Н. Чинжаргал: Хаврын улиралд хүний шүд илүү эмзэг, мэдрэмтгий болдог | News.MN

Н. Чинжаргал: Хаврын улиралд хүний шүд илүү эмзэг, мэдрэмтгий болдог

Н. Чинжаргал: Хаврын улиралд хүний шүд илүү эмзэг, мэдрэмтгий болдог

АУ-ны магистр, Ахлах зэргийн эмч Н. Чинжаргал
  1. Шүд яагаад мэдрэмтгий болдог вэ? Үүнд юу нөлөөлдөг вэ?

Шүдний хэт мэдрэгшил нь халуун хүйтэн хоол идэх, цай уух, юм хүрэхэд хага ташиж хоромхон хугацаанд өвдөх, мэдрэгших шинж тэмдгээр илэрдэг. Шүдний тулгуур эдийн өвчтэй хүмүүсийн 22-25%д нь тархмал хэт мэдрэгшил илэрдэг ба мөн шүдний цоорлын бус гаралтай хатуу эдийн гэмтлийн үед илэрдэг. Шүдний хэт мэдрэгшлийн үед хүний биеийн хамгийн хатуу эд болох шүдний паалан, түүний дотор талаар байрлах тугалмайн эдүүдэд эрдэсжилт буурдаг. Шүдийг цайруулах эмчилгээний үед хийгддэг хүчтэй эмийн нөлөө болон механик элэгдэл, гэмтэл, буйл шамрагдах, хэт их эсгэлэн тараг, жүүс их хэмжээгээр хэрэглэх нь шүд хэт мэдрэгших шалтгаан болдог. Мөн түүнчлэн сүүний бактери болон сахарын үйлчлэлээр хүчиллэг орчин бий болж шүдний паалан нимгэрч мэдрэгшлийг үүсгэдэг. Ерөнхий биеийн талаас бодисын солилцооны (бамбай булчирхайн эмгэг, жирэмслэлт, цэвэршилтийн үе, архаг ядаргаа г.м.) өөрчлөлтийн улмаас шүлсний найрлага өөрчлөгдөж хүчиллэг болсноор шүдний хэт мэдрэгшил тархмал хэлбэрээр тохиолддог.

  1. Мэдрэмтгий шүдийг эмчлэх боломжтой юу?

Мэдрэмтгий шүдийг эмчлэх боломжтой. Шүд урт удаан хугацаагаар халуун хүйтэн зүйл болон исгэлэн, чихэрлэг хоол хүнсэнд мэдэрснээр шүдний хатуу эдийн дотор байрлах мэдрэлийн ширхэг, цусны судсыг агуулдаг зөөлөн эдийг цочроож, гэмтээдэг. Ийм учраас хэт мэдрэгшлийг цаг тухайд нь тохирох арга хэмжээг авч шүдний үрэвсэлт өвчин үүсэхээс сэргийлэх хэрэгтэй.

Шүдний хэт мэдрэгшлийг эмчлэх олон арга байна. Жишээлбэл:

  1. Шүдийг шүдний хэт мэдрэгшлийн эсрэг шүдний ОО-р угаах
  2. Шүдний хэт мэдрэгшлийг бууруулах ам зайлах уусмалаар амны хөндийг зайлах
  3. Гэрийн нөхцөлд зориулалтын түрхлэгийг түрхэх
  4. Мэргэжлийн эмчид хандаж эмчилгээг хийлгэх, зөвлөгөө авах г.м. олон арга байна.
  5. Мэдрэмтгий шүдэнд эмч нар ямар шүдний оо санал болгодог вэ?

Мэдрэмтгий шүдний эмчилгээний гол үндэс нь хэт мэдрэгшсэн  буюу эрдсийн алдагдалд орсон шүдийг эрдсээр хангах юм. Шүд хэт мэдрэгшсэн үед гэрийн нөхцөлд шүдний хэт мэдрэгшлийн эсрэг шүдний ОО-р угаах нь тохиромжтой. Монгол улсын зах зээлд шүдний хэт мэдрэгшлийн эсрэг хэрэглэдэг олон төрлийн ОО байдаг. Эдгээр шүдний ОО-с сүүлийн үед шүдний хэт мэдрэгшлийг бууруулах, бактерийн эсрэг, кальцийн агууламж өндөртэй, химийн найрлага бага ОО-р Colgate sensitive нь хамгийн тохиромжтой хэмээн үзэж байна. Colgate sensitive нь найрлагандаа Аргинин, кальцийн фосфатийг агуулсан бөгөөд аргинины нөлөөгөөр бодисын солилцоо сайжирч, эрдэс бодис нь шүдний хатуу эдийн гүнд нэвтэрч тугалмайг богино хугацаанд эрдэсжүүлж байгаа нь судалгаа шинжилгээгээр батлагдсан байна.

Аргинин нь хүний биед хэрэгцээтэй амин хүчил юм. Дэлхий дахинд Аргининийг олон төрлийн эмчилгээнд хэрэглэдэг бөгөөд цусны судсыг тэлэх, өөхийг хайлуулах, булчингийн массыг нэмэгдүүлэхэд оролцдог тул спортоор хичээллэдэг хүмүүс ихээр хэрэглэдэг.

Colgate sensitive нь бусад төрлийн шүдний хэт мэдрэгшлийн эсрэг ОО-с давуу тал нь Аргинин + Кальцийн фосфат агуулдаг учир эрдэсжүүлэх, бактерийн эсрэг, хамгаалах үйлчилгээтэй юм.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж