БНАСАУ-ыг Ким Ен Нам төлөөлнө

Хуучирсан мэдээ: 2015.05.04-нд нийтлэгдсэн

БНАСАУ-ыг Ким Ен Нам төлөөлнө

Ялалтын баярын 70 жилийн ойн парадад Хойд Солонгосыг тус орны парламентын дарга Ким Ен Нам төлөөлөх болсон тухай ТАСС мэдээлэв.

 

Өнөөдрийн хувьд, Ялалтын баярын арга хэмжээнд оролцохоо Азербайжан, Армен, Белорусь, Казахстан, Киргиз, Тажикистан, Туркмений ерөнхийлөгч нар мэдэгдээд байна. Баярт оролцоно гэдгээ БНХАУ, Венесуэла, Куба, Абхаз, Өмнөд Осети, Кипр, Чех, Монгол, Вьетнам зэрэг орнуудын  лидерүүд, НҮБ-ын дарга Пан Ги Мун нар өмнө нь мэдэгдсэн байлаа.

 

Баярт оролцоно гэж байсан Хойд Солонгосын  лидер Ким Чен Ун ажлын улмаас  Москвад очиж чадахгүй болсноо саяхан мэдэгдсэн юм.  

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж