УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаа түр завсарлуулсан талаар өмнө нь бид мэдээлсэн. Тэгвэл тус бүлэг яг одоо Тусгаар тогтнолын ордонд хуралдаж байгаа ажээ.
Төрийн ордонд “Онлайн эрх чөлөө” олон улсын хурал болж, танхим хүрэлцэхгүй байгаа тул тус бүлэг ээлжит хуралдаанаа намынхаа байранд үргэлжлүүлж буй нь энэ юм байна.
Бүлгээр 2016-2017 оны Үндсэн чиглэлийг хэлэлцэх юм.
Г.ДАРЬ