Америкийн уулын цаначин бүсгүй Линдси Вонн гольфчин Тайгер Вудсаас салж буйгаа Facebook дэх өөрийн хуудсанд бичжээ.
"Тайгертай гурван жил хамт амьдарсны дараа бид хоёр харилцан тохирч харилцаагаа зогсоохоор шийдлээ. Харамсалтай нь бид ер бусын бужигнаан дунд амьдарч ихэнх цагаа бие биенээсээ хол өнгөрөөж байна. Би цаг үргэлж Тайгерийг бишрэн хүндэтгэж явах болно. Тэр болон түүний гайхамшигтай гэр бүл миний зүрх, сэтгэлд онцгой байр суурь эзэлнэ» гэж тэрээр өөрийн пэйсбүүк хуудаснаа бичжээ.
2013 оны гуравдугаар сард хосууд өөрсдийн романтик харилцаагаа нийтэд зарласан билээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР