Оршин суугчид гэртээ харихгүй

Хуучирсан мэдээ: 2015.05.04-нд нийтлэгдсэн

Оршин суугчид гэртээ харихгүй

Баянгол дүүргийн 16 дугаар байрны  оршин суугчид өдгөө зочид буудалд байрласаар байна. Хамгийн сүүлд өнгөрөгч бямба гарагт оршин суугчдыг гэр рүү нь оруулж, ойр зуурын хэрэглэлийг нь авахуулжээ.

Харин 16 дугаар байрны хөрсийг хүчитгэх ажлыг эхлүүлэхээр бэлтгэж байгаа талаар Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга А.Батмөнх мэдээллээ.  Одоогоор хүчитгэл хийх компанийг шалгаруулахаар ажиллаж байгаа юм. Маргааш гэхэд компанийг шалгаруулаад цутгалт, зангидалт зэрэг нарийн ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Тиймээс 16 дугаар байрны оршин суугчдын хувьд багаар бодоход дахин долоо хоног зочид буудалд байрлана хэмээн мэдээлсэн юм.
 

Б.ЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж