Apple iTunes-ээс татгалзана

Хуучирсан мэдээ: 2019.04.07-нд нийтлэгдсэн

Apple iTunes-ээс татгалзана

Apple корпораци iTunes-ийн үйлчилгээнээс татгалзахаар төлөвлөж буйгаа өчигдөр /2019.04.06/ мэдэгдлээ.

Стивийн iOS-ийн хөгжүүлэгч Троутон Смит энэ талаар хэлэхдээ "iTunes маш олон контентыг өөртөө агуулж байгаа нь хэрэглэгчдэд маш түвэгтэй байдлыг бий болгоод байна" гэв. Мөн тэрбээр хэлсэн үгэндээ iTunes-ээс татгалзах болсон шалтгаан нь  Apple TV+-ийн сурталчилгаа байж болох юм гэв. Учир нь Apple компани кино, шоу зэрэг контентоо Apple TV аппликейшнд байрлуулах бол бусад контентоо тусгай аппликейшн-д байршуулах ажээ.

Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Apple компани ирэх зургадугаар сард Калифорнид зохион байгуулагдах Apple -ийн хөгжүүлэгчдийн чуулга /WWDC 2019/ уулзалт дээр өгөх юм байна.

А.АНИР

ЭХ СУРВАЛЖ: FERRA

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж