Оюуны спортынхон оюунаараа уралдав

Хуучирсан мэдээ: 2019.04.07-нд нийтлэгдсэн

Оюуны спортынхон оюунаараа уралдав

Оюуны спортынхон оюунаараа уралдав

Монголын Оюун ухааны академиас санаачлан 2019 оны дөрөвдүгээр сарын 05-06-ны өдрүүдэд Корпорэйт зочид буудлын хурлын танхимд  Ой тогтоолын улсын аварга шалгаруулах оюуны спортын тэмцээнийг ес дэх жилдээ амжилттай зохион байгууллаа.

Энэ удаагийн тэмцээнд Олон улсын мастер ес, Их мастер гурав, Олон улсын их мастер дөрөв буюу нийт 16 Олон улсын цолтой тамирчид оролцсон бөгөөд Геннесийн дээд амжилт эзэмшдэг эгч дүү ихэр тамирчид болох ОУИХ Н.Мөнхшүр, Н.Энхшүр, Өсвөрийн дэлхийн аварга, ОУИМ Э.Лхагвадулам, ОУИМ Э.Пүрэвжав тэргүүтэй 108 тамирчид оролцож алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн шилдэг тамирчидаа  шалгарууллаа.

Тэмцээний шилдэгүүдэд шагнал гардуулах ёслолын ажиллагаанд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан оролцон баг тамирчидад амжилт хүсэж, үг хэлэхдээ “Оюун Ухааны энэхүү тэмцээнийг улсын хэмжээнд зохион байгуулж байгаа академийн хамт олонд талархалаа илэрхийлье. Тэмцээнд оролцож байгаа хүүхэд залуучууд болон тэднийг дэмжиж тэмцээнд оролцуулж байгаа эцэг эхчүүдэд амжилт хүсье. Монголчууд оюуны спортоор дэлхийд гайхагддаг. Оюун ухааны спорт нь хүн уураг тархиа хөгжүүлж, ухаан бодлоо бүрэн цэгцлэх боломжийг олгодогоороо онцлогтой. Энэ спортыг сонирхож хичээллэх хүүхэд багачуудын тоо өдөр ирэх тутам нэмэгдэх болсон. Хотын удирдлагын зүгээс оюуны спортыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, сургууль цэцэрлэг бүрт хичээллэх бололцоог нь бүрдүүлэх талаар бид анхаарч ажиллана” гэлээ.

Монгол Улсын тамирчид ой тогтоолтын спортоор дэлхийд тэргүүлдэг.  Монголын оюун ухааны академи 2010 онд байгуулагдснаас хойш өөрсдийн бэлтгэсэн баг тамирчидаараа олон улсын чанартай тэмцээнд удаа дараалан оролцож,  нийт 39 олон улсын цолтой тамирчдыг төрүүлж, 871  медаль, 76 цом хүртэн, дэлхийн 30 дээд амжилт, Геннисийн гурван дээд амжилтыг эзэмшиж улс орныхоо нэрийг дэлхий дахинд өндөрт өргөж яваа юм.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс  

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж