“Хүүхдийн кабинет”-ийг уртасгасан цагаар ажиллуулах хугацааг сунгалаа

Хуучирсан мэдээ: 2019.04.06-нд нийтлэгдсэн

“Хүүхдийн кабинет”-ийг уртасгасан цагаар ажиллуулах хугацааг сунгалаа

“Хүүхдийн кабинет”-ийг уртасгасан цагаар ажиллуулах хугацааг сунгалаа

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын удирдах ажилтны ээлжит шуурхай хурал өнөөдөр боллоо. Энэ удаагийн хурлын хүрээнд “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, хавдрын тусламж, үйлчилгээнд хяналт үнэлгээ хийсэн тухай болон халдварт саагийн идэвхгүйжүүлсэн вакциныг нэвтрүүлэх ажил, хепатитийн В вирусын эсрэг дархлаажуулалтын талаар холбогдох хэлтсийн дарга нар мэдээлэл өглөө.

Мөн томуу, томуу төст өвчний хүрээнд НЭМГ-ын даргын 2019 оны 03 дугаар сарын 29–ний өдрийн “Хүүхдийн тусламж, үйлчилгээнд зохицуулалт хийх тухай” А/50 дугаар тушаалын дагуу дүүргийн эрүүл мэндийн төвийн “Хүүхдийн кабинет”-ийг уртасгасан цагаар ажиллуулах хугацааг нэг сараар сунгасан байна.

Тухайлбал, дүүргүүдийн эрүүл мэндийн төвийн “Хүүхдийн кабинет”-ийг энэ сарын 01-нээс ирэх сарын 01-ний өдрийг хүртэл уртасгасан цагаар ажиллуулах, эмч ажиллагсдын илүү цагийн цалин хөлсийг зохих ёсоор шийдвэрлэх талаар эмнэлгийн удирдлагуудад дуулгалаа.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар энэ удаагийн хурлаар “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн үйл ажиллагааны явц, хепатитийн В, С вирусын эрт илрүүлэг, оношилгоо болон эмнэлгүүдийн үйл ажиллагаа, тоног төхөөрөмжийн хангалт зэрэг тодорхой ажлууд, тулгамдаж буй асуудлын талаар харьяа байгууллагын дарга нартай санал солилцлоо.

Түүнчлэн энэ сарын 15-наас ирэх аравдугаар сарын 15-ны хооронд нийслэлийн хэмжээнд зохион байгуулах “Эрүүл иргэн” аяны график төлөвлөгөөг Нийслэлийн Эрүүл мэндийн газарт зохих хугацаанд нь ирүүлэх үүрэг даалгаврыг эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад өглөө.

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж