УИХ дахь цор ганц бие даагч С.Жавхлан энэ парламент дотроо сөрөг хүчин. Ганц дайчин ганцаардахгүй гэгчээр тэрбээр чуулганы хуралдаа хаяахан суудаг, суухдаа танхимын нөхдөө “шоглочихдог” зантай. Бие даагч гишүүн маань дуу, шүлэг зохиодог байсан бол улстөрч болоод танхимын нөхдөдөө зориулж тангараг зохиожээ. Энэхүү тангаргаа өнөөдрийн чуулганы хуралдааны үеэр гишүүддээ уншиж өгсөн юм.
Тэрбээр, 2016 оны долдугаар сарын 12-ны өдрийн 12.45 цагт УИХ-ын энэ гишүүд тангараг өргөсөн байдаг юм. Тэр цагаас хойш өргөсөн тангаргаа тэд мартсан. Уг нь бол тангараг гэдэг нь эр, эм аль нь ч бай чээжинд нь гал мэт асаж, зүрхэндээ хадаж авч явахыг хэлдэг. Тангаргаасаа няцсан хүмүүст хандаж хэлмээр байна. Та нарт зориулсан тангараг хэлж өгье.
“Улстөрчид нь хувийн байгууллагынхаа эрх ашгийн төлөө зээл хууль, төсөл төлөвлөгөө авч зөвхөн хувийн байгууллагынхаа болон эхнэр, хүүхдээ баяжуулахын төлөө үнэнчээр зүтгэхээ тангараглая гэдэг шинэ тангарагтай болмоор байна. харин томилогдож байгаа хүмүүс нь намайг томилсон даргынхаа төлөө үхэн үхтлээ зүтгэнэ гэдэг тангарагтай болмоор байна” хэмээн өөрийнхөө зохиосон тангаргаа уншиж өгсөн юм. Мөн тэрбээр одоо та нар улсаа хөгжүүлнэ гэж худлаа ярихаа одоо болих хэрэгтэй. Нам дотроо бүлгэм, бүлгэм дотроо жигүүрээ хөгжүүлнэ гэдэг тангарагтай болчихмоор юм. Нэг удаа хэлээд л түүнийгээ мартахыг тангараг гэдэггүй юм хэмээн шүүмжилсэн юм.
Э.ЖОНОН
Холбоотой мэдээ