Арьсаа тогтмол гуужуулах нь сайн уу муу юу?

Хуучирсан мэдээ: 2019.04.06-нд нийтлэгдсэн

ЗӨВЛӨГӨӨ - Соёл зөвлөж байна

Арьсаа тогтмол гуужуулах нь сайн уу муу юу?

Арьсаа тогтмол гуужуулах нь сайн уу муу юу?

Биеийн хамгийн том эрхтэн болох арьсан дээр 1 минутанд 30 000- 40 000 орчим үхсэн арьсны эд бий болж байдаг. Тэгвэл хоногт 50 сая орчим үхсэн арьсны эд таны биеийн арьсан дээр бий болдог байх нь. Хэрэв үхсэн арьсыг цэвэрлэн гуужуулахгүй бол арьсны сүвүүд бөглөрч бохирдох, шинэ арьсны эд гарч ирэх зайгүй болох, үхэжсэн арьсны маш зузаан давхарга үүсэх ба тэдгээр нь хялгасан үрчлээ үүсэх гол хүчил зүйл болдог байна.

Гэвч нөгөөтэйгүүр арьсаа өдөр бүр гуужуулах нь арьсны бүтцийг эвдэж, арьсыг гэмтээдэг байна. Учир нь хүний бие 27 хоногийн дараа бүтэн арьсаа төлжүүлдэг буюу цагт 1 сая гаруй арьсны эдийг бий болгох чадвартай байдаг.

Тэгэхээр өөрт тохирсон аргаар, өөрийн арьсанд тохирох давтамжаар тогтмол гуужуулах нь үр дүнтэй. Хэрэв та тослог арьстай бол хулсан бие үрэгч буюу мачалкаар 7 хоногт 2-3 удаа, хэвийн арьстай бол мачалк болон гуужуулагч бүтээгдэхүүн ашиглан 7 хоногт 2-оос илүүгүй, хуурай арьстай бол зөөлөн гуужуулагч бүтээгдэхүүнээр 7 хоногт 1-2 удаа гуужуулахад л хангалттай.

Арьсыг бүрэн гуужуулсны дараа заавал тэжээлийн болон чийгшүүлэх тос хэрэглэх шаардлагатай бөгөөд энэ нь дараагийн шинэхэн арьсны эдийг бий болгоход тустай байдаг.

Соёл Велнесс Төв мачалк болон гуужуулах бүтээгдэхүүнээр танд тохирсон бие үрэлтийн үйлчилгээг санал болгож байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж