Эко хотхонд амьдрахын давуу талууд юу вэ?

Хуучирсан мэдээ: 2019.04.05-нд нийтлэгдсэн

Эко хотхонд амьдрахын давуу талууд юу вэ?

Эко хотхонд амьдрахын давуу талууд юу вэ?

Ногоон орчин зөвхөн оршин суугчдыг урин дууддаг зүйл байхаа больж, барилгын салбарынхан ч дэлхий даяар өрнөж буй тогтвортой хөгжлийн төлөө анхаарч үздэг болоод байна. Байгаль орчинд ээлтэй цогцолбор хотхон бүтээхэд хэрэгтэй ногоон байгууламжийн зөв шийдэлд анхаарал хандуулдаг болж байна. Ногоон орчин, зай талбайг бий болгосноор оршин суугчдад ая тухтай, байгаль орчинд ээлтэй амьдрах орчин бүрддэг. Эко хотхонд амьдрахын давуу талыг танилцуулъя.

  1. НИЙТЭЧ ОРОН ЗАЙ

1980-аад оны Азийн цагаан дагина гэгдэх Улаанбаатарын дүр төрхийг кино эсвэл түүхэн зурагнуудаас харахад хүүхдийн тоглоомын талбай, хүмүүсийн амрах, хоорондоо ярилцан суух орчин, ногоон байгууламж зэргийг хамтад нь шийдэж өгсөн орон сууцны хорооллын дүр зураг харагддаг. Нээрээ ийм байсан юм уу? гэх бодол төрдгийг нуух юун.

Өнөөдөр бид орон сууцны хороололд амьдрахдаа гэр, машины зогсоол гэдэг хэмнэлд орж хөрштэйгээ ч танилцаж амжихгүй амьдарч байна. Их хотын завгүй амьдралын хэмнэл дунд бидэнд гэр бүлээрээ салхилах орчин, хүүхдээ тоглуулах талбай, байрныхаа хүмүүстэй танилцах, эерэг холбоотой байх, амран суух сүүдрэвч, усан оргилуур зэрэг байгалийг санагдуулам орчин мөн фитнесс, усан бассейн, спорт заал бүхий спорт комплекстой байх нь гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, нөхөрсөг эрүүл, ая тухтай амьдралын хэв маягийг бүрдүүлэх өндөр ач холбогдолтой. Магадгүй энэ нь танай орон сууцны хорооллын нэгээхэн соёлыг илэрхийлэх үзүүлэлт болох юм.

  1. БАЙРШИЛ, БАЙРШИЛ, БАЙРШИЛ

Байгаль орчинд ээлтэй эко хотхон бүтээхэд дан ганц ногоон байгууламжтай байгаад зогсохгүй оршин суугчдын эх дэлхийдээ ээлтэй амьдрах хэв маягийг хамтад  нь тооцож үздэг. Автобус нийтийн тээврийн зогсоол, кофе шоп, хүнсний дэлгүүр, шуудан зэрэг үйлчилгээний газруудтай ойрхон байхаар шийддэг. Ингэснээр оршин суугчид ажил, сургууль, цэцэрлэг гэх зэрэг хэрэгцээт үйлчилгээний газрууд руу явган алхаад эсвэл дугуйгаар очих боломжтой тул заавал автомашин хэрэглэх шаардлагагүй болдог.

Шинэ тутам баригдаж буй орон сууцны хорооллууд нь оршин суугчдынхаа эрүүл амьдрах хэв маягийг дэмжин явган хүний зам, дугуйн зам зэрэгт онцгой анхаарч байна.

  1. АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛНА

Бидний төсөөлөлд ногоон байгууламжид нарс, гацуур, хус гэх мэт ерөнхий хэдэн модны сонголт буудаг, гэвч тухайн бүс нутгийн уур амьсгалын онцлогт зохицон ургадаг, экосистемд ээлтэй мод, бут, сөөг, цэцэг, зүлэг зэргийг хослуулан тарих нь илүү тустай. Ингэж бүтээсэн эко байгууламж нь агаар дахь хорт бодис, бохирдлыг үндэс, иш, навчаараа шүүж, орчныг тогтмол цэвэршүүлдэг төдийгүй өнгө үзэмжтэй гоёмсог байдал нь ая тухтай, амрах таатай орчинг мэдрүүлдэг.

SS GARDEN хотхоны танилцуулга:

“SS Garden” хотхон нийт 5 га газартай бөгөөд ногоон байгууламж нь нийт талбайн 60-70% хамран, гоёл чимэглэлийн өндөр ач холбогдол бүхий монос, чавга, хайлаас, гүйлс, интоорын мод, голтбор, америк сарнай зэрэг 16-н нэр төрлийн 10000 мод, бут, сөөг, мандлын цэцэг багтаасан  ногоон байгууламжтай байхаар төлөвлөсөн.

"SS Garden" хотхон нь 2019 оны 4 сард ашиглалтанд орох 304 м2, 336 м2 талбайтай 10 айлын тансаг зэрэглэлийн Апартментдаа захиалга авч эхэллээ.

 Борлуулалтын алба: 9410-5353, 8600-5353, 9011-5353

info@ssgarden.mn

http://ssgarden.mn

Хаяг: "SS Garden" хотхон, Богдын музейн зүүн талд Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж