БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг хувийн болон  их дээд сургуулийн удирдлагуудтай уулзлаа

Хуучирсан мэдээ: 2019.04.06-нд нийтлэгдсэн

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг хувийн болон  их дээд сургуулийн удирдлагуудтай уулзлаа

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг хувийн болон  их дээд сургуулийн удирдлагуудтай уулзлаа

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг ажлаа авсныхаа дараа боловсролын салбарт шинэчлэл хийхээр хэд хэдэн шийдвэрийг гаргаад буй. Тэрбээр өнөөдөр хувийн болон  их дээд сургуулийн удирдлагуудтай уулзжээ.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг энэ оны  дөрөвдүгээр сарын 02-ны өдөр Сургалтын үйл ажиллагааны зохион байгуулалтыг сайжруулах тухай тушаал гаргасан. Уг Тушаалд 2018-2019 оны хичээлийн жилд өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн 9, 12 дугаар ангийн суралцагч, холбогдох багш нарыг БСШУСЯ-аас баталсан олон улсын болон дотоодын төрөлжсөн олимпиад, Монголын хүүхдийн спортын VI наадмын зуны төрлийн анхан шатны тэмцээнээс бусад уралдаан, тэмцээнд зохион байгуулалттай оролцуулахгүй байхыг нийслэл, дүүргийн Боловсролын байгууллага, сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад үүрэг болгосон.
БСШУС-ын сайдын мэдээллэж буйгаар "Дэлхийн аль ч оронд бага ангийн сурагчдыг уралдуулдаг жишиг байхгүй. Хүүхдүүдийг их стресстүүлдэг. Янз бүрийн одон медаль зүүлгэдэг. Амжилтгүй оролцсон хүүхдүүд сэтгэлээр унадаг, өөртөө итгэлгүй болдог. Уралдаан, тэмцээн зохиох нь бага ангийн хүүхдүүдийг эрэмбэлж, ялгаа үүсгэсэн суралцах хүсэл эрмэлзлийг бууруулсан, сургалтын хэвийн үйл ажиллагаа алдагдуулсан үйлдэл болоод байна. Түүнээс гадна багш нар давхардсан тоогоор 419 төрлийн нэмэлт ажил хийдэг байна. Тиймээс цаашид аливаа олимпиад, уралдаан, тэмцээнийг БСШУСЯ-аас батлах журамд нийцүүлэн зохион байгуулж байхаар тушаалд тусгажээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж