Ираны Хувьсгалын хамгаалагч армийг террорист бүлэглэлээр нэрлэв

Хуучирсан мэдээ: 2019.04.06-нд нийтлэгдсэн

Ираны Хувьсгалын хамгаалагч армийг террорист бүлэглэлээр нэрлэв

Ираны Хувьсгалын хамгаалагч армийг террорист бүлэглэлээр нэрлэв

Ираны Исламын хувьсгалын хамгаалагч армийг АНУ-аас террорист бүлэглэлээр нэрлэснийг “Wall Street” сэтгүүл баасан гаригт мэдээлжээ. Эх сурвалжид мэдээлснээр энэ шийдвэрийг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп даваа гаригт албан ёсоор зарлах гэнэ. Харин АНУ-ын батлан хамгаалах яамны албаныхан Трампын шийдвэрээс үүсч болох үр дагаварт санаа зовниж буйгаа илэрхийлжээ. АНУ-аас террорист байгууллагаар нэрлэсэн бол түүнтэй ямар нэгэн худалдаа, наймаа, мөнгөн шилжүүлэг хийсэн хувь хүн байгууллага шийтгэл хүлээдэг.

Исламын хувьсгалын хамгаалагч, элит арми нь 1979 оны Исламын хувьсгалын үеэр шашны дэглэмийг хамгаалах зорилгоор байгуулагдсан аж. Тус арми нь Иранд эдийн засгийн ашиг сонирхол ихтэй, хүчтэй цэргийн байгууллагад тооцогддог байна. Тус армийн нэгж Кудсын хүчин нь Арабын ертөнцөд Сирийн ерөнхийлөгч Башар аль-юассад, Ливаны Хезболлах бүлэглэлтэй холбоотон аж.

Трампын захиргаа өнгөрсөн онд Ираны эсрэг эдийн засгийн хоригийг цуцалсан Тегераны цөмийн зэвсгийн гэрээнээс гарснаар хоёр орны харилцаа дахин муудсан юм.

Эх сурвалж: Agence-France Presse

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж