
Швед, Японы хамтарсан тус компани өнгөрсөн улиралд 12 сая еврогийн цэвэр ашигтай ажилласан нь өмнөх улирлас есөн саяар бага үзүүлэлт боловч санхүүгийн тайлан ямартай ч эерэг нөлөөтэй гарчээ.
Тус компани өнгөрсөн гурван сарын хугацаанд 11 сая гар утас зах зээлд нийлүүлсэн бөгөөд орлогын хэмжээ 1,757 тэрбум еврод хүрсэн нь өмнөх улиралтай харьцуулахад 25 хувь, өнгөрсөн жилийн хоёрдугаар улиралтай харьцуулахад дөрвөн хувиар өссөн үзүүлэлт ажээ. Сонирхуулахад, Sony Ericsson-ы үйлдвэрлэсэн гар утасны зах зээлд борлогдож буй дундаж үнэ 160 евро юм.
С.Цэлмэг