АН-ын 29 жилийн ойгоор Ц.Раднаад Чингисийн одон гардуулав | News.MN

АН-ын 29 жилийн ойгоор Ц.Раднаад Чингисийн одон гардуулав

Хуучирсан мэдээ: 2019.04.06-нд нийтлэгдсэн

АН-ын 29 жилийн ойгоор Ц.Раднаад Чингисийн одон гардуулав

АН-ын 29 жилийн ойгоор Ц.Раднаад Чингисийн одон гардуулав

Өнөөдөр Ардчилсан нам үүсгэн байгуулагдсаны 29 жилийн ойг тус намын гишүүд тэмдэглэж, баярын хурлаа хийж байна. Сөрөг хүчнээр ажиллаж байгаа энэ цаг хугацаандаа Ардчилсан нам бодлогын нам болох зорилт тавин ажиллаж мөн 27 жилийн ойн босгон дээр АН шинэчлэлийн ажлаа эхлүүлсэн гэдгийг  өнөөдрийн баярын хурлын үеэр онцоллоо.

1990 оны өвөл ард түмэн ардчиллын төлөө жагсаж эрх чөлөөгөө олж явсан явдал нь Монгол Улсын тусгаар тогтнолыг дэлхийд баталгаажуулсан явдал байлаа. Монгол оронд ялалт байгуулсан ардчилсан хувьсгал нь дэлхийн аль ч улс оронд болж байгаагүй тайван замаар явагдсан онцлогтой юм.

Ардчилсан нам 29 жил#БаярынХурал

Posted by Ардчилсан нам on Friday, April 5, 2019

Баярын хурлыг нээж Ардчилсан намын дарга С.Эрдэнэ үг хэлэв. Тэрбээр "Одоогоос 29 жилийн тэртээ Монгол оронд нэг намын тогтолцоог халж, томоохон хувьсгалыг та бид хамтдаа хийсэн. Энэ үйл явдал Монголын түүхэнд тодоор Ардчилсан хувьсгал хэмээн бичигдэж, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулснаас хойш 29 жил өнгөрч байна" хэмээн гишүүд, дэмжигчдэдээ баярын мэнд хүргэлээ.

Ардчилсан ахмадын холбооны гишүүн, Цэвээний Раднаад Ардчилсан намын дээд шагнал Чингисийн одон гардууллаа.

Сануулахад Ардчилсан намын “Онц их хуралдай” буюу “Бүх нийтийн эсэргүүцлийн жагсаал”-ыг өчигдөр /2019.04.05/ Чингисийн талбайд болсон.  Энэ үеэр эрх баригчдын хууль бус үйлдэл, цаасан дээр үлдсэн амлалтууд, төрийн эрхийг хууль бусаар авсан 60 тэрбумын схем, ард түмний боломжийг хулгайлсан ЖДҮХС-ийн дээрэм, шүүх засаглал, Үндсэн хуульдаа халдсан явдал зэргийг эсэргүүцэж, 40 гаруй мянган иргэн цуглаж,  УИХ-ыг тарахыг шаардсан юм.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2019-04-06 202.179.27.252

ардчилал буруу замаар будаа тээсээр 30 жил ,одоо яг эргээд хархад тэр үеийн улс төрийн товчоог хамгийн их эрх ямба эд хөрөнгийн эзэд гэж яллаж баатарлаг үйл бүтээснээ дэлхий дахинд зарлаж байлаа. гэтэл нөгөө ардчиллийн толгойлогч нар маань дэлхийд тэргүүлсэн баячууд, офшорчид, хөрөнгө ,мөнгөө хаана хадгалснаа мартталаа баяжиж, монголын газар нутаг байглийн баялаг гадны, болоод хэдэн монгол олгиархийн мэдэлд шилжиж . иргэд нь үгээгүй ядуу тарчиг. залуучууд нь бүгд эх орноосоо дайжсан улс болжээ

Avatar

Irgen 2019-04-06 174.215.46.203

Odoo ardchilaa zuv zamaar yavuulahiig demjij bna.Mongolchuud bid chnges haanii uyeees bainga ardchilsan uls bsan.manjiin darlalliin uye,orosiin daramtand bhdaa atdchilalaa aldsan.

Avatar

Зочин 2019-04-06 202.9.42.100

Хамгийн дээд талын зурагны голд нэг МУНАГ ЭРХТЭН сууж байна

Avatar

Зочин 2019-04-06 202.21.117.34

ter chini munag Murat shuu dee.kkkkk

Avatar

Gan 2019-04-06 66.181.184.82

AN iin gishuuded bayr hurgii aldaa onootoi on jiluud ungursunch mongolchuud umchtei ugee heleh hevlen niitleh gadaadad surch bolovsrol erhtei bolgohiin tuluu temstej baisan bayrallaa Haramsaltai n ungursun hugastaand unet zuilee uurchlultund huruugaach hurgeegui zavsraar zavshigchid iin gart aldchihlaa

Avatar

Хотын уугуул ЧД иргэн Бат 2019-04-06 202.179.25.6

Амь тэмцэж байгаа энэ АН аварлын "од" болгож өндөр настан, АН-ын гишүүн, дэлхийн ахмад тамирчдын аварга Раднаа гэдэг хүний гарнаас зуураад авч…Өрөвдөлтэй ч юмаа даа Нам байж ингэж шалдаа буух гэж…. АН-ын нэр хүнд матар хочтой Эрдэнэ гэж нөхрийг байгаа цагт МАНАН-ийн намагт шигдсээр байх болно. Зарим удирдлага нь ж: Амаржаргал мэтийн нөхөд эхнээсээ өвгөрч зөнөж байгаагаа саяхан харуулаад авсан…Яанадаа яана энэ нам….

Avatar

ZOCHIN 2019-04-06 106.69.44.187

HEDEN HUN GECHIHVEE…ERDENIIN TOGSGOL N IRJ YVAA ZUN TCAG SHIG L OIRHON BOLJ BNADAA…MONGOOR HEDII BOLTOL OORIIGEE HUURAH VEDEE…OGTCORDOO ERDENE HUVALZ AA..

Avatar

Zochin 2019-04-06 66.181.180.38

Хэ хэ хэ 40000 гэнэ үү,4000 ч хүрэхгүй харагдах юм даа.

Avatar

АН 2019-04-06 202.9.43.81

Нээрээ л toyota prius уначихаад гуйлагачингаараа дуудуулаад явж байх юм гэж зүүдэлчиж явсангүй . Мянган малтай болох тухай бол бүр ярих ч юм биш …Ардчилсан нам мандтугай…

Avatar

зочин 2019-04-06 86.253.46.118

Та нарт баяр хүргэж амжилт хүсье, нэг харамсалтай юм нь ардчилалын "алтан хараацайгаа" чулуун хөшөө болгосон асуудал.

Avatar

Зочин 2019-04-06 103.57.95.69

Ардчилал нэрээр хулгайлч, хутгалж, дээрэмдэж, шамшигдуулж, төрийн албыг төрлийн алба болгон байж түнтийчлээ таргалж баяжсан хуггайчдын хурал болж байна.

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа: ОЙ ТЭМДЭГЛЭХ НЬ ХУНДАГА ТУЛГАХ БИШ, ӨНГӨРСНӨӨ ДҮГНЭХ 2019-04-06 64.119.16.164

АН-ын гишүүд ардчиллын үнэт зүйлс дээрээ нэгдэж чадахгүй байгаа нь тэдний зовлон болж байна.Үнэт зүйлс дээрээ нэгдэж чадвал зарчим, ёс зүй гэх мэт асуудлууд аяндаа мөрдөгдөх магадлалтай.Өөр нэг асуудал бол нам байгууллагын удирдлагын МАНЛАЙЛАЛ. Нам гэхээр нүдэнд харагдахгүй, гарт баригдахгүй зүйл. Харагдах нь намын удирдлагад байсан, байгаа хүмүүс.ИЙМЭЭС ТУХАЙН НАМЫГ УДИРДЛАГААР НЬ ДҮГНЭЭД БАЙДАГ ТАЛТАЙ.Одоо ерэн оны хувьсгалыг түүчээлсэн хүмүүсийнхээ нэр хүндийг эргээд нэг хардаа.

Avatar

Зочин 2019-04-06 202.126.89.72

Үхсэн балдуушных нь үнэт зүйл байдгын, тийм юм элбэг хунхуузад байгаагүй, ардчилал гэж шүлсээ үсэргэж нам дагаж өлөлзөж явсан үе үеийн хулгайчидад ч байгаагүй. Ардчилсан нам үнэт зүйлээ 98 онд өөрсдөө аутгалж алсан

Avatar

Зочин 2019-04-06 103.57.92.76

ардчилал нэрийн доор 21 жил улс орныг самарлаа. хэдхэн хүн баяжиж бизнесээ булаалдсан увайгүй хүмүүс л АН МоАХ нэрээр даналздаг болж дээ

Avatar

Зочин 2019-04-06 59.153.87.8

МАН тэгээд ямар ч гэмгvй юу

Avatar

fuc k you 2019-04-06 64.119.19.98

shorongiin hulgaichaar aluurchinaar udirduulsan nam yaj ch sain yvah bilee?udirdlagaa solij zaluuchuudaa gargaj irj bj l ene nam sehel avah bh daa?tolgoinuud n hocrogdson erh medel alban tushaalaa hedhen uleg bolson gulugnuud n eeljilj tulga toirood mulhuud bhad yaj sehel avah yum be?zaluuchuudad zaigaa tavij ug.

Avatar

ХУУЛЬЧ 2019-04-06 202.9.43.236

АРДЧИЛАЛЫН 30 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭХ УЧИРТАЙ Л ДАА ,,,,,???,,,ЭНЭ ОЙГ ТЭМДЭГЛЭЖ БАЙГАА НЬ САЙН МУУ УДИРДАГЧ НАРЫГ САНААД ,,,,ПЯЛДАГНААД БАЙГАА ХЭРЭГ ОГТ БИШ ГЭЖ МИНИЙ ХУВЬД БОДДОГ ШҮҮ ???,,,,ТҮҮХЭН ҮЙЛ ЯВЦЫГ ЭРГЭН САНАЖ ,ЦУС АСГАРУУЛАЛГҮЙ УХААНТ МОНГОЛЧУУДЫН ЭВ НЭГДЭЛ ,ЭХ ОРОНЧ ҮЗЭЛ ХӨДӨЛГӨӨНӨӨР ЭХЭЛЖ АНХНЫ АРДЧИЛСАН ҮНДСЭН ХУУЛИАР БАТАЛГААЖСАНЫГ ЭРГЭН САНАЖ БАЙНА ГЭЖ ОЙЛГОХ УЧРТАЙ БОЛОВ УУ,,,,,,???

Avatar

зочин 2019-04-06 150.129.143.212

Яг одоогиын Ан нам 5 хэсэг хуваагдаад бна юун 20 оны сонгууль эв нэгдэл чухал шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж