900 мянга гаруй иргэний өргөдлийг хугацаанд нь шийдвэрлэжээ | News.MN

900 мянга гаруй иргэний өргөдлийг хугацаанд нь шийдвэрлэжээ

Хуучирсан мэдээ: 2019.04.07-нд нийтлэгдсэн

900 мянга гаруй иргэний өргөдлийг хугацаанд нь шийдвэрлэжээ

900 мянга гаруй иргэний өргөдлийг хугацаанд нь шийдвэрлэжээ

Төрийн байгууллагууд 941006 иргэний өргөдлийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэжээ. Тодруулбал, 2018 оны жилийн эцсийн байдлаар төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд нийт 942 мянга 224 иргэн хандаж санал, хүсэлт, гомдол, шүүмжлэл гаргаснаас 941006 иргэний өргөдлийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэж хариу өгсөн нь 99.9 хувийн үзүүлэлттэй байна.

Мөн 15424 өргөдлийг шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллага албан тушаалтанд шилжүүлж, 2178 өргөдлийг  хугацаа хэтрүүлэн шийдвэрлэсэн байна. Хугацаа хэтэрч шийдвэрлэсэн асуудлын дийлэнх нь нийгмийн халамж үйлчилгээ, орон сууц, зээл, санхүүгийн дэмжлэг хүссэн асуудлууд байлаа. Нийт өргөдөл гомдолд хүсэлт 874333, гомдол 29720, санал 39122, талархал 534 иржээ.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

АРД 2019-04-07 103.229.120.33

ШАЛ ХУДЛАА СТАТИК МЭДЭЭ. БИ УЛСЫН БҮРТГЭЛД ӨРГӨДӨЛ БИЧЭЭД ХАРИУ ӨГӨХГҮЙ БОЛОХООР ГАЙХААД АСУУСАН ЧИНЬ ХААЧИХСАН БАЙНА ЛЭЭ. ТЭГҮҮЛ ЯДАЖ ХУУЛБАРЛААД АВЬЕ ГЭСЭН ХАРИУ ӨГӨХГҮЙ ХААСАН ГЭЭД ЮУЧ ӨГӨӨГҮЙ СОНИН ЮМ БИЛЭЭ. ЁСТОЙ ШАЛ ХУДЛАА 90%-ИЙГ НЬ ЛАВ ШИЙДВЭРЛЭЭГҮЙ!

Avatar

зочин 2019-04-07 202.9.42.129

Батүүл даргын үед их л цэгцэндээ орсон байсан даа .. Одоо яаж байгаа болдоо хөөрхий.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж