Дэлхийн банкны ерөнхийлөгчөөр  Дэвид Малпасс тодорчээ | News.MN

Дэлхийн банкны ерөнхийлөгчөөр  Дэвид Малпасс тодорчээ

Дэлхийн банкны ерөнхийлөгчөөр  Дэвид Малпасс тодорчээ

Дэлхийн банкны ерөнхийлөгчөөр  Дэвид Малпасс тодорчээ

Дэлхийн банкны ерөнхийлөгчөөр  АНУ-ын Сангийн яамны Олон улсын асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга Дэвид Малпасс ажиллахаар болжээ. Уг байгууллагын ерөнхийлөгч асан БНСУ-ын иргэн Жим Ён Ким өнгөрсөн нэгдүгээр сард хугацаанаасаа өмнөө өөрийн үүрэгт ажлаа өгөх болсноо мэдэгдсэн ба энэ хугацаанд  Кристалина Георгиева ерөнхийлөгчийн үүргийг түр гүйцэтгэж байсан юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын нэр дэвшүүлсэн, өдгөө 63 настай Малпасс нь энэ сарын 9-ний өдөр ажлаа хүлээн авах ба тэрбээр таван жилийн хугацаанд Дэлхийн банк хэмээх нүсэр байгууллагыг удирдана.

Дэлхийн банк нь АНУ-ын нийслэл Вашингтон хотноо төвтэй, өөрийн гишүүн хөгжиж байгаа улс орнуудад санхүүгийн болоод бусад тусламж үйлчилгээг үзүүлэх зорилготой олон улсын санхүүгийн байгууллага юм. Анх 1944 онд үүсгэн байгуулагдаж байхдаа Дэлхийн Банк  нь 38 гишүүн оронтой  байсан бол өдгөө 188 гишүүнтэй болж, дэлхийн бараг бүх улс орныг хамарчээ.

Эх сурвалж: ALJAZEERA

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж