"Эрдэнэт"-ийг удирдах шахааны дэд захирлууд | News.MN

"Эрдэнэт"-ийг удирдах шахааны дэд захирлууд

"Эрдэнэт"-ийг удирдах шахааны дэд захирлууд

"Эрдэнэт"-ийг удирдах шахааны дэд захирлууд

Монгол Улсын Засгийн газар гуравдугаар сарын 21-нээс “Эрдэнэт” үйлдвэрт зургаан сарын онц дэглэм тогтоогоод буй. Онц дэглэм тогтоосноор Засгийн газар дангаараа шийдвэр гаргах, бүтэц, зохион байгуулалтыг нь өөрчлөх боломжтой болсон. Тиймээс ч Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ өөрийн биеэр очиж, “Монголын зэс” корпорацийн төлөөлийг халж, өрөөг нь лацдаж буйгаа орон даяар шууд дамжуулсан. Бүтэн сар орчмын хугацаанд тус үйлдвэрийн зарим удирдлагын орон тоо эзгүй байсан юм.

Харин өнгөрсөн Баасан гаригт /2019.04.05/ үйлдвэрийн зарим удирдлагыг томилжээ. Шинээр томилогдсон дэд захирлууд нь үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэнгийн "гарын" хүмүүс гэхэд болно. Тухайлбал, Үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирал бөгөөд Ерөнхий инженерээр Т.Батмөнхийг томилжээ. Тэрбээр өмнө нь энэ албан тушаалд ажиллаж байсан юм. Энэ үйлдвэрт олон жил болсон хүний нэг бол Т.Батмөнх. Х.Бадамсүрэн захирлаар томилогдсоныхоо дараа түүнийг энэ албанд томилсон байна.

Харин Санхүү, эдийн засаг хариуцсан дэд захирал Ж.Эрдэнэбилэгийн оронд Д.Үүрийнтуяаг томилсон бөгөөд тэрбээр 2017 оноос Х.Бадамсүрэн захирлын зөвлөхөөр ажиллаж байгаа юм. Тухайн үед Ерөнхий захирал Х.Бадамсүрэнг өөртөө зориулан есөн хүний бүрэлдэхүүнтэй зөвлөхийн баг ажиллуулж, өндөр цалин өгч байна гэсэн шүүмжлэл багагүй хугацаанд өрнөсөн ч тэгсхийгээд намжсан.

Хөгжлийн асуудал хариуцсан дэд захирлаар П.Энхбатыг томилсон. Тэрбээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн даргаар ажиллаж байгаад, 2012 онд Багахангай дүүргийн Мах боловсруулах үйлдвэрийн захирлаар ажиллаж байхдаа 1,3 тэрбум төгрөгийн асуудалд орж, хуулийн байгууллагын хаалгыг багагүй хугацаанд сахиж суусан. Гэвч түүний хэрэг хэрхсэн нь тодорхойгүй намжсан. Тэрбээр 2017 оны наймдугаар сард “Эрдэнэт” үйлдвэрийн охин компани “РСЦ” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байгаад ийнхүү “Эрдэнэт” үйлдвэрийн Хөгжлийн асуудал хариуцсан дэд захирлаар томилогдов.

Тус үйлдвэрийн Нийгмийн асуудал хариуцсан дэд захирал Д.Дэлгэрбаяр нь хуучин албандаа үлдсэн бөгөөд тэрбээр Орхон аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгчийн сонгуульт ажилтай. Мөн тэрбээр Орхон аймгийн Засаг дарга, аймгийн МАН-ын хорооны даргаар ажиллаж байсан зэрэг нь энэ албан тушаалдаа үлдэх боломж нь байсан болов уу.

Ш.ЧИМЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

уншигч 2019-04-08 103.229.122.243

Мундаг хvмvvс гэхэд итгэл бага л байна. Цаг хугацааны шалгуур тавих гэхээр улс эх орон минь хайран байдаг. Ацан шалаа гэж энэ шив. Ажиллаж чадахгvй бол яах вэ?

Avatar

Зочин 2019-04-08 153.169.23.125

iim sul zahirluudtai badamsuren ungurchee. erdenet uuliin min buyan hishig ajilchid ard tumniig min tushih boltugai… arai l denduu shiidveruud bna aa. uildver technology medehgu enhbat geech uildveriin hogjliin asuudliig yaj shiidehiin. uuriintuya bol badamsurantei yvdag bolohoor l shagnalaa avch. nohorteigee niileed shahaj uguh ni.

Avatar

tenegt 2019-04-08 191.243.199.42

erdenetiin buh tulsh binzinii tenderiig sodmongol avdag. jildee 50 terbum tugrug. teglee geed ur ni duusdagguim bna a.

Avatar

bb 2019-04-08 66.181.183.108

Тэр том үйлдвэрийн эдийн засаг санхүүг колоникийн эрхлэгч байсан хүүхэнд бариулах гэж байгаа бол арай л байна шүү, үйлдвэрийн ажилчдыг битгий доромжлоод байгаарай Бадамсүүрээн!!! Эсвэл чи СОд Монголд өртэй юм уу???!!!!

Avatar

Зочин 2019-04-08 202.179.25.253

Төрийн өндөрлөгүүд өөрийгөө хянахгүй. Ёстой нөгөө дунд чөмгөөрөө жиргэнэ гэгч болно.

Avatar

Зочин 2019-04-08 202.131.245.243

Эрдэнэтээс хөөгдсөн Хулгай Хөгжлийн банкныхан боож үхэх нь ээ? Сахалт эзэндээ дулаан хувцсыг нь бэлдэж өгөөрэй дөө, нус.mn ээ.

Avatar

Зочин 2019-04-08 64.119.16.13

Бадамсүрэн нь ч яахав. Намаас тавигдсан хүн . Харин тэр Батмөнх нь бол үйлдвэрт олон жил ажилласан бүх юмаа мэлэх хүн болтой. Батмөнх нь eрөнхий баймаар харагдаж байна. Шударга байя гэвэл

Avatar

Зочин 2019-04-08 202.179.25.253

Шахаачдад баяр хүргэе. Ард түмний дэмжлэгээр шахаа хийх боломж нээгдлээ.

Avatar

Зочин 2019-04-08 66.181.161.120

Элбэгдоржийн хүн л биш бол дүүрч

Avatar

Zochin 2019-04-08 202.55.188.34

ШИНЭ МАНАН БАЙХ ШИВ ДЭЭ

Avatar

хахх 2019-04-08 202.126.89.172

удахгүй арбтрийн шийдвэр ирэхээр гөлөг болцгооноо доо

Avatar

Зочин 2019-04-08 202.126.89.172

удахгүй арбтрийн шийдвэр ирэхээр гөлөг болцгооноо доо

Avatar

ЁО ЁО 2019-04-08 202.55.188.44

ЯАНА АА, ОДОО Л ЮУН ОНЦГОЙ БАЙДАЛ, БҮР ЖИНХЭНЭ ГАМШИГ БОЛЖ БАЙГАА ЮМ БНА Ш ДЭЭ. ЯМАР ХҮМҮҮСИЙГ ХАЛААД ЯМАР ХҮМҮҮС ТОМИЛООД БАЙНА АА,?? ЮУН ТЭР ҮҮРИЙНТУЯА ВЭ? ЭРДЭНИЙН ГАР ХӨЛ, ДЭВСГЭР. БОЛОВСРОЛГҮЙ ТЭНЭГ АВГАЙ!!

Avatar

0000 2019-04-08 103.10.23.116

Шудраг шуналгүй хүн Энэ үүлдвэрт хэрэгтэй дээ Энэ байж байгаа нь ээ ЭЭЭЭ ЧААБААС ГЭЖ ДЭЭ ДААНЧ ДЭНДҮҮ ЮМ ДАА

Avatar

Зочин 2019-04-08 64.119.24.140

ard irgeded hynaltiin og

Avatar

Зочин 2019-04-08 59.153.112.50

Эрдэнэт үйлдвэр ялангуяа МАН-ы мөнгө угаадаг, сааж иддэг гол газар нь тул сая хүчээр 49% -с дээрэм хийж, хийсэн дээрэмээ дарахын тулд Энх-Амгалан, Зориг нарыг ажлаас нь халсан.Батхүү, Алтан нарын зээлийг дарахын тулд Зоригийн хэрэг хуулийн завхрал, эрүү шүүлт гэдэг жүжиг найруулж ард түмний анхаарлыг сарнуулан хийсэн бас нэг том луйвар нь боллоо.Дараа нь хэн хариуцлага хүлээх вэ?Эрдэнэтийг очиж битүүмжилсэн Оюун-Эрдэнэ үү, ард нь найруулсан Нямдорж үү

Avatar

ММ 2019-04-08 27.122.14.59

Үүрийнтуяа гэж энэ Гахай Эрдэнийн хүн гэсэн. Ашигт малтмалын газрын дарга хийж байхдаа Оюу Толгойн ТЭЗҮ-г шинжээчдийн дүгнэлтийг үл тоон байж дангаараа шийдвэр гарган хүлээн авсан байдаг. Аюултай хүнээр хотоо мануулж дээ.

Avatar

Ууган уурхайчин 2019-04-08 202.126.89.23

Үүрийнтуяа яаж тэр том үйлдвэрийн эдийн засгийн авч явж чадах вэ дэ.Өөрсдийн хүнээ тавьж байгаад цөлмөх нь дээ. Бүх хэвлэл мэдээлэлд мөнгө өгч байгаад ямар ч цензүйргүй идэж уух бэлтгэлээ базаажээ. Одоо бга хүмүүсийг багаар нь өөрчлөөчээ.

Avatar

Зочин 2019-04-08 182.160.2.223

Оюунэрдэнэ үнэхээр шударга юм бол Эрдэнэтийг шилэн данстай байлгах ёстой. Тэндэр, шахаа бүгдийг нь ил болгох ёстой. Ингэхгүй бол МАНАН -2 Эрдэнэтийг иднэ гэдэгт эргэлзэх хэрэггүй.

Avatar

Зочин 2019-04-08 66.181.179.91

Үүрийнтуяаг томилсон бол Эрдэнэт өөдлөхөөсөө өнгөрсөн гэсэн үг.

Avatar

bat 2019-04-08 43.242.243.68

ter enxbat chin xulgaich pizdaag shorond baix yostoi xvn dee?

Avatar

Зочин 2019-04-08 112.72.11.116

Shorond bh yostoig n.meddeg yum bn. Ham heregtei lalaruu chi!!!

Avatar

Зочин 2019-04-08 202.126.89.93

ОДОО Ч ШАХАА ЁСТОЙ ЦЭЦЭГЛЭЖ ӨГНӨ ДӨӨ. ГАНЦХАН ЖИЛ ҮЛДЛЭЭ Ш ДЭЭ. АХИУХАН АМЖУУЛААД АЬНА АА ХӨӨ ГЭЭД УРАЛДАН ДАЙРЦГААЖ ЭХЭЛЛЭЭ

Avatar

Zochin 2019-04-08 150.129.143.7

Delgerbayarig soliochee

Avatar

зочин 2019-04-08 202.21.98.10

1 номерыг нь яаралтай солиочэээээээ
гуйж байна
ерөнхий сайдаа

Avatar

Амар 2019-04-08 202.179.26.175

Ер нь энэ МАНАН-гийнхан Алтан Дорнодын захирлын хэлсэнээр байгалиасаа тэнэг төрсөн нь үнэн.Харин тэнэгээ нууж хэвлэлээр мангартахаа боливол өөрсдөд нь л өлзийтэй.Худлаа гэвэл Цахиагийн малаанз,Эрдэнэ,Эрдэнэбат нараа хар.

Avatar

Амар 2019-04-08 202.179.26.175

Энэ хүн алуулсан нөхөр юу ч вэ.Айн.Ер нь энэ МАНАН-гийнхан Алтан Дорнодын захирлын хэлсэнээр байгалиасаа тэнэг төрсөн нь үнэн.Харин тэнэгээ нууж хэвлэлээр мангартахаа боливол өөрсдөд нь л өлзийтэй.Худлаа гэвэл Цахиагийн малаанз,Эрдэнэ,Эрдэнэбат нараа хар.

Avatar

Зочин 2019-04-08 202.179.27.153

МАН-ынхан ГОК-ийг 100% төрийн өмч гэж (онцгой байдал) зарлаад одоо өөрсдийн хүмүүсийг тавьж, ямар ч хяналтгүй хагартлаа идэх нь л дээ!!!!!! Ганцхан жил үлдэж байгаа тул шалавлахгүй бол амжихаа болилоо шүү, та минь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж