“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ гадаад төлбөргүй боллоо | News.MN

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ гадаад төлбөргүй боллоо

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ гадаад төлбөргүй боллоо

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ гадаад төлбөргүй боллоо

“Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газар/ТӨҮГ/ “Стандарт банк”-ны нэхэмжлэлийг хангаж, арбитрын шүүхийн шийдвэрийг биелүүлж, гадаад өр төлбөрийн асуудлаа бүрэн шийдвэрлэснийг Монгол Улсын шадар сайд Ө.Энхтүвшин, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ерөнхий захирал Х.Бадамсүрэн нар өнөөдөр зарлалаа.

“Жаст групп” ХХК-ийн зээлд баталгаа гаргасан гэх үндэслэлээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь “Стандарт банк”- нд үндсэн зээл, зээлийн хүү, шүүхийн зардал, сар тутам өсөн нэмэгдэх хүү гээд нийт 117 сая ам.долларын өрийг төлөх шийдвэрийг Лондонгийн Олон Улсын Арбитрын шүүх анх 2013 онд  гаргасан байдаг. Иймд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ  зуучлагч компанийн оролцоотойгоор багагүй хугацаанд үр дүнтэй хэлцэл хийсний дүнд талууд нэхэмжлэлийг гурав дахин бууруулж, харилцан тохиролцоонд хүрч, "Эрдэнэт үйлдвэр"ТӨҮГ нь Эрсдэлийн сангаасаа “Стандарт банк”-нд 40 сая ам.долларын төлбөрийг төлснөөр хэргийг эцэслэн шийдвэрлэж “Стандарт банк”-нд өр төлбөргүй болсон байна. Эрсдэлийн сангаас гаргасан мөнгөн хөрөнгийг Арбитрын шүүхэд маргаан гаргахад хүргэсэн гэм буруутай этгээдүүдээр төлж барагдуулах асуудлыг цаашид дотооддоо шүүхээр шийдвэрлүүлэх юм.

Хэрвээ Арбитрын шүүхээс гаргасан шийдвэрийг  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ үл биелүүлж, нэхэмжлэлийг хангаагүй бол олон эрсдэл үүсэх байв. Тухайлбал гадны харилцагч байгууллагуудаас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т төлөх төлбөрийн гүйлгээг царцаах, Арбитрын шүүхийн шийдвэрийг манай улсын хилийн гадна хэрэгжүүлэх, зэсийн баяжмалыг барьцаалах тус үйлдвэрийн эрх бүхий албан тушаалтнуудын Олон Улсад зорчих эрхийг хязгаарлах, "Стандарт банк" нэхэмжлэх эрхээ гуравдагч этгээдэд худалдаалах зэрэг эрсдэлт нөхцөл үүсээд байсан бол төлбөрийг барагдуулснаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь гадаад өр төлбөргүй боллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

31 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2019-04-05 43.228.128.254

standart banknii zeel tulsun
baij bolno. Gehdee buruutai nuhuduud tuluh yostoi.!!!!!! huuliinhan Ulsiig hohirolgui bolgoh tal deer sain ajillah heregtei !!!!!!!!!!!

Avatar

Зочин 2019-04-05 202.21.109.111

Стандарт банкны буруу байтал яахаараа Монгол улс буруутдаг юм бэ.Энэ банкинд хэн итгэх юм бэ.

Avatar

зочин 2019-04-05 103.10.22.72

эрдэнэт үйлдвэрийн хөрөнгөнөөс төлсөн ингээд орхих биш харин даруйхан ганзориг батхүү баяр сугар нараас 40 сая ам дол төлүүлэх ажиллагаа явуулж хохирлыг барагдуулах хэрэгтэй. хөрөнгө хураах албадан хөдөлмөрлүүлэх гэх мэт .эд болон эдний хамаарал бүхий үр хүүхдийг улс төрд сонгохгүй байхыг олон түмэнд уриалья

Avatar

Геологич 2019-04-05 64.119.26.2

Өр цайруулах Парисын зарчим улс төр ч, Банкны системд адилхан үйлчилэнэ. Өрийг бүрэн тэглэсэн байж болно. Дараа нь ямар нэг тохироо байгаа./Хөрөнгө оруулалт ч юм ууь эсвэл Монгол гадны банк үйл ажилгаагаа явуулах гэх мэт, нөгөө талд ашигтай. Гэхдээ нилээд мартагнуулж байж хэдэн жилийн дараа ч байж мэднэ./

Avatar

Zochin 2019-04-05 202.9.44.11

Hahaha, mungiig ni avsan nuhduud tulj haragdaarai!. Ulger zohioj dongosoh yum.

Avatar

уурхайчин 2019-04-05 103.229.121.248

Энэ өрийг бүрэн барагдуулсан гэсэн баталгаа хаа байна аа. Тийм баталгаа байвал гаргаж бавих хэрэгтэй дээ.
Эсвэл зөвхөн урьдчилгаа төлбөр төлсөн бол удахгүй дахиад л нөгөө банк чинь өр нэхэх байхаа.

Avatar

Зочин 2019-04-05 66.181.184.193

ХУУРЧ, НАЙРУУЛСАН ЛУЙВАР!!! БАС ЮУН ЗУУЧЛАГЧ ГАРААД ИРЭВ? ТЭР НЬ ГАДНЫН НЭР БАРЬСАН "САХАЛ" УУ? ТЭР ЯМАР ШАГНАЛ АВАВ? ЭНХТҮВШИН ЯАХАВ БОЛОВСРОЛ ӨӨР УЧИР ХУУРТСАН БАЙХ. ХАРИН БАДАМСҮРЭН БОЛ М.ЭНХБОЛДЫН ТАВИУЛ, ТЭДЭНДЭЭ Л ҮЙЛЧИЛСЭН БАЙГАА! ЭНЭ БОЛ ЭХНЭЭСЭЭ ӨНӨӨГ ХҮРТЭЛ БҮРЭН НАЙРУУЛГАТАЙ ЛУЙВАР-ЖҮЖИГ!!!!Энхтүвшин арай хувь хүртсэн юм биш биз дээ???

Avatar

БАТ инженер 2019-04-05 119.40.103.3

Өрөө бүрэн хаалаа гэнэ үү. харагдаач

Avatar

zochin 2019-04-05 103.229.123.227

Хулгай хийгээд адаг сүүлд нь улсын мөнгөөр төлүүлчих юм даа Хятад-д бол Батхүү, Ганзориг,Алтан нар шууд буудуулна Хуурамч гарын үсэг бишээ Нөхдүүд хүвааж аваад, мөнгө нь хаа нэг газар байж л байгаа тийм мөнгө хоол болдоггүй юм даа Баярцогтоо жишээ нь Хулгайчууудааа Монголын ард түмэн их л өршөөх юм яасан сайхан сэтгэл вэээээ

Avatar

Баточир 2019-04-05 124.158.94.9

Монголын ард түмэнд ирэх ёстой мөнгийг хэн нэгэн хулгайчийн өмнөөс төлчөөд гавьяа байгуулсан хүн шиг ярих юм. Тэр Батхүү, Ганзориг , Сугар нараараа төлүүлж чадахгүй байж муу ста чинь

Avatar

Гал 2019-04-05 202.9.43.160

Коммунистууд худлаа ярих, хулгай хийх, хууран мэхлэх, завхайрах, ядуурал, гуйланчлал, зандалчилалыг шударга ёс гэж ойлгож , 100 жилийн турш өөрсдийн үзэл баримтлалаа болгосон. Энэ ялзарсан заваан үзэл суртлаараа Монгол түмний оюун сэтгэлийг 100 жил угааж бузарлаж ирсэн. Цаашид энэ бузар солиорол нь улам гаарах хандлагатай болсон нь. Монголчуудын хувьд туйлын эмгэнэлт хувь заяа юм. Тийм учраас жинхэнэ үнэний төлөө, эрх чөлөө тусгаар тогтнолынхоо Монгол түмэн минь нэгдэн тэмцэх цаг иржээ…

Avatar

Ард Аюуш 2019-04-05 202.126.89.219

ЕПРОКУРОР ОО СТАНДАРТ БАНКАНД ЭРДЭНЭТИЙГ БАРЬЦААЛСАН БАРИМТ ХУУРАМЧ БАЙСАН ЮМ ШИГ ЯРЬЦГААЖ ТЭР ГЭМТ ХЭРГИЙГ ГОЛЛОН ЗОХИОН БАЙГУУЛСАН ЭСБАЯР ТЭРГҮҮТЭЙ БААХАН ЛУЙВАРЧИДЫГ ХААЦАЙЛАХ САНАА МАШ ХҮЧТЭЙ ЯВААД БАЙГААГ ТАСЛАН ЗОГСООЖ ШИЙТГЭЛИЙГ НЬ ОНООХЫГ УРИАЛЖ БАЙНА

Avatar

Зочин 2019-04-05 150.129.142.224

Сурв.- -Стандарт банкны өр албан ёсоор төлөгдөж, дуусгавар болсон гэсэн үг үү?

Энхтүвшин.- -Тийм ээ. Гэхдээ энэ мөнгө бол зөвхөн "Эрдэнэт" үйлдвэр баталгаа гаргасан мөнгө дүнг шилжүүлсэн гэсэн үг. Тэр 160 гаруй сая ам.доллар бол Ш.Батхүүгийн өр.

Avatar

Зочин 2019-04-05 66.181.184.193

ЭРДЭНЭТ үйлдвэр баталгаа гаргах эрхгүй байсан. Луйвар!!!

Avatar

Зочин 2019-04-05 66.181.160.3

Өр үүсгэсэн хүмүүсийн ихэнх нь өнөөдөр амьд байна. Төр тооцоогоо хийх байлгүй дээ. Тэд газар даахааргүй баян болоод улсаар өрөө төрүүлээд яваа бол төр ялгана гэдэгт итгэх хэрэгтэй.

Avatar

Жамсран 2019-04-05 64.46.6.187

Ийм сайхан мэдээ ойрд сонсоогүй. Энэ сөрөг коммент бичиж байгаа хүмүүс галзуу солиотой байхаа.

Avatar

Зочин 2019-04-05 59.153.114.254

хэ тэнэгтдэг байна ш дээ хармаанаас нь туучаад байхад

Avatar

Зочин 2019-04-05 202.126.88.46

Энэ яасан энэрэнгүй эргүү луйварчин бэ хахаха

Avatar

Зочин 2019-04-05 182.160.0.251

Etsiin etsest turiin munguur darchihlaa turl hohiroo duldlee ene ni ars tumenii halaasnaas awaad darsantai yg utga neg ymaa hogiin garuud luiwarchidaa gej

Avatar

Зочин 2019-04-05 103.26.195.82

Энхтүвшин арай хувь хүртсэн юм биш биз дээ???

Avatar

Зочин 2019-04-05 103.26.195.82

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ГАДААД ӨРГҮЙ МӨРТЛӨӨ ЯАГААД ГАДААД ӨРӨӨ ДАРДАГ БАЙНАА, ЗУУНЫ ЛУЙВАРЧ БАДАМСҮРЭН!!!

Avatar

Зочин 2019-04-05 103.26.195.82

Энхтүвшин арай хувь хүртсэн юм биш биз дээ???

Avatar

Зочин 2019-04-05 58.140.202.122

үнэн худлааг сэтгүүлчид олж мэд

Avatar

Зочин 2019-04-05 150.129.142.224

160 сая ам.долларын өрийн 40 саяыг нь төлөөд бүрмөсөн хааж байгаа мэтээр Энхтүвшин худлаа яриад байх юм!!! Стандарт банк тийм их хэмжээний мөнгөнөөсөө татгалзаж Монголыг "харж үзнэ" гэж ерөөс байхгүй!!! Олны анхаарлыг сарниулан түр зуур тайвшруулах, өөрсдөө их том гавьяа байгуулсан мэтээр харагдах жүжиг биш үү????

Avatar

Зочин 2019-04-05 202.9.43.81

Стандарт банкныхан чинь тэр чигээрээ их энэрэнгүй , нинжин сэтгэлтэй сайхан хүмүүс байдаг гэнэ шүү …. Бараг л буяний банк юм байхаа … Монголчуудад бол бүр үнэн сэтгэлээсээ хайртай гэнэ шүү .. бараг л янаг амрагын гэмээр …

Avatar

зочин 2019-04-05 150.129.142.189

улаан коммунистууд ард түмний тархи угаасаар л. шүүхийн шийдвэр гараад төл гэсэн бол бүгдийг л төлнө. 140.0-ийг ч төлсийм уу хэн мэдлээ. эрсдлийн сангаараа хаалаа ч гэх шиг. эрсдлийн сангийн мөнгийн бас л үйлдвэрийн борлуулалтын орлогоос л байгуулж байгаа ш дээ. уг мөнгийг бол МАН авч өөрсдөө иддэг, сонгуульд ашигладаг байсан. эхлээд үйлдвэрээс шууд авдаг байсан давраад баталгаа гаргуулж зээл авч идсэн ийм л асуудал. МАН нямдорж 2 байхад монгол улс хэзээ ч хөгжихгүй. ядахдаа ард иргэд нь ийм

Avatar

зочин 2019-04-05 202.9.43.81

Ард түмний мөнгийг урсгаж хаячихаад баярлаад байгаа юм уу даа муу л** чинь .

Avatar

Зочин 2019-04-05 203.217.139.225

Яг зээл аваад үрсэн хүн нь Батхүү биш байх аа. Батхүү хэн нэгний үгэнд хууртаад ийм юм хийсэн. Тэгээд нөгөөдөх нь муриад хаясан. Тэр хэн вэ гэдэг л гол нь. Батхүүгээс дээш их л том улс төрийн хүн эсвэл улс төрийн хүчин байгаа.

Avatar

зочин 2019-04-05 150.129.143.212

овоо доо мундаг юм. атаархуу торолууд хуцаж л байг.

Avatar

Зочин 2019-04-05 59.153.113.173

Бачраа биш биз дээ

Avatar

Геологич 2019-04-05 64.119.26.2

С.Баяр тэргүүтэй, Ганзориг, Сугар нарын хүтүүс тэр мөнгийг юунд ч ашигаласан байж болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж