АНУ-ын нисэх онгоц үйлдвэрлэгч “The Boeing” компанийн гүйцэтгэх захирал Деннис Муйленбург өчигдөр /2019.04.05/ тус компани “Boeing 737 Max” загварын онгоцныхоо үйлдвэрлэлийг 20 хувиар бууруулах болсноо зарлажээ.
Энэхүү хөлөг нь хагас жилийн дотор хоёр удаа осолдож 350 орчим хүний амь үрэгдсэн ба ослын шалтгаан нь уг онгоцны MSAC буюу нисэх онгоц агаарын урсгалын онцгой нөхцөл байдалд ороход автоматаар идэвхжиж жолоодлогод нөлөөлдөг систем доголдсоноос болсон гэдэг дүгнэлт гарсан.
Тиймээс хэрэглэгчдийн итгэл буурч, захиалга багассан тул сард 52 ширхэг “Boeing 737 Max” онгоц үйлдвэрлэдэг байснаа 42 болгон бууруулах шийдвэр гаргажээ. Үүнээс гадна цаашид осол гэмтэл гарахаас урьдчилан сэргийлж уг онгоцны програм хангамжийг шинэчлэх ажил явагдаж байгааг мэдэгдэв.
Үйлдвэрлэлийг 20 хувиар бууруулах шийдвэр нь үүссэн бүх асуудлууд шийдэгдэх хүртэл үргэлжлэх юм байна. Хоёр дахь удаагийн осол буюу Этиопт болсон ослын нислэгийн багийнхан үйлдвэрлэгч “The Boeing” компаниас гаргасан бүх аюулгүй ажиллагааны дүрмийг баримталж, шаардлагатай үед авах бүх арга хэмжээг авсан ч MSAC системийн доголдлоос болж нисгэгчид онгоцыг удирдах боломжгүй байсан гэж гарчээ.
Эх сурвалж:CNN
Зочин 2019-04-06 202.9.43.126
Манайх боингоо буцааж эйрбас түрээслэ.
зочин 2019-04-06 182.160.36.12
энд овоо оросын гар хөл ороогүй юм шиг байна тээ, оросын хакерууд орсон гэж хэлж мэдэх л хүмүүс байсан, бойнгийн өөрийнх нь буруу байдаг л юм байна
зочин 2019-04-06 202.9.43.81
Оросуудыг хэн ч хэзээ ч ҮНДЭСЛЭЛГҮЙ гээр гүтгэж байгаагүй … Оросуудын хийсэн бууруу үйл болгон баримтаар нотлогдож байдаг шдээ .
зочин 2019-04-06 202.21.127.166
украйны дээр малайзын онгоцыг унагасны нотолгоог харууладах, оросууд унагасан гэсэн нотолгоог харуулчих, одоо болтол нотолгоог олж харсангүй
зочин 2019-04-06 202.21.127.166
АНУ-ын сонгуульд оросууд оролцсон гэдгийг нотлодох, бас л баримт нь хаана байна, гаргаад ирвэл болж л байна шд
Зочин 2019-04-06 66.181.176.79
Францын жагсаалыг ч оросууд мэдээллиийн дайны технолгоороо өдөөн хатгасан гэсэн. Канадууд ч бас сонгуульд нь оросын мэдээллийн нөлөө орох вий гэцгээж байна. Баримт байхгүй гэхдээ оролцдог гэдэг нь илчлэгддэг.
Монголд төмөр зам зогсоох попуудын дэмжлэгийг өдөөх зэргээр хорлож байгаа нь бас л мэдэгдээд байдаг.
зочин 2019-04-06 202.9.43.81
BOEING компани сүүлийн хоёр ослоор нас барагсдын ар гэрийнхэнд 1 тэрбум доллорын нөхөн олговор олгохоор шийдвэрлэв .