Шинэ Зеландын халдлагын сэжигтний сэтгэц хэвийн эсэхийг шалгана

Хуучирсан мэдээ: 2019.04.05-нд нийтлэгдсэн

 Шинэ Зеландын халдлагын сэжигтний сэтгэц хэвийн эсэхийг шалгана

 Шинэ Зеландын халдлагын сэжигтний сэтгэц хэвийн эсэхийг шалгана

Шинэ Зеландын Крайстчерч хотын хоёр сүмд өнгөрсөн сард халдлага үйлдэж, 50 хүний аминд хүрч, мөн тооны хүнийг шархдуулсан хэрэгт буруутгаж буй Австралийн иргэн, 28 настай Брентон Таррантыг сэтгэцийн эрүүл мэндийн сорилд оруулах шийдвэрийг тус улсын дээд шүүхээс гаргажээ. Дараагийн шүүх хурал зургадугаар сарын 14-нд болох юм байна.

Одоогоор Oкландын өндөр хамгаалалтай шоронд түр саатуулагдаж байгаа тэрбээр халдлагын үйл явцыг цахим сүлжээгээр шууд дамжуулсан ба халдлагын өмнө 74 хуудас бүхий тунхаг бичиг шиг зүйл тараасан байсан юм. Уг тунхагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг “цагаан арьстнуудын бэлгэдэл” хэмээн магтаж, 2011 онд 77 хүний амийг хөнөөсөн Норвегийн алуурчин Андерс Брэйвикийг шүтдэг, халдлага үйлдэхээсээ өмнө Брэйвиктэй холбогдож, түүнээс адис авсан гэж бичжээ.

Таррант цагаачлал, олон соёл иргэншил холилдсон нийгмийг шүүмжилж, Исламын шашинтнууд болон цагаачдаас болж Европ, Өрнө дахинд цагаан арьстнуудын соёл мөхөж байгаад харамсаж явдаг, тиймээс Исламуудын гарт амиа алдсан Европчуудын өшөөг авахаар шийдсэн гэдгээ илэрхийлжээ. Алуурчны автомат буун дээр муслимуудтай тэмцэж явсан загалмайн шашинт удирдагчдын нэрийг битүү сийлсэн байв.

Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн энэ явдлыг манай улсад тохиосон "хамгийн аймшигт, хар бараан өдрүүд" хэмээн тэмдэглээд зэвсгийн тухай хуулиа чангатгах шийдвэр гаргасан билээ.

Эх сурвалж:BBC

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж