Ерөнхийлөгчийн зарлигаар Ерөнхий прокурорыг томиллоо

Хуучирсан мэдээ: 2019.04.05-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн зарлигаар Ерөнхий прокурорыг томиллоо

Ерөнхийлөгчийн зарлигаар Ерөнхий прокурорыг томиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын ерөнхий прокуророор Банзрагчийн Жаргалсайханыг томилох зарлигийг өнөөдөр /2019.04.05/ гаргажээ. Түүний зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулж, Улсын ерөнхий прокуророор томилогдсон Б.Жаргалсайханд дөнгөж сая тамгыг нь гардуулж өглөө. Тэрбээр ийнхүү Прокурорын тухай хуулийн дагуу зургаан жил томилогдон, энэхүү үүрэгт албанд томилогдож буй.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын ерөнхий прокурорыг томилох саналыг зөвшилцөх  саналыг УИХ-д дөрөвдүгээр сарын 4-ний өдөр хүргүүлсэн бөгөөд  УИХ-ын өнөөдөр хэлэлцэж, чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 94.6 хувь нь Б.Жаргалсайханыг Монгол Улсын Ерөнхий прокурорын албан тушаалд томилохыг дэмжсэн юм.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРТ НЭР ДЭВШИГЧ Б.ЖАРГАЛСАЙХАНЫ НАМТАР: 

  • 1988-1990 онд Өвөрхангай аймгийн, Прокурорын Газарт хяналтын прокурор,
  • 1990-1996 Тээврийн Прокурорын Газарт тээврийн прокурор,
  • 1996-2000 онд Өвөрхангай аймгийн Прокурорын Газарт прокурор,
  • 2009-2011 онд Улсын Ерөнхий Прокурорын Газарт хяналтын прокурор,
  • 2011-2014 онд Тээврийн Прокурорын Газар тээврийн прокурор,
  • 2014-2015 онд Улсын Ерөнхий Прокурорын Газарт хэлтсийн дарга,
  • 2017.01.07-2017.07.01 ХБАХТХэлтсийн дарга,
  • 2017-2018 онд Улсын Ерөнхий прокурорын туслах, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, хууль цаазын тэргүүн зөвлөхөөр ажиллаж байна.

Сануулахад, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан, прокурорын орлогч Г.Эрдэнэбат нарыг гуравдугаар сарын 28-ны өдөр огцруулах зарлиг гаргасан билээ.

ЖДҮ-Д ХОЛБОГДСОН Б.АМГАЛАНБААТАРЫГ ЧӨЛӨӨЛЛӨӨ

Мөн Ерөнхийлөгчийн зүгээс прокурорын орлогч Б.Амгаланбаатарыг чөлөөлөх зарлиг гаргасан байна. Түүний хамаарал бүхий этгээд ЖДҮХС-аас  зээл авсан асуудалд холбогдсон учраас ийнхүү чөлөөлж байгаа юм байна. Тодруулбал, Б.Амгаланбаатарын нэр Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлд нэр холбогдсон өндөр албан тушаалтнуудын дунд цохиж яваа. Түүний хувьд хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурдсан “Цаст согоот” ХХК-иараа дамжуулан тус сангаас хоёр удаа зээл авчээ.

Ерөнхийлөгч өмнө нь мөн прокурорын орлогч Г.Эрдэнэбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх зарлиг гаргаж байсан. Тэгэхээр одоо Улсын ерөнхий прокурорын газрын хоёр орлогчийг томилох шаардлага үүсч байгаа юм.

 

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж