“Boeing 737 Max” онгоцны үйлдвэрлэлийг бууруулахаар болжээ

Хуучирсан мэдээ: 2019.04.06-нд нийтлэгдсэн

“Boeing 737 Max” онгоцны үйлдвэрлэлийг бууруулахаар болжээ

“Boeing 737 Max” онгоцны үйлдвэрлэлийг бууруулахаар болжээ

АНУ-ын нисэх онгоц үйлдвэрлэгч “The Boeing” компанийн гүйцэтгэх захирал Деннис Муйленбург өчигдөр /2019.04.05/ тус компани “Boeing 737 Max” загварын онгоцныхоо үйлдвэрлэлийг 20 хувиар бууруулах болсноо зарлажээ.

Энэхүү хөлөг нь хагас жилийн дотор хоёр удаа осолдож 350 орчим хүний амь үрэгдсэн ба ослын шалтгаан нь уг онгоцны MSAC буюу нисэх онгоц агаарын урсгалын онцгой нөхцөл байдалд ороход автоматаар идэвхжиж жолоодлогод нөлөөлдөг систем доголдсоноос болсон гэдэг дүгнэлт гарсан.

Тиймээс хэрэглэгчдийн итгэл буурч, захиалга багассан тул сард 52 ширхэг “Boeing 737 Max” онгоц үйлдвэрлэдэг байснаа 42 болгон бууруулах шийдвэр гаргажээ. Үүнээс гадна цаашид осол гэмтэл гарахаас урьдчилан сэргийлж уг онгоцны програм хангамжийг шинэчлэх ажил явагдаж байгааг мэдэгдэв.

Үйлдвэрлэлийг 20 хувиар бууруулах шийдвэр нь үүссэн бүх асуудлууд шийдэгдэх хүртэл үргэлжлэх юм байна. Хоёр дахь удаагийн осол буюу Этиопт болсон ослын нислэгийн багийнхан үйлдвэрлэгч “The Boeing” компаниас гаргасан бүх аюулгүй ажиллагааны дүрмийг баримталж, шаардлагатай үед авах бүх арга хэмжээг авсан ч MSAC системийн доголдлоос болж нисгэгчид онгоцыг удирдах боломжгүй байсан гэж гарчээ.

Эх сурвалж:CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж