Монголын бадминтон сонирхогчдын холбооны урилгаар Хятадын олимп, дэлхийн аварга тамирчид манай улсад ирээд байна. “Афин 2004”, “Бээжин 2008” олимпийн аварга Жан Нин, “Лондон 2012”, “Рио 2016” олимпийн аварга Фү Хай Фэн, 2011 оны дэлхийн аварга, “Лондон 2012” олимпийн мөнгөн медальт Ван Их Хан тэргүүтэй алдарт бадминтоны тамирчид өсвөрийн тамирчидтай нөхөрсөг тоглолт хийжээ. Мөн Хятадын Сон Чинлин сангаас Монголын бадминтон сонирхогчдын холбоонд 200 мянган юанийн бадминтоны тоног төхөөрөмжийг хандивласан байна.
Хятадын олимп, дэлхийн аварга тамирчид маргааш буцах аж.
Холбоотой мэдээ