АН-ын 29 жилийн ойгоор Ц.Раднаад Чингисийн одон гардуулав

Хуучирсан мэдээ: 2019.04.06-нд нийтлэгдсэн

АН-ын 29 жилийн ойгоор Ц.Раднаад Чингисийн одон гардуулав

АН-ын 29 жилийн ойгоор Ц.Раднаад Чингисийн одон гардуулав

Өнөөдөр Ардчилсан нам үүсгэн байгуулагдсаны 29 жилийн ойг тус намын гишүүд тэмдэглэж, баярын хурлаа хийж байна. Сөрөг хүчнээр ажиллаж байгаа энэ цаг хугацаандаа Ардчилсан нам бодлогын нам болох зорилт тавин ажиллаж мөн 27 жилийн ойн босгон дээр АН шинэчлэлийн ажлаа эхлүүлсэн гэдгийг  өнөөдрийн баярын хурлын үеэр онцоллоо.

1990 оны өвөл ард түмэн ардчиллын төлөө жагсаж эрх чөлөөгөө олж явсан явдал нь Монгол Улсын тусгаар тогтнолыг дэлхийд баталгаажуулсан явдал байлаа. Монгол оронд ялалт байгуулсан ардчилсан хувьсгал нь дэлхийн аль ч улс оронд болж байгаагүй тайван замаар явагдсан онцлогтой юм.

Ардчилсан нам 29 жил#БаярынХурал

Posted by Ардчилсан нам on Friday, April 5, 2019

Баярын хурлыг нээж Ардчилсан намын дарга С.Эрдэнэ үг хэлэв. Тэрбээр "Одоогоос 29 жилийн тэртээ Монгол оронд нэг намын тогтолцоог халж, томоохон хувьсгалыг та бид хамтдаа хийсэн. Энэ үйл явдал Монголын түүхэнд тодоор Ардчилсан хувьсгал хэмээн бичигдэж, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулснаас хойш 29 жил өнгөрч байна" хэмээн гишүүд, дэмжигчдэдээ баярын мэнд хүргэлээ.

Ардчилсан ахмадын холбооны гишүүн, Цэвээний Раднаад Ардчилсан намын дээд шагнал Чингисийн одон гардууллаа.

Сануулахад Ардчилсан намын “Онц их хуралдай” буюу “Бүх нийтийн эсэргүүцлийн жагсаал”-ыг өчигдөр /2019.04.05/ Чингисийн талбайд болсон.  Энэ үеэр эрх баригчдын хууль бус үйлдэл, цаасан дээр үлдсэн амлалтууд, төрийн эрхийг хууль бусаар авсан 60 тэрбумын схем, ард түмний боломжийг хулгайлсан ЖДҮХС-ийн дээрэм, шүүх засаглал, Үндсэн хуульдаа халдсан явдал зэргийг эсэргүүцэж, 40 гаруй мянган иргэн цуглаж,  УИХ-ыг тарахыг шаардсан юм.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж