Шатахуун түгээх станцын шатахуун асгарчээ

Хуучирсан мэдээ: 2019.04.05-нд нийтлэгдсэн

Шатахуун түгээх станцын шатахуун асгарчээ

Шатахуун түгээх станцын шатахуун асгарчээ

Cүхбаатар дүүргийн 12 дугаар хороонд Шатахуун түгээх станцын шатахуун нь асгарсан гэх дуудлага /2019.4.5/ 16.00 цагийн үед Шуурхай албанд иржээ. Дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34-р анги ажиллахаар тухайн газар очоод байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэх болно.

Дуудлагын талаарх мэдээллийг Нийслэлийн онцгой байдлын газрын гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Д.Мөнхсайханаас тодрууллаа. Тэрбээр “Дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо “Жаст” шатахуун түгээх станц дээр очих үед ноцтой зүйл болоогүй байсан. Шатахуун нь бага зэрэг хальсан байсан тул шороо асгаж аюулгүй болгосон” гэлээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж