Б.Махбалд холбогдох шүүх хурал гурав дахь удаагаа хойшилжээ

Хуучирсан мэдээ: 2019.04.07-нд нийтлэгдсэн

Б.Махбалд холбогдох шүүх хурал гурав дахь удаагаа хойшилжээ

Б.Махбалд холбогдох шүүх хурал гурав дахь удаагаа хойшилжээ

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрөгч баасан гаригт /2019.04.05/ Зам тээврийн хөгжлийн яамны /ЗТХЯ/ газрын дарга асан Б.Махбалд холбогдох  хэргийг шүүх хуралдаан болохоор товлогдсон байсан ч дахин хойшиллоо. Ийнхүү тус шүүх хурал гурав дахь удаагаа хойшилсон ажээ.

Шүүх хурал хойшлох шалтгаан нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч эрүүл мэндийн шалтгааны улмаас ирээгүй тул дөрөвдүгээр сарын 29-ны 09.30 цаг хүртэл хойшлуулжээ.

Хэргийг эргэн сануулбал, ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насанд халдсан  хэрэг 2018 оны наймдугаар сарын 9-өөс 10-нд шилжих шөнө болсон бөгөөд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн үзлэг шалгалт хийсэн байдаг. Хэргийн газарт ажилласан бүрэлдэхүүн тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал талийгаачийн амь насанд халдсан болохыг урьдчилсан байдлаар тогтоосныг тухайд үед мэдээлж байв.

Сэжигтэн Б.Махбалыг  хэрэгт холбогдуулан сэжигтнээр татаж, хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж буй. Түүнд эрүүгийн хуулийн 10.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдээд байгаа аж.  Тус  заалтад “Хүний амийг хохироосон бол 8-15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж