120 хүүхдийн цэцэрлэгт 600 хүүхэд хүмүүжиж байна

Хуучирсан мэдээ: 2019.04.06-нд нийтлэгдсэн

120 хүүхдийн цэцэрлэгт 600 хүүхэд хүмүүжиж байна

120 хүүхдийн цэцэрлэгт 600 хүүхэд хүмүүжиж байна

Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах  170  дугаар цэцэрлэгийн барилгын ашиглалтын байдалд  МХЕГ-аас хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар  хаалганы гонхны тоосгон хананд хагарал, цууралт үүссэн, зарим анги бүлгийн тусгаарлах хана хөндлөн хагаралтай, гал тогоо, хоолны заалны агааржуулалтын сорох систем бүрэн ажилладаггүй, 120 хүүхдийн цэцэрлэг, 180 хүүхдийн бага сургуулийн  зориулалттай байранд 600 гаруй хүүхдийн цэцэрлэг ажиллуулдаг байжээ.

Мөн гал тогооны ачаалал төлөвлөсөн хэмжээнээс нэмэгдсэн, ажлын байранд уур цан ихээр үүссэнээс маш их чийгтэй, хана тааз, цонхнуудын гурван талын амалгаа хэсгүүдэд хөгц мөөгөнцөр үүссэнээс хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцлийг хангахгүй болсон байна.

Илэрсэн зөрчлийг арилгуулах зорилгоор “Сан херо” ХХК-д улсын ахлах байцаагчдын хамтарсан албан шаардлага өгч, НХОГ-т ажлын гүйцэтгэлд хяналт тавих үүрэг чиглэл өгч ажиллалаа.

Э.ЖОНОН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж