“Ногоон хашаа” төсөл хэрэгжиж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2015.05.04-нд нийтлэгдсэн

“Ногоон хашаа” төсөл хэрэгжиж эхэллээ

Эрүүл, экологийн тэнцвэрт орчинг бий болгох зорилготой “Нэг гэр бүл-Нэг төгөл” хөтөлбөр дэх “Ногоон хашаа” төсөл нээлтээ хийлээ. Ногоон хашаа төсөл 2016 оны арваннэгдүгээр сар хүртэл нийт дөрвөн үе шаттайгаар хэрэгжих бөгөөд төсөл үргэлжлэх хугацаанд нийслэлийн нутаг дэвсгэрт 30,000 гаруй модыг суулган, арчилж ургуулан ойр орчны ногоон байгууламжийг нь нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Хөтөлбөрийн удирдагчаар, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн НӨҮГ-ын дарга Б.Саранчимэг ажиллаж, Галсан сан, “МИКА Монгол” ТББ-ууд хамтран ажиллаж байна.  Төслийн эхний шатанд ХӨСҮТ, 3-р амаржих, ЕБ-ын 97-р сургуулиудад нийтдээ 1512 ширхэг мод тарьж “Ногоон хашаа” бий болгохоор зорьж байна.

Уг “Ногоон хашаа” нь зөвхөн экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад олон чухал үүрэг гүйцэтгэхээс гадна хот төлөвлөлтөнд дуу чимээ шингээх, орчиндоо дулаан уур амьсгал бүрдүүлэх, тоосжилт, утаа тортог зэргийг шингээх, хүчилтөрөгч ялгаруулах гээд асар чухал үүргүүдийг гүйцэтгэх юм.

Төслийн нээлтийн ажлын хүрээнд өнөөдөр ХӨСҮТ дээр болсон бол маргааш 97-р сургууль, нөгөөдөр гуравдугаар амаржих газруудад тус тус  болно. Мөн тус байгууллагууд эхний 3 жилийн хугацаанд тарьсан модныхоо усалгаа, арчилгаа, харуул хамгаалалтын ажлаа бүрэн хариуцахаар гэрээ хийх бөгөөд сар тутам төсөл хэрэгжүүлэгчдийн зүгээс мэргэжлийн баг явж тарьсан моднууддаа хяналт тавин зөвлөгөө өгч ажиллах юм.

Лавлах утас: 99118193, 95091059

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж