Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтнууд нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан бусдад давуу байдал бий болгон хуурамч дүгнэлт гаргасан гэх хэргийг АТГ-аас шүүхэд шилжүүлсэн байна.
Тодруулбал, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн /ШШҮХ/ Криминалистикийн шинжилгээний газрын дарга Д.Адилбаяр, шинжээч Ж.Тамир, ахлах шинжээч Э.Солонго, С.Сэлэнгэ нар нь УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын хүчингийн хэрэг хийснийг батлах гол баримт болох ор хөнжлийн даавуу, хохирогчийн дотуур хувцсыг угааж, хэргийн ул мөрийг балласан хэрэгт буруутгагдсан юм.
Сануулахад, УИХ-ын гишүүн асан Д.Гантулга өнгөрсөн 2017 онд хүчингийн хэрэгт холбогдож хууль хяналтын байгууллагад шалгуулсан байдаг. Хохирогч эмэгтэй “УИХ-ын гишүүн Д.Гантулга албан тушаалаа ашиглан, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийнхэнд нөлөөлсөн” хэмээн прокурорын газарт гомдол гаргаснаар энэ хэрэг АТГ-т шилжүүлсэн нь энэ юм.
Э.ЭНХ
Холбоотой мэдээ