Колумбус Блю Жакетс плэй-оффын сүүлийн эрхийг авлаа

Хуучирсан мэдээ: 2019.04.07-нд нийтлэгдсэн

Колумбус Блю Жакетс плэй-оффын сүүлийн эрхийг авлаа

Колумбус Блю Жакетс плэй-оффын сүүлийн эрхийг авлаа

Хойд Америкийн ҮХЛ-н 2018-2019 оны улирлын тоглолт өндөрлөж байна. Лигийн сүүлийн 82 дахь тойргийн тоглолтууд өнөөдөр /2019.04.07/ явагдана. Өчигдөр плэй-оффт өрсөлдөх 16 багийн нэр бүрэн тодорсон бөгөөд сүүлийн эрхийг Колумбус Блю Жакетс баг авсан.

Колумбус Блю Жакетс баг Нью-Йорк хотноо Рейнжерс багийн талбайд буллит буюу торгуулийн цохилтоор ялалт байгуулсан. Тоглолтыг талбайн эзэд К.Крейдерийн гоолоор тэргүүлж эхэлсэн бол шийдвэрлэх гуравдугаар үед зочин баг Колумбусаас Р.Жингел болон А.Панарин нар тус бүр нэг гоол оруулж тоглолтыг эргүүлж чадсан. Гэхдээ талбайн эзэд П.Бучневичийн гоолоор тооны харьцааг тэнцүүлсэн. Ингээд нэмэлт цаг сунгасан ч гоолгүй өндөрлөж буллитээр ялагчийг тодруулсан.

Тоглолтын турш талбайн эзэн Рейнжерсийн хаалгач А.Георгиев хаалгаа сайн манаж байсан ч буллитээр өрсөлдөгчдөдөө хожигдсон. Буллит цохилтод С.Аткинсоны цохилтыг амжилттай хаасан бол Орос залуу А.Панарингийн гоолыг хааж чадаагүй. Харин Колумбус Блю Жакетс багийн С.Бобровский талбайн эздийн 3 цохилтыг хааснаар багаа плэй-офф руу хөтлөн оруулсан.

Плэй-оффын эрхээ аваад буй Колумбус Блю Жакетс баг плэй-оффын эхний шатанд Вашингтон Капиталс болон Тампа Бэй Лайтнинг багуудын нэгэнтэй таарна. Өнгөрсөн улирлын плэй-оффын эхний шатанд Вашингтон Капиталс багтай таарч аваргуудын багагүй сандаргаад авсан. Тэрээр эхний тоглолтдоо аваргуудыг талбай дээр нь хожиж байсан. Гэвч тэргүүллээ хадгалж чадаагүй дөрөв дараалан хожигдсоноор улирлаа өндөрлүүлж байсан.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж