Д.Дамба-Очир нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналаа прокурорт хүргүүлжээ

Хуучирсан мэдээ: 2019.04.08-нд нийтлэгдсэн

Д.Дамба-Очир нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналаа прокурорт хүргүүлжээ

Д.Дамба-Очир нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналаа прокурорт хүргүүлжээ

УИХ-ын гишүүд мэдээлэлд ойр давуу байдлаа ашиглан ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий этгээддээ болон өөрийнхөө эзэмшдэг аж ахуйн нэгждээ зээл авсан асуудлыг АТГ шалгаж буй. Хамгийн сүүлд УИХ-ын нэр бүхий таван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-д оруулж ирсэн боловч авч үлдсэн. Тодруулбал, УИХ-ын гишүүн Л.Энхболд, Д.Дамба-Очир, Г.Солтан, Б.Ундармаа, Б.Батзориг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал гаргасан. Тэднийг өөрийн хамаарал бүхий этгээддээ ЖДҮХС-гаас зээл авсан асуудалд нөлөөлсөн гэж үзэж, яллагдагчаар татаад байсан юм. Эдгээр гишүүд ч ялагдагчаар татах саналдаа гарын үсгээ зурсан юм.

УИХ-ын гишүүн Г.Солтан, Л.Энхболд, Д.Дамба-Очир нарын хэргийг АТГ шалгаж дууссан бөгөөд хэргийг нь шүүхэд шилжүүлэх саналаа прокурорт хүргүүлсэн байна. Харин одоо прокурор уг хэргийг шалгаад, шүүхэд шилжүүлэх эсэхийг шийдэх юм.

  • УИХ-ын гишүүн Л.Энхболд “Хас говь транс” ХХК – 950 сая төгрөг
  • УИХ-ын гишүүн  Г.Солтан “Монгол шаазан” ХХК – 950 сая төгрөг
  • УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын “Сапфир стоун” ХХК – 1,2 тэрбум төгрөг

ЖДҮХС-ГААС ЗЭЭЛ АВСАН 37 АЖ АХУЙН НЭГЖИЙН ХЭРГИЙГ ХААЖЭЭ

УИХ-ын нэр бүхий гишүүд өөрийн болон хамаарал бүхий этгээддээ зээл авсан дуулиан гарч, цагдаа прокурор, АТГ-аас хамтарсан ажлын хэсэг байгуулж, ЖДҮХС-гаас зээл авсан 200 гаруй иргэн, аж ахуйн нэгжийг зургаан сар шалгасан. Шалгалтын явцад “жинхэнэ” ЖДҮ-чин, эрх мэдлээ ашигласан төрийн өндөр албан тушаалтнууд гэсэн хоёр ангилалд багтжээ. Өөрөөр хэлбэл, “жинхэнэ” ЖДҮ-чин ангилалд багтахуйц нийтдээ 37 аж ахуйн нэгж хэн нэгэн улс төрчдийн “халаасны” бус, өөрийн бизнесийг өргөжүүлэхээр ЖДҮХС-гаас зээл авсан нь тогтоогджээ. Хэдийгээр ажлын хэсэг энэхүү 37 аж ахуйн нэгжийн хэргийг хааж байгаа ч зээлийг зориулалтын бусаар зарцуулсан зэрэг зөрчлийн шинжтэй хэргүүд байгаа учраас тэднийг тусад нь шалгах юм. Өөрөөр хэлбэл, эдгээр иргэн, аж ахуйн нэгжийг зээлийг нь эргэн төлүүлэх, татах ажлыг ХХААХҮЯ болон ЖДҮХС-д чиглэл болгожээ. Мөн энэ хүрээнд зарим төрийн албан хаагчид ёс зүйн хариуцлага хүлээлгэх ёстой гэдгийг нь сануулжээ. Ямар ч гэсэн  ЖДҮХС-гаас зээл авсан 37 аж ахуйн нэгжийн хэргийг хааж, “жинхэнэ” ЖДҮ-чин болжээ.

Цаашид ЖДҮХС-гаас зээл авахдаа албан тушаалын байдлаа ашигласан, гэмт хэргийн шинжтэй төрийн болон улс төрийн албан тушаалтнуудын хэргийг тусгайлан шалгаж, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэдгийг олон нийтийн зүгээс үзэж буй. АТГ ч гэсэн эдгээр албан тушаалтан, төрийн албан хаагчдад хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхээр хэргүүдийг нухацтай шалгаж байгаа гэдгийг эх сурвалжууд хэлж байгаа юм.   

ЖДҮХС-гаас 10-350 сая хүртэлх төгрөгийн зээл авсан 37 иргэн, аж ахуйн нэгжийн хэргийг хаажээ. 

ЖДҮХС-гаас хэн нэгний “татаасаар” бус, өөрсдийн бизнесийг хөгжүүлэхээр зээл авсан иргэн Ц.Оюунчимэг, Г.Цэрэннадмид, Ц.Пүрэвсүрэн, Ж.Баяр, Д.Отгонтуяа, Х.Батбаяр, Л.Оюун-Эрдэнэ, А.Төгөлдөр нарт холбогдох хэргийг АТГ хаасан. Харин “Алтан нуга даваа” хоршоо, “Ганга нар трейд” ХХК, “ЦЕТ” ХХК, “Жигүүрт хөсөг” ХХК, “Завхан буурал” хоршоо, “Тэнгэрийн соёмбо” ХХК, “Соёмбо капитал” ХХК, “Органик хүнс трейд” ХХК, “Ричнес инвестмент” ХХК, “Өлзий дэн” ХХК, “ЖГБ” ХХК, “Хараат хайрхан уул” ХХК, “Баруун зүүн эх сувилал” ХХК, “Өсөх буудай” ХХК, “Цант-Алтай” ХХК, “Монгол Буйдан” ХХК, “Нүүдэлчин агро ферм” ХХК, “Эс би би эй” ХХК, “Марал буян групп” ХХК,  “Өндөр бадрах” ХХК, “Дархан эрдэнэ” мах комбинат, “Цаст согоот” ХХК, “Солар хаус” ХХК, “Бүрэн луу” ХХК, “Баруун загвар” ХХК, “Ширээт онон” ХХК, “Арвай хүрд” ХХК, “Көү өү эм жи эл” ХХК, “Саруулхангай” ХХК зэрэг аж ахуйн нэгжүүдэд холбогдох хэргийг хаажээ.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж