Ялалтын баярын парадын нэгдсэн бэлтгэл маргааш эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2019.04.07-нд нийтлэгдсэн

Ялалтын баярын парадын нэгдсэн бэлтгэл маргааш эхэлнэ

Ялалтын баярын парадын нэгдсэн бэлтгэл маргааш эхэлнэ

Аугаа эх орны дайны ялалтын баярын 74 жилийн ойн цэргийн парад ирэх тавдугаар сарын 09-нд Москва хотын Улаан талбайд уламжлал ёсоор болно. Энэ удаагийн цэргийн парадын нэгдсэн бэлтгэл маргааш /2019.04.08/ Алабино тосгонд болох аж. Нэгдсэн бэлтгэлд 10 мянга гаруй цэрэг оролцох бөгөөд нийтдээ 14 удаагийн нэгдсэн бэлтгэл хийх юм байна.

Энэ жилийн цэргийн парадад 100 гаруй орчин үеийн тоног төхөөрөмж, зэр зэвсгийг ашиглах бөгөөд тэр дундаа үйл ажиллагааны тактикийн пуужингийн систем "Искандер-М", стратегийн пуужингийн систем "Яарс" болон "Армата", БМП "Курганец",БТР "Бумеранг" танк, стратегийн бөмбөгдөгч онгоц Ту-160, Ту-95МС,   Ту-22М3, сөнөөгч Су-35С  болон Су-30СМ зэрэг  агаарын 74 хөлөг онгоц ирэх тавдугаар сарын 09-нд болох цэргийн парадад оролцоно.

 

А.АНИР

Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж