Хотын дарга иргэдийн гомдлыг утсаар авна

Хуучирсан мэдээ: 2019.04.06-нд нийтлэгдсэн

Хотын дарга иргэдийн гомдлыг утсаар авна

Хотын дарга иргэдийн гомдлыг утсаар авна

Улаанбаатар хотын дарга С.Амарсайхан их бухимдалтай байгаа бололтой. Учир нь түүний төрсөн ах, дүүгийн компанитай холбоотой асуудлыг сэтгүүлчид уулзах болгондоо хөндөх болсон. Хотын дарга болсноос хойш "залуус шөнөжин зугаалаад өглөө нь ажилдаа ирэхгүй" байна гэх шалтгаанаар баар, үйлчилгээний газруудын цагийн хуваарийг өөрчилнө гэснээсээ болж багагүй баалуулсан. Уг нь, аль ч хотод шөнийн цэнгээний газрууд байдаг. Нөгөө талаас иргэд ажилтай, орлоготой, амьдрал сайжрахын хэрээр архидан согтууралт буурдаг.  Хотын шинэ дарга ч С.Амарсайхан өмнө нь НИТХ-ын даргын хувьд ажил нь ч, асуудал нь ч ойрхон баймаар. Харин тэрбээр шинэ санаачлага хэрэгжүүлэхээр болсон нь "Хотын дарга сонсож байна" гэх утас.  Иргэн төрийн үйлчилгээний талаарх мэдээлэл авах, шууд утас ажиллуулснаар иргэдийн санал хүсэлтэд суурилсан хяналтыг сайжруулах, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх шинэ менежмент, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх зорилгоор шууд утас ажиллуулах юм байна.

Ингэснээр хотын дарга иргэдийн гомдлыг шууд хүлээн авч, дор, дор нь ажил хэрэг болгоод явах гэнэ. Хотын асуудал их, хотын дарга өдөржин иргэдийн гомдлыг сонсоод суух нь хэцүү байх биз.

Өөрөөр хэлбэл, втомат хариулагчаар заавар зөвлөмж хүргэх, иргэдийн дуудлага бүрт  хариулах боломж бүрдэхийн зэрэгцээ оператор болон нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын иргэдийн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд шууд хяналт тавих, аль салбар, ямар байгууллагад иргэдийн өргөдөл, гомдлын хандалт их байгааг тодорхойлох боломж бий болох, хэрэглэгчийн мэдээллээр өмнөх дуудлагын түүхтэй танилцах, иргэдийн хүсэл шаардлагад дүн шинжилгээ хийх замаар шийдвэр гаргах боломж бүрдэх зэрэг давуу талтай гэж хотын дарга нар үзжээ. Хотын захирагчийн зүгээс дөрөвдүгээр сарын 15-ны дотор багтаан иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах  шууд утас ажиллахыг үүрэгдсэн байна. 

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж