Оросууд махны хэрэглээгээ багасгажээ

Хуучирсан мэдээ: 2015.05.04-нд нийтлэгдсэн

Оросууд махны хэрэглээгээ багасгажээ

 

“Орос хүмүүс 2014 онд махны хэрэглээгээ 2–3 хувиар багасгасан” гэсэн Үндэсний махны эвслийн дарга Сергей Юшины мэдэгдлээс иш татан РСН агентлаг мэдээлж байна. "Гэхдээ үнэн хэрэгтээ  энэ нь аймшигтай хэрэг биш. Учир нь 2013 онд нэг орос хүний жилийн хэрэглээнд 75 кг мах, махан бүтээгдэхүүн байсан. Бид 2010 онд тэр хэрэглээгээ  жар гаруй  кг-д барьж байсан юм. Тиймээс бид хэрэглээний 75 кг-аа 70 хүртэл буулгалаа ч гэсэн тэр нь их хэвээр байна” гэж Юшин  өгүүлжээ.

 

Түүний ярьснаар, 1998 – 2014 онуудад шувууны махны үйлдвэрлэл 700 мянган тонноос 4,2 сая тонн хүртэл нэмэгдэж, энэ өсөлт нь дэлхийн хамгийн өндөр үзүүлэлтийн нэг болжээ.

 

Энэ жилд орос хүний махны хэрэглээ зургаан хувиар буурч магадгүйг тэр тэмдэглэн онцолж байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж