Энэ улсыг өөрчлөхөд шинэ нам байгуулахаас аргагүй | News.MN

Энэ улсыг өөрчлөхөд шинэ нам байгуулахаас аргагүй

Хуучирсан мэдээ: 2015.05.04-нд нийтлэгдсэн

Энэ улсыг өөрчлөхөд шинэ нам байгуулахаас аргагүй

2011 онд Улсын Дээд Шүүхэд бүртгүүлж байсан Хөдөлмөрийн Үндэсний нам/ХҮН/ шинэчлэгдэж, Их хурлаараа үзэл баримтлал, мөрийн хөтөлбөрийг дахин боловсруулах, намыг шинэчлэн зохион байгуулах шийдвэр гаргасан талаараа өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Хөдөлмөрийн үндэсний нам нь Монгол Улсаа тэмүүлэлт хөгжлийн шинэ эринд гаргаж, Монгол хүнийг унаган байгаль, эрх зүйт төр, ёс зүйт нийгэмд аз жаргалтай амьдруулахыг эрхэм зорилгоо болгосон улс төрийн нам байх болно гэдгийг Хөдөлмөрийн үндэсний намын дарга С.Боргил тодотголоо. Тус нам нь одоогоор 1300  гаруй гишүүнтэй мөн  гишүүнээр элсэх 10 000 гаруй иргэний хүсэлт ирээд байгаа аж. 

Энэ үеэр ХҮН-ын дарга С.Боргил “Монгол үндэстний хөгжлийн "Хүн дээд" үзлийг баримтлан хүнээ хайрлаж, хүнээ хамгаалж, үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар орчин цагийн шинэ Монгол хүнийг төлөвшүүлнэ. Хүн дээд үзэл нь Монгол хүнийг идэх хоолтой, орох оронтой, эрүүл байх, сурч боловсрохоор хангагдсан, хүрэлцэхүйц орлоготой байлгахыг хэлнэ. Нийгмийн хөгжлийн явцад Монгол хүнийг хаяхгүй, үнэгүйдүүлэхгүй, орхихгүй байх манай намын хүсэл бол Хүн дээд үзлийн цөм юм. Хүнээ хөгжүүлж, дахин төлөвшүүлснээр л бид Монгол Улсаа хөгжүүлж чадна. Хүн дээд үзлийн нөгөө нэг хэсэг нь Монгол Хүний төлөө ажилладаг Монгол нийгмийг бий болгох зорилт Энэ нь Монгол хүнийг хорт утаагүй, цэвэр орчинд амьдруулах, эрх зүйн зөв тогтолцоогоор хангах, баялаг бүтээхэд нь дэмжих, баялагийг шударгаар хуваарилах, үндэстнийхээ оршихуйг хадгалахыг хэлнэ.

Бид эдгээр тулгуур зорилтуудыг тавьсанаар иргэд нь аз жаргалтай, улс нь өндөр хөгжилтэй болох Монгол зорилгоо гүйцэлдүүлж чадна. Хөдөлмөрийн үндэсний нам энэ зорилгоо хэрэгжүүлэх сэтгэлтэй, чадвартай, шинэ улс төрийн хүчин. Манай нам үндэстний эрх ашиг дээр тулгуурлан ажилладаг. Бид түүхэн цаг үеийн шаардлагаар эх орноо одоогийн мухардлаас гаргаж, хөгжлийн шинэ гараан дээр Монгол зорилгоо хэрэгжүүлэх үүрэгтнүүд юм” хэмээн мэдэгдэв.

Түүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад дараах хариулт өгөв.

-Монголд улс төрийн нам олон байна. Танай нам тэднээс юугаараа онцлог юм бэ?

-Энэ улсыг өөрчилье, хөгжүүлье гэвэл одоо мөрдөгдөж байгаа хуулийнхаа дагуу улс төрийн нам байгуулж ажиллахаас өөр арга байхгүй. Бид клуб байгуулаад есөн сар болж байна. Уг нам клубуудын үндсэн дээр байгуулагдсан юм. Өнгөрсөн хоёрдугаар сард хийсэн чуулганы дараа бид улс төрийн хүчин болохоо зарласан. Одоо харин улс төрийн нам болж байна. Бусад улс төрийн намууд өөрсдөө нийгэмд сөрөг имиж бүрдүүлсэн. Бидний хувьд институц байгуулж байгаа юм. Хэн нэгэн болон хэсэг бүлэг хүмүүсээс хамаарахгүй. Энд эрүүл, саруул уур амьсгалын тогтолцоонд тулгуурладаг байгууламж ажиллана. Үүгээрээ бид бусдаас ялгарна. Боловсон хүчний маш их чадавхитай.

-Ирэх 2016 оны УИХ-ын сонгуульд ямар арга барилаар оролцох вэ?

-Бид улс төрийн шинэ зарчим, соёлыг бий болгоно. Өнөөдрийн тоглоомын дүрэм бол мөнгөн дээр л тогтож байна. Бид ойрын хугацаанд ард иргэдээс санал авч мөрийн хөтөлбөрөө дахин шинэчилнэ.

-Намынхаа санхүүжилтийг хаанаас яаж шийдвэх вэ, гишүүдийн хувьд харьцангуй бага байна л даа?

-Бид намын гишүүнчлэлийн татвараар санхүүжинэ. Бид сонгуульд илүү шударга нээлттэй оролцох учраас одоогийн намууд шиг их мөнгө шаардлагатай гэж бодохгүй байна. Бид санхүүжилтийг ил тод байлгахад анхаарлаа хандуулж ажиллана.

Г.ДАРЬ

34 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2015-05-04 119.40.97.126

Энэ намыг анх байгуулж байсан зарим охид, залуусыг мэдэх юм байна. Үзэл бодолдоо үнэнч зөв хүүхдүүд байсан санагдахын нэг нь ч алга байна. Одоо байгаа энэ хэд ч дээ дандаа мэдэхгүй мэдлэг байхгүй л нөхдүүд харагдсан даа

Avatar

Jainaa 2015-05-04 103.10.22.10

Бидэнд олон нам байна, Одоо намын хэрэг алга, Бидэнд ЭВЛЭЛДЭН НЭГДЭХ, НАМУУДАД ИХ ЦЭВЦРЛЭГЭЭ ХИЙХ чухал ажил байна, Нам байгуулж байгаа хүмүүсийг ойлгохгүй байна, Ямар нам нь гол биш ямар хүмүүс яаж нөлөөлж байгаад л хамаг учир байна, Та нар боддоо: Манайх шиг 3сая иргэнтэй улсад хэдэн нам, яам агентлаги, их сургууль, олон нийтийн байгуулага хэрэгтэйхэрэгтэй юм, Хоосон дипломтонгуудаар яах юм. Дээд сургууль төгссөн л бол дарга тэгвэл хэн шавар нухаж барилга барьх, газар ухаж тариа тарих, мал маллах, үйлдвэр, уул уурхайд ажиллах юм бэ? Хятдууд уу эсвэл ветьнамууд уу? Бид гадаадынхныг ил болон далдуур хангалттай тэжээж байна, Нэг нам дотроо хэл амаа олохгүй болохоор л гараад дахин нам нэртэй олон хүмүүсийн бөөгнөрөл бий болгодог, Урвагч нар яаж нам удирдах юм, Удирдуулж чадаж гэмээн удирдаж чадна, Манай орон шиг ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГААРАА оролддог /тоглодог/ улс байхгүй байх, Хүчний байгууллага нь хэн нэгний харцаар хөдөллөдөг улс л лав байхгүй байх, Болохгүй болохоор л хоморголон халж боловсон хүчнийг нь сулруулдаг энэ заваан явдлаа нэгэнт зогсоох болж, Иргэнд 0,7 га газар олдохгүй байхад эрхтэн дархтангууд хорооллын газар авч хороолол босгодог,Үүнийг зогсоож бүгдийг улсын өмч болгомоор байна, ХЭДЭН ТЭР БУМААР ИДСЭН ХҮМҮҮСИЙГ ЦААЗЛАХ ЁСТОЙ, үүнээс болгоомжлон цаазын ялыг устган сайныг муугаар нь устгуулдаг хатуу дэглэм тогтоосон, 2005 оноос өмнөх Өвгөнтийнхэн, Траншейныхан гэж хэн байв Нөгөө л хоморголон халсан жинхэн эх орончид бүтээн байгуулагчад, ажилчид байсан,,,,

Avatar

zochin 2015-05-04 122.201.22.197

MEdleg Medleg medleg bolovsrol Mongoliig avarnaa

Avatar

нам 2015-05-04 202.70.46.201

нам дутаж гэнэ??????

Avatar

Зочин 2015-05-04 122.201.31.248

Уг нь бол үндэснийхээ эв нэгдэл, нягтралыг хамгаалан бататгах Удирдагч юу юунаас чухал болохоос элдвийн олон нам эвслүүд нэртэй, олз ашгийн төлөөх шинэ хуучин бүлэглэлүүд хэрэггүй юм.

Avatar

Зочин 2015-05-04 122.201.31.248

Намгүйгээр улс орноо хөгжүүлж байсан түүх бидэнд бас байна аа байна. Гэхдээ бид ҮХ-иа шинэчлэн баталж, БНТөрийг тунхагласан учраас эвлэлдэн нэгдсэн ут хүчин зайлшгүй хэрэгтэй л дээ. Харамсалтай нь ашиг сонирхлын зөрчил, амбиц, материаллаг шунал хүсэлдээ хэт хөтлөгдсөн луйврын шинжтэй намууд учир тоймоо алдаж 3хан сая иргэнийхээ 900 мянгад ч хүрэхгүй сонгогчдынхоо санаа бодол, цаашилбал үндэсний нягтралыг тараан сарниулж, төрийн эрх мэдлийг ямарч хамаагүй аргаар гартаа хийхийн төлөөх тэмцэлдээн болж хувирчихаад байна. Энэ хоморгонд энгийн ардууд нь гэр бүл дотроо эхнэр нөхөр хоорондоо тэмцэлдээд сууж байдаг болчихлоо

Avatar

зочин 2015-05-04 203.194.118.93

Туршлагагүйдэндээ. АН-ыг харахгүй юү.

Avatar

Зочин 2015-05-04 103.26.193.100

Сонгон шалгаруулалт шог үзэгдэл Олон нийтийн дунд яригдсаар байгаад ужиг болсон нэгэн сэдэв бол төрийн албаны сонгон шалгаруулалт юм. Үүнийг нүдээр үзэж биеэр мэдэрсэн хүний баталж байгаагаар бол Хөдөлмөрийн яамны төрийн албаны салбар зөвлөл сонгон шалгаруулалтаа мөн л сулхан найруулгатай шог үзэгдэл болгожээ. Аймгуудаас МАН-ынхан бодлогын нэг хүнээ ирүүлж оруулцуулсан гэх яриа шалгалтанд орохын өмнө яригдаж байв. Хэн орох эрх нь нээлттэй хойно яана гэхэв. Хамгийн гол нь шалгаруулалтаа шударга зөв явуулсан уу гэдэг нь гол юм. Уг шалгалтын дүрэм журам ч “шударга”-ын босгыг хаачихдаг юм байна. Учир нь хууль эрх зүйн мэдлэгийг жинхэнэ” нууцлалтай” тестээр аваад бодит дүн нь дороо гарч, босго оноог давсан нь тэнцээд цааш үргэлжлүүлэн өрсөлдөөнд ордог. Хамгийн хачирхалтай нь шударгаар дүгнэгдсэн энэ оноогоо тал хувиар нь үнэлгээндээ тооцох юм. Тодруулбал удирдах албан тушаалын ангилалд шалгуулагч нь сорилын шалгалтанд 40 оноо авах асуулттайгаас З0-ыг зөв хариулж З0 оноо авсан байхад эцсийн дүнгийн үнэлгээг тооцохдоо 15 оноо авсанаар мөрдөөд явчих юм. Яаж ч тайлбарласан хамгийн шударга дүнгээ зориудаар ингэж бууруулдаг дүрэм ТАЗ баталсан юм байна. Эхлэл нь иймэрхүү байхад үргэлжлэл нь яаж жонхуу болох нь ойлгомжтой. Баримт дурдая. Төрдөө зүтгэхээр биеэ бэлдэж, өөрийгөө цэгнэж баримжаатай хүний урмыг бас л хугална. Сонгон шалгаруулалтанд боловсрол, мэргэшил, туршлагаар нь овоо өндөр оноо өгөх ёстой юм байна. Тухайлбал боловсролын түвшинд 10, ажилласан жил хугацаа, туршлагыг харгалзаж 15, мэргэшлээ дээшлүүлсэн байдалд 10 оноо нийт дүнгээрээ 35 оноо өгөх үнэлгээтэй юм. Гэтэл төрд 20 жил ажилласан ч, 5 жил ажилласан ч туршлага адил, Удирдлагын Академи төгссөн ч 3 хоногийн сургалтанд суусан ч мэргэшил дээшлүүлэлтээр ижил үнэлгээ тавьчих юм. Үүнийг шалгалтын комиссын гишүүдийн санаан зоргоор буюу танил тал, нам ламын захиалга, даргын тааллаар шийдэж дурын тоогоо өгч дүгнэсэн саяхан болж өнгөрсөн Хөдөлмөрийн Яамны сонгон шалгаруулалт батлан харууллаа. Мэдээж мөнгөө төлж дуугаа захиалсан үйл явц өрнөсөн. Яах гэж шударга ёс, хууль дүрэм гэж төрийн байгууллагынхан иргэдээрээ ингэж тоглоом хийдэг юм бэ? Мэдэгдэл ч өгөхгүй гэнэт олноор нь бөөндөөд халчих нь. Түүнийгээ зөв юм хийсэн гэж мэлзэнэ. Үнэн шударга ёс журмаар нь боллоо гэж зарлаж зохион байгуулж байгаа ажил нь иймэрхүү дур гутмаар хөгийн найруулгатай “шог гараа” байх юм. Улс орны маань эдийн засаг, улс төр хямаргаантай, ард түмний амьдрал гундуухан байхад ахиж төрийн удирдах байгууллага нь нэрмээс тариад байхаар яаж өөдлөн хөгжих билээ. Төрд итгэх итгэл маш буурч, шударга ёс бүрэн алдагдлаа.

Avatar

зочин 2015-05-04 103.26.193.162

УЛС ТӨРГҮЙГЭЭР, УЛС ТӨРИЙН НАМ БАЙГУУЛАХГҮЙГЭЭР МОНГОЛ ХҮНИЙГ, МОНГОЛ УЛСЫГ ХӨГЖҮҮЛЖ БОЛОХГҮЙ ЮҮ?

Avatar

Зочин 2015-05-04 202.70.40.122

Юу солиороод байгаа юм

Avatar

иргэн 2015-05-04 202.179.29.82

Нам хэрэггүй л гэх юм. намаар дамжуулж сонгуульд оролцдог, улс төрийн үзэл бодлоороо эвлэлдэн нэгддэг, нам гэгч тэр бүтцээрээ төрийн бодлогод оролцдог эрх зүйн орчинтой байхад нам байгуулахгүйгээр яаж ажиллах юм. Дэмжиж байна

Avatar

Иргэн 2015-05-04 180.235.180.119

Үнэн.Шинэ нам байгуулахаас өөр арга байхгүй.Гэхдээ нам байгуулснаар шийдэгдэхгүй.Засгийн эрх авах нөхцөл бүрдүүлэх хэрэгтэй.Үүний тулд олон жижиг намууд нэг нэрэнд нэгдэх хэрэгтэй.УИХ гишүүд дотор ч нэгдэх гишүүд хэд хэд байгаа.Бүгд зөвшөлцөх ёстой.Манай нам давамгайлах ёстой гэсэн байр сууриар хандаж болохгүй.Ямар ч намд байхгүй шинэ нэрээр нэгдэх нь хамгийн зөв зам.Энэ хоёр намаас салмаар байна.Сонгуульд ялах.Олон жижиг намууд тус тусдаа хичнээн сайхан хөтөлбөр дэвшүүлсэн ч засгийн эрх авч чадахгүйг ойлгох ёстой.

Avatar

Зочин 2015-05-04 202.179.20.123

MAH AH USTAH BAIH AA

Avatar

Зочин 2015-05-04 103.11.194.178

хэдэн хэвлэл цуглуулж төлбөртэй мэдээлэл авахуулж дээ. нам байгуулаад улс хөгжинө гэнэ үү

Avatar

цахим өртөө нам 2015-05-04 202.131.238.242

ЦӨН гээ

Avatar

Зочин 2015-05-04 103.26.194.58

МАН байхад ХҮН намаар яах юм. 1921 онд хүнд тусгаар тогтнол өгсөн, 1961 онд хүнээ сансарт нисгэсэн өөр нам байна уу Халтар уудаа. 1921 оноос хүнээ эрүүлжүүлж, мөн тэр үеэс хүнээ бичиг үсэгтэй болгосон ямар нам байнаа. хэлээд өгөөч. Тэгээд өөр нам байгуул

Avatar

Зочин 2015-05-04 103.9.90.140

Хэ хэ чи Мие.Энхболд уу эсвэл Мөнхбат уу?

Avatar

Зочин 2015-05-04 103.9.90.140

Хэ хэ.Гагарин чинь МАН-ын хүн байсан юм уу?

Avatar

Зочин 2015-05-04 150.129.143.135

1961 ond hen geech mongol sansart nischihev ee. Iim bj uls tor yarihaa bolij uz kkkkkkkk

Avatar

Зочин 2015-05-04 182.160.4.0

Эээ тэнэг минь тэр нам чинь одоогийн МАН ч биш МАХН ч биш, тэр нам түүхэнд үүргээ гүйцэтгээд өнгөрсөн. 1990 оноос хойш тэр нам оршин тогтноогүй. 1990 оноос хойш МАХН, МАН-чууд бол СОц үеийн МАХН-ын нэрийг ашигласан цаанаа бол хөрөнгөжих хүсэлдээ хөтлөгдсөн мангасуудын нам шүү дээ. Эднийг 1990 оноос өмнөх тэр намтай андуурч болохгүй л дээ. Ийм эндүүрлээс л болж бид өчнөө олон жил удирдуулчаад ядуугийн зовлонгоо тоочоод сууж байна. Бид энэ төөрөгдлөөсөө салах хэрэгтэй байгаа юм. Ард түмэн өөрсдөө ухаарч сэхээрэхгүй бол сонголт дандаа буруу болж дараа нь халаглацгааж суудагаа больцгооё.Тэд засгийн өрхийг өчнөө жил барихдаа улсын эрдэнэсийн санг хувьдаа хувааж аваад хоосолсон байгааг Одоо Таван толгойг юу болгосноос тодорхой харагдаж байгаа биз дээ. Бид өөрсдөө сайн ухаажих хэрэгтэй байна шүү дээ.

Avatar

Зочин 2015-05-04 202.126.91.90

ийм л байх учиртай

Avatar

Зочин 2015-05-04 202.126.91.90

Дэмжиж байна

Avatar

Зочин 2015-05-04 202.126.91.90

Дамжиж байна.

Avatar

Зочин 2015-05-04 202.131.238.18

nam hereggui, shudarga shuuh heregtei, uunii tuld tsergiin ergtelt heregtei. ooroor yu ch nemergui.

Avatar

үнэн 2015-05-04 112.72.13.235

монголын улс төрд шинэ нам гарч ирэх цаг нь болсон…МАНАН-ийн хууцчуултай зууралдаад хол явахгүй нь ойлгомжтой болсон..дэмжиж байна.гол нь монгол хүний төлөө гэсэн уриа нь таалагдаж байна..

Avatar

irgen 2015-05-04 103.11.192.34

Turin alban haagchid yabj bna huuli zurchuud bna shu Anagaahin subilahuin deed surguulin zahiral busgui ta undsen ajlaa hiigeech uls turin uil ajillagaand oroltsoh bol ajlaa uguu

Avatar

ff 2015-05-04 122.201.27.242

Next Fucking Guys, ha ha ha

Avatar

Зочин 2015-05-04 202.126.89.199

нам, лам,бөх 3 ч дээ чааваас монголд нэмэр болоод байгаа юм алга л даа.Монголчуудыг сөхөрч унатал нь ажлуулаад хахаж үхтэл нь цалин өгдөг хүмүүс хэрэгтэй байна.Ажилгүй ,завтай,хэрүүл хийсэн,мөнгө мөрөөдсөн,зүгээр суух дуртай,дээд тэнгэрээс гаралтай ,улс төр ярьж даргын цүнх барьж байгаад баяжих мөрөөдөлтэй,архичин,хормой султай хүмүүсээр дүүрчихээд байна ш дээ.

Avatar

Зочин 2015-05-04 122.201.31.248

ийм систем, тогтолцоог бий болгох хэрэгтэй л дээ

Avatar

Зочин 2015-05-04 122.201.21.234

Нам гэдэг технологи хоцрогдсон Think Tank улс орныг авч явдаг эрин зуунд амьдарч байна шүү

Avatar

Зочин 2015-05-04 112.72.13.128

AN hiih ymiig MAN unagaana, MAN hiih ymiig AN unagaana tegeheer ene uls yaj hugjih ve dee. Ene uhliin toirog tsaashid heden jil urgeljileh ym buuu meeed. Hezee uhaan oroh uls vee songuuliar niit ulsiinhaa hugjliin esreg hugjil devshlees uharsan ym amlasan namiig burtgehgui boloh heregtei. Ter MAXH odoo ger horoolliin ail bolgond nuurs ugnu geed amlachihaj odoo bairnaasaa gardag ymuu aan

Avatar

Зочин 2015-05-04 202.179.20.123

MONGOL ULS IIG SWITZERLAND BOLGOOH TSAG IRSEN ,MAH AH D TOLGOGUI HUMUS IIN NAM UUD .ZUTGEREI

Avatar

Зочин 2015-05-04 202.179.11.3

дэмжиж байна. цаг нь ирсэн, харин ч их удаж мэндэллээ.

Avatar

hi 2015-05-04 202.70.45.237

ShUKO uzeegui humuusiin negdel gesen.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж