Израил улс сар луу анх удаа өөрийн хөлгөө илгээж сарны гадаргуу дээр хөлгөө буулгасан дөрөв дэх үндэстэн болохоор зорьж байгаа билээ. “Beresheet” нэртэй уг хөлөг хоёрдугаар сарын 22-ны өдөр АНУ-ын “Space X” компанийн “Falcon 9” пуужинд тээвэрлэгдэн хөөрсөн. Тэгвэл өчигдөр орой /2019.04.04/ сарны тойрог замд амжилттай орсон тухай тус улсын “SpaceIL” компани твиттер хуудсаараа дамжуулан мэдээлжээ.
Тойрог замд орохоосоо өмнө сарны ар талын хэд хэдэн зургийг авч чадсан “Beresheet” хөлөг төлөвлөгөө ёсоор бол дөрөвдүгээр сарын 11-ний өдөр сарны гадаргуу дээр буух юм.
Хэрэв саран дээр амжилттай газардвал Израил улс нь сансрын хөлгөө саран дээр газардуулсан дөрөв дэх улс болно. Дэлхийн түүхэнд ОХУ, АНУ, Хятад гэсэн гурван улс л саран дээр өөрийн хөлгөө буулгасан байдаг. Израил улсын араас Энэтхэг, Япон улсууд саран дээр буух аялалд бэлтгэж байна.
Эх сурвалж:SPACE.COM
Холбоотой мэдээ