Гвардиола: 35 оноогоор хол хоцорчихоод амаа хамхиж сур

Хуучирсан мэдээ: 2015.05.04-нд нийтлэгдсэн

Гвардиола: 35 оноогоор хол хоцорчихоод амаа хамхиж сур

Германы цомын хагас шигшээд пенальтиар “Байерн”-ийг хожсоныхоо дараагаар Дортмундын багийн хагас хамгаалагч Себастьян Кель өрсөлдөгчдийнхөө талаар “Шүүгчид элдвийн гомдол мэдүүлж, шулагнаж явахын оронд пенальтиа дөмөгхөн цохиод сурчих” гэж хэлсэн. Үүний хариуг Пеп Гвардиола удаалгүй өгчээ. Тэрбээр Кельд хандан ингэж хэлжээ.

kehl01

“Кельд би нэг зөвлөгөө өгье: 35 оноогоор хоцорчихоод амаа хамхиж сур. Бид Германы аваргууд байна. Тиймээс бидэнд пенальтийг төгс гүйцэтгэхэд хангалттай бэлдэх хугацаа байна. Би өмнө нь хэнийг ч шоолж, дооглон инээж байгаагүй. Хөлбөмбөгч байхдаа ч, дасгалжуулагч болоод ч тэр. Би үргэлж өрсөлдөгчдөө хүндэлж харилцаж ирсэн” гэж Гвардиола хэлсэн байна.

Эх сурвалж: http://horom.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж