Өмнөд Солонгосын хилийн Кёнсан хотноо Пүрэв гаригт гарсан ойн түймэр ойролцоох суурин, тосгонууд руу орж ирснээр нэг хүн амь үрэгдэж, 11 хүн гэмтэж түлэгджээ. Өмнөд Солонгосын засгийн газраас түймрийн голомтыг тусгай гамшгийн бүсээр зарлан, яаралтай 4000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлж, гал сөнөөгчдийг илгээснээр баасан гаригт цурамд оруулж чадсан байна. Түймэр 2018 оны өвлийн Олимпийн наадмыг зохион байгуулсан Ганвон мужид гарсан ба 135 өрхийн орон сууц, 100 гаруй барилга, 525 га талбай шатжээ. Түймрийг унтраахаар 17700 гал сөнөөгч 60 нисдэг тэрэг, 300 гаруй автомашинтай ажиллажээ. Түймрийн улмаас Госён хотноо харилцаа холбоо, интернэт, гэрэл цахилгаан тасарч, Ганнёноос Сөүл хүрэх галт тэрэгний үйлчилгээ саатсан байна.
Эх сурвалж: Yonhap