 төрд нүүртэй болгох хэрэгтэй..\n\nНэг хүнд зориулж хууль гаргаж байгаам чинь энэ бол жижиг асуудал.

Avatar

Bahirsan 2019-04-08 80.147.227.186

Medchiheed zunduu bahirsan shuu dee sahalt huuree

Avatar

Зочин 2019-04-08 202.126.89.103

Хүн амины хэрэгтэн анхны сайд - булганы анхдагч. Гэмт хүн гэмээ нуух гэж их гоё ярьдаг. Яг энэ сахалтай хулгайч шигв

Avatar

Зочин 2019-04-08 45.117.32.2

АХИЖ ЧИ НЭР ДЭВШИХГҮЙ

Avatar

Зочин 2019-04-08 45.117.32.2

ХОРИН ОНООС ЦААШ ЧИ МУУ БАЯРТАЙ .

Avatar

Зочин 2019-04-08 202.5.205.5

Тэр тамлалтын бичлэгийг хэн яаж хийсэн юм. Бичлэгээ хийгээд тамлаад хавтаст хэрэгт байрлуулна гэж байх уу. Энэ ер ойлгомжгүй.\nЭсвэл нццуаар хийгээд согнгууль хүртэл хадгалж байсан юм уу.

Avatar

Зочин 2019-04-08 202.131.245.243

Битгий мэдрэлт. Чиний наад 2 навч чинь юу сонсч байсан юм бэ, Ацдаанк аа?

Avatar

Amar 2019-04-08 202.179.27.93

Миеэгийн сахалт хамгаалагч хол очиж тэнэгт.Хүн алчихаад хэвлэлээр бурахаа боль.Ер нь энэ МАНАН-гийнхан Алтан Дорнодын захирлын хэлснээр байгалиасаа тэнэг төрсөн нь үнэн.Харин тэнэгээ нууж хэвлэлээр тэнэгтэхээ больвол өөрсдөд нь өлзийтэй.Худлаа гэвэл Цахиагийн Эргүүтэнэг,Эрдэнэ,Эрдэнэбат нараа хар л даа.

Avatar

Иргэн 2019-04-08 64.119.26.46

Яагаад Махбалыг яамандаа авснаа хэлчиж чадахгүй юу??? Талийгаачийг хөнөөлгөх гэж л Махбалыг авч ирсэн гэж харагдаад байна даа

Avatar

Зочин 2019-04-08 202.126.89.85

Bitgii dongiot!

Avatar

Иргэн 2019-04-08 64.119.26.46

Яагаад Махбалыг яамандаа авснаа хэлчиж чадахгүй юу??? Талийгаачийг хөнөөлгөх гэж л Махбалыг авч ирсэн гэж харагдаад байна даа

Avatar

Иргэн 2019-04-08 64.119.26.46

Яагаад Махбалыг яамандаа авснаа хэлчиж чадахгүй юу??? Талийгаачийг хөнөөлгөх гэж л Махбалыг авч ирсэн гэж харагдаад байна даа

Avatar

Иргэн 2019-04-08 64.119.26.46

Яагаад Махбалыг яамандаа авснаа хэлчиж чадахгүй юу??? Талийгаачийг хөнөөлгөх гэж л Махбалыг авч ирсэн гэж харагдаад байна даа

Avatar

Иргэн 2019-04-08 64.119.26.46

Яагаад Махбалыг яамандаа авснаа хэлчиж чадахгүй юу??? Талийгаачийг хөнөөлгөх гэж л Махбалыг авч ирсэн гэж харагдаад байна даа

Avatar

Иргэн 2019-04-08 64.119.26.46

Яагаад Махбалыг яамандаа авснаа хэлчиж чадахгүй юу??? Талийгаачийг хөнөөлгөх гэж л Махбалыг авч ирсэн гэж харагдаад байна даа

Avatar

Иргэн 2019-04-08 64.119.26.46

Яагаад Махбалыг яамандаа авснаа хэлчиж чадахгүй юу??? Талийгаачийг хөнөөлгөх гэж л Махбалыг авч ирсэн гэж харагдаад байна даа

Avatar

Зочин 2019-04-08 64.119.26.46

Яагаад Махбалыг яамандаа авснаа хэлчиж чадахгүй юу??? Талийгаачийг хөнөөлгөх гэж л Махбалыг авч ирсэн гэж харагдаад байна даа

Avatar

Яам архи 2019-04-08 202.21.116.6

Яамаа архичин, алчуурчидаар дүүргэсэн худалаа мэдэмхийрсэн хүн биш үү

Avatar

Irgen 2019-04-08 202.126.88.58

Ingeed Tugjiluud Il garch ehellee dee

Avatar

Зочин 2019-04-08 103.111.68.3

ЧИ САЛБАРЫНХАА ЗАВХРАЛЫГ МЭДЭЖ БАЙСАН УУ ? \nЮУ Ч ХИЙГЭЭГҮЙГ Нь БОДОХООР МЭДДЭГГҮЙ БАЙЖДЭЭ ЗАЙЛУУЛ

Avatar

Зочин 2019-04-08 202.131.245.243

Нэмка ахдаа талархаж байна аа. Чи харин хол очиж хуц, цэцэрлэгийн сахалтай хүүхэд минь.

Avatar

зочин 2019-04-08 64.119.22.91

шударга залуу байна үнэн мөнийг шууд хэлж байна амжилт хүсье

Avatar

Зочин 2019-04-08 202.126.89.85

Odoo iim setgel zutgeltei hun hovor boljee!

Avatar

Zochin 2019-04-08 120.16.111.96

Elbegdorj Mongol ulsiig muu l yvaasai gej ogloo bolgon zalibardag gehed buruudahguiee. Gehdee Baterdene iin shahaasaar. ter zaluu nas barsan bhaa.Ajliig n deeremdeh , avilgal avahaar l biz...

Avatar

Зочин 2019-04-08 202.126.89.85

Chi meddegeeree allagyg zohion baiguultssan hun yum bish uu?

Avatar

Зочин 2019-04-08 64.119.21.164

Ooriigoo hichee

Avatar

ebi 2019-04-08 66.181.161.61

End 1 uimiig humuus oilgoj anhaaralda avah heregtei,Baterdene ene yriltslagada niled olon sedveer delgerengui yrije.gehde Nymdorjin tuhaï gantshan oguulber helehtei neg ih notstoi bish medej bsan gej helsnig huch orulad garchig bolgood Elbegdorjin ene site tavije.tegeher mongolchud mini bolgomjtoi bgarai.E guia hagalan butargah uil ajilga yvulad bn shu

Avatar

Зочин 2019-04-08 66.181.177.221

ЭХ ОРОНЧ, ШУДАРГА ҮНЭНИЙ ТӨЛӨӨ ТУУШТАЙ ТЭМЦДЭГ Ц. НЯМДОРЖ МОНГОЛ ТӨРИЙН НЭГ ЧУХАЛ БАГАНА ЮМ ДАА

Avatar

Зочин 2019-04-08 64.119.22.91

хорин жил сайд хийхдээ юу хийж байсан юм бэ хэрүүлээс өөр юм хийсэн юм уу нямдорж гуай

Avatar

qwer 2019-04-08 45.51.187.42

Nyamdorj zandan bish

Avatar

ИРГЭН 2019-04-08 202.21.115.82

НЯМДОРЖГУАЙ МЭДЭЭГҮЙ ЦАРИАЛЖ ЯВЖ ЯВЖ БАЙГААД ХЭРЭГТЭЙ ЦАГ ҮЕД НЬ ГОЁ ГАРГАЖ ТАВИСАН ДАА , НЯМДОРЖГУАЙ ДАА АРД ТҮМЭН ТАЛАРХАЖ БАЙГАА

Avatar

хэ хэ 2019-04-08 5.38.218.57

Тэр үед сайд ч байгаагүй Нямдорж байтугай Ажлын хэсгийн дарга Эрдэнэбат нь ч өөрөө мэдээгүй гээд яриад байхад л таг хөндлөн хүмүүс шүү

Avatar

Зочин 2019-04-08 64.119.19.225

Yun mordond bitgii hel ooriinh ni officet hun heden tsag tamluulj aluulj baihad medeegui sogtuu hevtej baij. Sogtuu ni garahchaa aydahaaraa neg yum buvtnasan bolood gants yum tataad butsaad unaaa gej. Ed nar shaaaaal hudlaaa, zovhon ooriigooo l bodoj yavdag jiriin chi big bol sanah h ugui zugeer

Avatar

Зочин 2019-04-08 66.181.177.221

ЭХ ОРОНЧ, ШУДАРГА ҮНЭНИЙ ТӨЛӨӨ ТУУШТАЙ ТЭМЦДЭГ Ц. НЯМДОРЖ МОНГОЛ ТӨРИЙН НЭГ ЧУХАЛ БАГАНА ЮМ ДАА

Avatar

ХҮН ХҮН 2019-04-08 103.10.23.116

ТЭНД НЭГ ХОРИХ ӨРӨӨНД ХҮН ТАМЛАЖ БАЙГААГ НЯМДОРОЖ ЯМАР ДАЛДЫГ ХАРАГЧ БИШ ЯААХАН МЭДЭХ ЮМ\nӨМГӨӨЛӨГЧИЙГ НЬ ХҮРТЭЛ ТӨРИЙН НУУЦ ГЭЖ АМЫГ НЬ БАРИЖ ХОРИЖ ЧАГДАНА ГЭЖ АЙЛАГСАН ЭНЭ ХУЙВАЛДААНЫГ ЧИНЬ\nНЯМДОРОЖ ХӨӨЦӨЛДӨЖ ШАЛГУУЛАЖ ҮНЭНИЙГ ТОГТООЛГОЖ БАЙНА НЯМДОРОЖООС ӨӨР ХҮН ЭНГЭЖ ЧАДАХГҮЙ \nЭНЭ ХҮМҮҮС НЭГ НАСААРАА ХОХИРООД ӨНГӨРНӨ АЛУУРЧАН НАРЫН САНАА АМАРЧ ЗОРИЛОГ НЬ БИЕЛЭХ БАЙСАН ЮМ БИШ ҮҮ

Avatar

Зочин 2019-04-08 203.91.112.198

чи муу нямдоржоор оролдоод хэрэггүй чи хол очиж хуц мууу лалараа

Avatar

иргэн 2019-04-08 202.21.96.212

Яаманд нь хүн амины хэрэг гарч 4 хүүхэд өнчрөн үлдсэн байхад, сайдаасаа буугаад л болоо юу. УИХ-с түдгэлзүүлж, хэргийг нь шийддэг баймаар байна.

Avatar

Зочин 2019-04-08 103.111.68.3

ЕР Нь БОЛ ЗАХИАЛГА ӨГСӨН ХҮН ШҮҮДЭЭ, ЗУУ ТАТУУЛААД ЯВУУЛСАН ЧИНь НӨГӨӨ ТЭНЭГ Нь ХЭТЭРҮҮЛЧИХСЭН.

Avatar

Зочин 2019-04-08 104.238.32.84

Батэрдэнэ чи Нямдоржийг ярих гээд ѳѳрийгѳѳ ярьчихлаа.Ѳѳрийнхѳѳ яаманд нэг нэгийгээ алж байхыг мэдэж л байсан байна шүүдээ.Одоо ѳѳрѳѳ хэргээ хүлээ.Элбэгдорж Ми.Энхболдын мафи бүлэглэлийг хамгаалж Нямдоржруу дайрдагаа болиоч.Нямдорж та хоёрын хѳрѳнгѳ мѳнгийг жишэж үзвэл чиний хулгай хийсэн хѳрѳнгѳ Нямдоржийнхоос 10000-дахин их байгаа шүү.Одоо сахлаа аваад санаа бодол шунал шуламаа тат ѳѳр хүн бол.

Avatar

Зочин 2019-04-08 59.153.112.50

Сүүлийн үед Нямдорж биш Бат-Эрдэнэ ХЗ сайд байвал салбарын ажилд ахиц гармаар харагдаад байгаа

Avatar

зочин 2019-04-08 59.153.114.189

ямар нэгэн хүнтэй ярилцлага хийхэд коментчид дандаа муулна, юмыг дандаа хар өнцгөөс нь бичнэ. яаасан харанхуй дүнхүү, атаа жөтөөт хүнэнцрүүд вэ.

Avatar

иргэн 2019-04-08 202.9.43.230

Батэрдэнэ чи Нямдоржийг ярих гээд ѳѳрийгѳѳ ярьчихлаа.Ѳѳрийнхѳѳ яаманд нэг нэгийгээ алж байхыг мэдэж л байсан байна шүүдээ.Одоо ѳѳрѳѳ хэргээ хүлээ.Элбэгдорж Ми.Энхболдын мафи бүлэглэлийг хамгаалж Нямдоржруу дайрдагаа болиоч.Нямдорж та хоёрын хѳрѳнгѳ мѳнгийг жишэж үзвэл чиний хулгай хийсэн хѳрѳнгѳ Нямдоржийнхоос 10000-дахин их байгаа шүү.Одоо сахлаа аваад санаа бодол шунал шуламаа тат ѳѳр хүн бол.

Avatar

Зочин 2019-04-08 202.126.89.93

ӨӨРИЙН ТОЛГОЙ ДЭЭРХИ БУХЛЫГ ХАРАХГҮЙ ХҮНИЙ ТОЛГОЙ ДЭЭРХИ ӨВСИЙГ ШҮШМЖЛЭХ ЧИНЬ ӨӨРИЙГ ЧИНЬ БҮР МУУХАЙ ХАРАГДУУЛЖ БАЙГААГ ОЙЛГОХГҮЙ БАЙНА УУ?

Avatar

Нямдорж 2019-04-08 202.9.43.235

Та өөрөө хариуцсан салбарынхаа завхралыг мэдэхгүй байснаас хүн амины хэрэг хүртэл гарсныг юу гэж бодож байна? Өөрийгөө л хичээ муу хар архичин минь. Чи л тэр өдрийн архидалтыг эхлүүлсэн гэхчүүлээ. Хэргийг сайн шалгавал чи ч ороолцолдох ёстой. "Овоо босгоогүй бол шаазгай хаанаа суухав"

Avatar

Зочин 2019-04-08 182.160.2.157

Дубайн гэрээг цуцлана гэж ярьдаг бүх хүмүүсийг бүгд сэтгэцийн гэж тооцох ёстой. Шал тэнэг. Жирийн иргэд жагар магар бол ярьж явахад яана гэхэв. Улс төрийн албан тушаал хашдаг нөхдүүдийн хувьд бол тэнэглэл шүү. Шулуулна гэгч маш харьцангуй ойлголт.

Avatar

Зочин 2019-04-08 64.119.19.205

ӨРӨӨНӨӨС НЬ ЭХЭЛСЭН АРХИДАЛТ ЭЦЭСТ НЬ ХҮН АМИНИЙ ХЭРЭГ БОЛСОН .

Avatar

Зочин 2019-04-08 103.229.121.41

Энэ нэг хуухнаг царйлсан шивэгчин одоо больчих оо!!

Avatar

Өрөвдөлтэй 2019-04-08 202.131.248.178

Дотор нь ажиллачхаад юу солиороод х у цаад байгаа миеэгийн суганы үс вэ

Avatar

зочин 2019-04-08 203.91.118.247

ЭНэ 60 тэрбумын өмгөөлөгч, МАНАН-г цээжээрээ хамгаалагч ,,хүн алуулсан гээ биз дээ, Яаман дээрээ Архи уух асуудлыг энэ нөхөр эхлүүлчээд яваад өгсөн гээ биз дээ, Шалгаач ээ,,,\nНямдорж сайд чиний хажууд Төрд хэрэгтэй зайран юм даа,

Avatar

Нохой 2019-04-08 103.111.68.3

Чи ч харин Нисэхийг самарсан даа. Сахалаа

Avatar

Nyamdorj, Hurelsuh ogtsor !!!!!!!!!!!!! 2019-04-08 43.243.161.23

Yag l uneniig yaruu todoor helj dee. Durvud uvgun bol Turiin daisan shuu. Hyatadiin tagnuul gedeg ni ch unen. Bi lav ergelzdeggui. Mongol ulsad neg heregtei yum hiisen uu ene uvgun ? Ta nar neg bodood uzeerei. Mash ayultai buzar uvgun bol Nyamdorj shuu

Avatar

Зочин 2019-04-08 64.119.19.225

Yana aa tiim uu? Balai yum be medeeguisbte naiz aa

Avatar

зочин 2019-04-08 5.38.218.57

Тагнуул нь илэрчээд л байхад байлгаад байдаг Хятадын төр гэж байх уу, Монголын төр гэж байх уу жаахан логиктой бай

Avatar

Амар 2019-04-08 202.179.26.175

Энэ хүн алуулсан нөхөр юу ч вэ.Айн.Ер нь энэ МАНАН-гийнхан Алтан Дорнодын захирлын хэлсэнээр байгалиасаа тэнэг төрсөн нь үнэн.Харин тэнэгээ нууж хэвлэлээр мангартахаа боливол өөрсдөд нь л өлзийтэй.Худлаа гэвэл Цахиагийн малаанз,Эрдэнэ,Эрдэнэбат нараа хар.

Avatar

Amar 2019-04-08 202.179.26.175

Миеэгийн сахалт хамгаалагч хол очиж тэнэгт.Хүн алчихаад хэвлэлээр бурахаа боль.Ер нь энэ МАНАН-гийнхан Алтан Дорнодын захирлын хэлснээр байгалиасаа тэнэг төрсөн нь үнэн.Харин тэнэгээ нууж хэвлэлээр тэнэгтэхээ больвол өөрсдөд нь өлзийтэй.Худлаа гэвэл Цахиагийн тэнэг,Эрдэнэ,Эрдэнэбат нараа хар л даа.

Avatar

Зочин 2019-04-08 103.111.68.3

ҮНЭН ҮНЭН, ЕР Нь ТЭНЭГҮҮД Л ЗОРИГТОЙ ХУЛГАЙ ХИЙДЭГ ШИЙДЧИХСЭН ГАРУУД БАЙДАГ ДАА

Avatar

популист 2019-04-08 182.160.35.6

жинхэнэ ардын жүжигчин цол өгмөөр хүн гэж харагдаад байгаа ют

Avatar

Зочин 2019-04-08 5.38.218.57

Сайд байсан Дашдорж нас барчихсан юм уу, яагаад агсан гээд байна. Нямдорж сайдыг одоо хүний өөрийнгүй хэдэн талаас нь боорлохоо больдоо. Ганц нэг ч гэсэн тийм хүмүүс байхгүй бол ямар ч эсрэг дуугарах хяналтгүй ёстой найран дундаа найрлах биз энэ улс орны хувь заяагаар хэдэн олигархи нь.

Avatar

Zochin 2019-04-08 66.181.191.92

20 jil said hiisen hun medehgui bna gej baihgui nyamdorj uuruu ene sistemig bii bolgoson ukher

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж